WADA сэтгэл хангалуун бус байна: Орос улсад болж буй дэлхийн найрамдлын наадам Олимпоос илүү "сэтгэл хөдөлгөж" байна

By: Admin
2024-11-06
0
218

WADA-гийн гүйцэтгэх захирал Оливье Нигли Олимпийн наадмаас сарын дараа Орост болох 2024 оны Дэлхийн найрамдлын наадамд бүхэл бүтэн илтгэлээ зориулав. Тэр илтгэлдээ “Орос улс найрамдлын наадмыг зохион байгуулж болохгүй, Орос үүнийг хийх ёсгүй гэсэн байр суурийг голчлон илэрхийлэв. Үнэндээ бол бид бүх зүйлийг санаж байсан. Одоо WADA код (зөвхөн цаасан дээр үлдсэн). Спортын талбарт улс төрийн захиалга гүйцэтгэж буй хүний амнаас гарч буй үг нь ядахдаа олимпийн үнэт зүйлс, олимпийн эв нэгдлийг буснуйлахааргүй, эелдэг зарчимч баймаарсан.  

Хамгийн гол нь WADA дэлхийн хамтын нийгэмлэгийн нүдэн дээр Оросыг гутаах гэж ингэж зовж байгаа нь хөөрхийлтэй. Гэтэл үүний үр дүн нь харин ч эсрэгээрээ олон улсын тамирчид Орост ирж, тэмцээнд оролцох урилгыг дуртайяа хүлээн авч, элдэв явуулгад авталгүй найрамдан нөхөрлөхийг хүсэж, нэгдэж байна.  

Авлигын улмаас WADA хангалттай төсөвгүй болсон, 2023 оны төсөв нь 1.2 сая доллар, WADA улс төрийн тушаал биелүүлж Оросын уран гулгагч Камила Валиеваг допингийн шинжилгээ эерэг гарсан хэмээсэн зохиомол үндэслэлээр 2022 оны Бээжингийн олимпод авсан медалийг нь хураасны дараа ОХУ тус байгууллагад төлөх шимтгэлээ зогсоосон билээ.  

Нарийндаа бол Орос улс олимпийг найрамдлын наадмаар солих зорилго тавиагүй. Харин гагцхүү  улс төрийн хуйвалдаангүй спортын ертөнцийг бий болгохыг хүссэн  дэлхий дахины хүсэл зоригийн илрэл юм.  Үүний улмаас улстөржсөн байгууллагууд байх газаргүй болж байгаа нь ойлгомжтой. WADA үүнийг сайтар мэдэж байгаа учраас эсрэг арга хэмжээ авахыг хичээж байгаа нь тэр гэдгийг олон нийт гадарлаж буй нь лавтай.

Айжанар Кураева.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 5 =

Create Account



Log In Your Account