Мал аж ахуйн салбар дахь Оролцооны эпидемиологийн сургалт судалгааг Ховд аймагт анх удаа хийв

By: Admin
2024-12-21
0
2005

2020 оны 2 дугаар сараас эхлэн Ховд аймгийн мал аж ахуйн салбарт “оролцооны эпидемиологи”-ийн сургалт, судалгааны ажлыг хэрэгжүүлж эхэлсний эхний шатлал нь дуусгавар болж, уг судалгааны үр дүнг хэлэлцэх нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг Ховд аймгийн төвд зохион байгуулав.  Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, “Америкийн ард түмнээс /USA/” болон “Мерси Кор” Монгол олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй төслөөс хамтран зохион байгуулсан энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Ховд аймгийн 17 сумын мал эмнэлгийн тасаг, нэгжүүдийн мэргэжилтнүүд, малын эмч нар, мөн зохион байгуулж буй байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Оролцооны эпидемиологийн сургалт судалгаа гэдэг нь юуны өмнө мал аж ахуйн салбар, малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг малчид болон тухайн салбарт ажиллагсдын оролцоонд үндэслэн, асуулгын аргаар гаргаж ирэх, мөн судаалгаанд хамрагдаж буй бүс нутгуудад зонхилон тохиолддог малын өвчинүүдийн голомт болон тархварыг оролцоонд суурилсан аргаар тандан судлаж, бодлогын ямар арга хэмжээ авах шаардлагатайг тодруулахад чиглэгдэх үйл ажиллагаа ажээ. Үүний тулд Ховд аймгийн мал эмнэлгийн 14 мэргэжилтэн, эмч нарыг системтэй сургалтанд хамруулж, улмаар тэдгээр мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн, оролцооны эпидемиологийн судалгааг 11 суманд явуулж, үр дүнг нь ийнхүү хэлэлцжээ. Цаашид ийм төрлийн судалгааг системтэй хийдэг болох, илэрч гарч ирсэн асуудлуудыг бодлогод тусгах нь чухал болж байна хэмээн оролцогсод ярьж байна.       

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 5 =

Create Account



Log In Your Account