Ховд их сургуулийн оюутнууд Баруун бүсийн төв - Ховд аймгийн онцгой байдлын газраар айлчиллаа

By: Admin
2024-12-24
0
2201

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулсан.  
Үүний дагуу Ховд Их Сургуулийн бүрэлдэхүүний 3 сургуулийн 360 гаруй оюутан “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг  
1. Гамшгаас хамгаалах менежментийн үндсэн асуудал
2. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндэс
3. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдал
4. Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, түүний зохион байгуулалт гэсэн бүлэг сэдвийн хүрээнд судалж байна.
Мөн оюутнууд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мөн чанар, түүнийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт, эрх зүйн орчинтой танилцаж, долоо хоног бүрийн Баасан гарагт Баруун бүсийн төв - Ховд аймгийн Онцгой байдлын газраар айлчилж байгаа юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 6 =

Create Account



Log In Your Account