Олон нийтийн газар, гэр ахуйд яаж халдваргүйтгэл хийх вэ?

By: Admin
2024-12-23
0
281
  1. Халдваргүйтгэл хийхийн өмнө заавал гар болон халдвар тарааж мэдэх хэсгээ бактерийн эсрэг савангаар угаагаарай дараа нь ариутгагч спиртэн цэвэрлэгчээр гараа ариутгаад резинэн бээлий өмсөх хэрэгтэй.
  2. Амны хаалт заавал зүүх хэрэгтэй энэ нь танд болон бусдад өвчин халдахаас хамгаалж өгнө.
  3. Тухайн газар агаарын солилцоо сайн хийх хэрэгтэй. Тиймээс 2-3 цагийн зайтай 10-15 минут орчим цонхоо онгойлгож агаарын солилцоо оруулаарай.
  4. Гэр ахуйд ашиглаж болох ариутгагч бодис бэлтгэх үүнд: “лакс, ариутгагч спирт, хлорамин” байж болно.
  5. халдваргүйжүүлэлтийн талбайн нэг захаас нөгөө зах хүртэл бэлтгэсэн ариутгагч бодисоор шалыг шүршиж энэ үйлдлээ хэдэн удаа давтан хийх хэрэгтэй.
  6. Бэлтгэсэн ариутгагч бодисоо даавуу “ алчуур”-д  шингээгээд  “хаалганы бариул, угаалгын өрөө, гарын түшлэг, ширээ, сандал, унтраалга, цонх, хана” гэх мэт хүний байнга гар хүрдэг газруудаа арчиж цэвэрлэх хэрэгтэй.
  7. Халдваргүйжүүлэхэд ашигласан бүх даавуу, алчуур болон халдваргүйжүүлэлтийн явцад үүссэн хог хаягдлыг зориулалтын уутанд хийж устгана.
  8. Орны даавуу, дэрний бүтээлэг, хөнжил зэргийг угаалгын нунтаг ашиглан угаалгын машийнд угаана.
  9. Гэр ахуйн ариутгалын бодисуудыг гэртэйгээ хамгийн ойр байрлах дэлгүүр болон super market-аас худалдан авах боломжтой бөгөөд 70%- аас дээш цэвэрлэгээний спиртийг аптекаас худалдан авах боломжтой.
  10. Гэр ахуйн ариутгалын бодисуудыг ашиглахдаа заавал устай хольж ашиглахыг анхааруулж байна. Мөн түүнчлэн халдваргүйжүүлэлт бүрэн хийгдэж дууссаны дараа ариутгалын үед ашигласан бээлий болон амны хаалтыг тусгай уутанд хийж хаях хэрэгтэй. Дараа нь гараа бактерийн эсрэг савангаар сайтар угаагаарай.
  11. Хамгийн шилдэг арга бол ариутгалын компанид хандаарай. Мэргэжлийн туршлагатай хамт олон таны гэрийг маш түргэн шуурхай хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд ариутган халдваржуулж өгөх болно.

              Ховд аймаг дахь БОЭТ-ийн ТАТ-ийн сувилагч Т.Дулам, Г.Ариунаа 

xxxxxxx


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 5 =

Create Account



Log In Your Account