
Цахим хөгжил инноваци, харилцаа холбооны яам, “Пипл ин нийд” олон улсын байгууллага, “Фаро паундэшн” НҮТББ хамтран үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор “Цахим шилжилт”-ийг хэрэгжүүлэх нь” төслийн нэг хэсэг болгон “Ховдын толь сонин” НҮТББ Ховд аймгийн түвшинд “Бодлого-Оролцоо-Мэдэх эрх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн төлөвлөгдсөн ажлын дагуу орон нутаг дахь Захиргааны шийдвэр гаргаж буй үйл явцуудад ажиглалт хийж, төлөв байдлыг тоймлох, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж, хяналт тавих, үр дүнг тооцож буй зарчим арга барилыг судлаж, судалгааны үр дүнд илэрсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэвэл зохих тухайд санал, зөвлөмжийг тоймлон гаргах ажлууд явагдаж байна.
Тухайн ажлын талаар уншигчдад тоймлон таниулах зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэв.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, дүгнэх, үр дүнг үзэхэд харгалзан сахих нийтлэг зарчмууд:
Монгол Улсын Үндсэн хууль:
Нэгдүгээр зүйл:
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Гуравдугаар зүйл.
1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
Аравдугаар зүйл.
2.Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
4.Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.
Арван зургадугаар зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.;
16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй...;
17/төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй...;
Тавин наймдугаар зүйл.
1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.
Жаран хоёрдугаар зүйл.
1.Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.
2.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль:
5 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчим
5.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дараах зарчмыг баримтална:
5.1.1.үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
5.1.4.тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх;
5.1.5.тэнцвэртэй байх;
5.1.6.нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх;
5.1.7.ил тод, нээлттэй байх;
5.1.8.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
5.1.13.бүх талын оролцоог хангасан байх;
5.1.15.оролцогчдын хариуцлагын зарчим.
5.1.17.төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
Тулгуур болгох хууль эрх зүйн үндэслэлүүд
(Үндсэн хуулийн, ЗЗНДНТУТ хуулийн, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн, Төсвийн тухай хуулийн г/m)
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль:
4.1.10."Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр" гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.11.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;
8.2.Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад төрийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны төв байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, сан, Хөгжлийн банк, төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцоно.
11.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
11.2. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хэрэгжүүлэх арга зам, үе шат, хүрэх үр дүн, бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгэм, байгаль орчинд бий болох үр нөлөө, эрсдэл, санхүүгийн эх үүсвэр, хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө, хариуцах байгууллагыг тусгана.
11.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангасан байх ба эцэслэгдсэн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ.

Хуулийн зарим зарчим нь бодитой хэрэгждэггүй (ХБТТУ-ын тухай хууль 5.1.6, 5.1.7, 5.1.8, 5.1.13)
Хяналт шинжилгээний зохицуулалт үнэнд төдийлөн нийцэхгүй. Үүнд: Журамд (ЗГ-ын 2025.1.29-ий 43 дугаар тогтоол-Хяналт шинжилгээ хийх журам) “шударга, хараат бус байх, ил тод, нээлттэй байх” (журмын 2.1.1), Үнэлгээ хийх журам (журмын 2.1.2, 2.1.6, 3.3) гэсэн “сайхан” зүйлүүдийг тусгасан ч тогтолцоо нь эсрэгээрээ.
Тайлагнах мэдээлэх зохицуулалтууд байгаа нь сайн хэрэг ч, үнэлгээ нь хараат бусаар, анхнаасаа ил тод байдал, оролцоог хангасан байдлаар хийгдэх нөхцөлгүй.
Хэрэгжиж буй хөтөлбөрийн тухайд
Боловсруулалт: Урьдчилан ажигласнаар гол төлөв зөвхөн төрийн байгууллагуудын санал, Үндэсний хөгжлийн газрын чиглэл заавар хоёрт дулдуйдсан.
Хяналт, үнэлгээ, дүгнэлт: Шат шатны удирдах албан тушаалтны шууд нөлөөн дор, хөндлөнгийн хяналтгүйгээр, нэлээн баригдмал орчинд хийгддэг.
Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан байдлыг ажиглабал:
Зарчмын дагуу Засгийн газар болон дээд газрын бодлогын баримт бичигт сайтар нийцсэн байх төлөвтэй.
Бүх талын оролцоог хангасан тухайд эргэлзээтэй ! Бидний мэдэж буй зарим саналуудад хариу өгөөгүй, хэсэгчилсэн болон өргөн хэлэлцүүлэг явагдаагүй !
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль:
4.1.15."хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа энэ хуульд заасан зарчмыг баримталсан байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын чиг үүргээ хэрэгжүүлсэн болон хамтран ажилласан байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн цогц үнэлгээг;
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль:
35 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
35.1.5.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
35.1.6.тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
35.1.15.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих;
Урьдчилсан дүгнэлт саналын тойм
Хууль журамд тусгагдсан тулгуур зарчмуудыг хэрэгжүүлэх нөхцлийг хангах тухайд холбогдох газрууд нь судлах шаардлагатай !
Оролцоог бодитой болгох;
Хяналт үнэлгээний хараат бус байх зарчим !
Хөндлөнгийн оролцоо, олон нийтийн үнэлэмж санал, түүний дагуу авах арга хэмжээ !
Энэхүү мэдээллийг "Бодлого, оролцоо-Мэдэх эрх" төслийн явцад судалсан зүйлүүдэд тулгуурлан бэлтгэв.