Улаан бурхан өвчнөөс сэргийлцгээе

By: Admin
2024-12-25
0
229

Нийгмийн эрүүл мэнд 

Үндсэн ойлголт:

Улаанбурхан нь халууралт, амьсгалын дээд замын тууралтаар илэрдэг вирусын шалтгаант халдварт өвчин юм Халдварын эх уурхай нь өвчтэй хүн. Дэлхий даяраа түгээмэл тархдаг вирусын шалтгаант халдварт, тууралтад өвчин юм.

Халдвар дамжих зам:

Вирус амьсгалын дээд замд байрлаж агаар дуслын замаар ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдварлаж чадвартай. Халдварлах чадвараараа хамгийн өндөрт ордог өвчний нэг юм.

Шинж тэмдэг:

Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Гол шинж тэмдэг нь амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүснэ.

Эхний  буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох Хамар дайврын үрэвсэл, Төвөнхийн үрэвсэл, нүдний үрэвсэл илэрнэ.

  • Хамар дайврын үрэвслийнүед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна.
  • Залгиур хоолойбуюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө.
  • Нүдний үрэвслийн үеднүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.

Мэдрэг хүн ам:

  • Улаанбурхан өвчнөөр өмнө нь өвдөж байгаагүй
  • Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу дархлаажуулалтанд хамрагдаагүй

Урьдчилан сэргийлэлт:

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

  • Өвчтөнийг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
  • Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна.  Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
  • Товлолын дагуу  8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.

Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:

  • Олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх
  • Гараа тогтмол угаах
  • Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж 2 цаг тутамд агааржуулалт хийх
  • Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх
  • Хүүхдийг хөхөөр хооллох
  • Жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн эрүүл мэнддээ онцгой анхаарах

Өвчний үеийн баримтлах дэглэм:

Халууралт: Таны хүүхэд халуурч байвал халуун бууруулах эмийг эмчийн зөвлөсөн тун хэмжээ, хугацаатай өгөх хэрэгтэй. Хэрэв тун хэмжээг хэтрүүлбэл халуун бууруулах эм нь хүүхдийн элгэнд муугаар нөлөөлнө. 16 хүртэлх насны хүүхдэд халуун бууруулах зорилгоор аспирин өгч болохгүй.

Тамхи татах: Улаан бурхан өвчнөөр өвчилсөн хүүхдийн хажууд хэн ч тамхи татаж болохгүй. Өвчин хүндрэх хоолой боох эрсдэлтэй

Гэрлээс айх: Хүүхдийн нүд гэрэлд эмзэг болдог тул гэрэл багатай эсвэл унтлагын өрөөнд байлгах хэрэгтэй. Магадгүй, нарны нүдний шил зүүлгэвэл түүнд илүү тустай байх болно.

Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл: Нүдэнд наалдсан зүйлийг чийгтэй, цэвэр хөвөнгөөр арчиж авна.

Ханиалгах: Ханиадны эм тус болохгүй. Харин өрөө тасалгааг чийгшүүлэх, саванд ус хийж тавих нь ханиалгыг намдаах сайн талтай. 12 түүнээс дээш насны хүүхдэд 1 стакан усанд 2 халбага нимбэгний шүүс, 2 халбага зөгийн бал хийж хутган халуунаар уулгах нь ханиалга намдаах сайн талтай.

Ус уулгах: Хүүхэд халуурч байгаа бол усаар дутагдана. Иймд ус уухыг нь дэмжих хэрэгтэй. Усыг балгах-түр амсхийж амьсгаа авах-дахин балгах гэсэн дарааллаар уугаарай.

Тусгаарлах: Хүүхэд халдварт өвчнөөр өвчилсөн тул сургууль, цэцэрлэгт нь явуулж болохгүй. Дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа сул байгаа хүүхдийг гэрээс нь гаргахгүй олон хүнтэй газраар явуулахгүй байх нь зүйтэй.

А аминдэм уух: Судалгаагаар “А” аминдэм хэрэглэх нь улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг болохыг тогтоосон байна.

Хооллолт: Насанд нь тохирсон дархлаа дэмжих, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх

ХОВД АЙМГИЙН БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН АХЛАХ СУВИЛАГЧ Ж.БУМЗАЯА

БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ КАБИНЕТИЙН СУВИЛАГЧ Б.МӨНХСОЁЛ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 2 =

Create Account



Log In Your Account