Ховд хотын агаарын бохирдолыг багасгах хэлэлцүүлэг

By: Admin
2024-12-23
0
1143

УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-аас баталасан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, иргэдийн санал бодлыг сонсох, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын гишүүний ажлын алба, аймгийн ИТХ, ЗДТГ хамтран "Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах нь" хэлэлцүүлгийг Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд зохион байгуулж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт хот доторх 2,5 км дулааны шугам сүлжээний санхүүжилтийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэх, дулаан дамжуулах төвийг байгуулах асуудлыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд цогцоор нь авч үзэж, шийдүүлэх гэх мэт тодорхойасуудлуудыг хөндөж, аймаг, сумын НӨУБ-д итгэл хүлээн ажиллаж байгаа Төрийн түшээ Төлөөлөгчдөд Ховд хотод үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрсээр халаалт авч буй 49 байгууллагыг Утаагүй халаалтын системтэй болгоход дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахыг уриаллаа.

Аймгийн ИТХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Пүрэвганди хэлэлцүүлэгт ажил хэрэг болгохуйц олон үнэ цэнэтэй санал гарч буйг онцлоод УЗН-ийн тэргүүний хувьд тухайн байгууллагын дулааныг утаа гаргахгүйгээр халаах шийдлийг олж, эко халаалтыг нэвтрүүлэхээ амлан, Утааг өвөл яриад зун нь мартдаг байж болохгүй гэлээ.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид утаагүй зуухыг туршиж үзэх, шахмал түлшний үйлдвэрийг бодлогоор дэмжих (сум хөгжүүлэх сан, бусад хөнгөлөлттэй зээлд хамруулах), орцны хаалга, цонхыг дулаалах, дулаан алдагдлыг бууруулах арга замуудыг сурталчлах, Ипотекийн зээлд иргэдийг хамруулах, эрчим хүчний үнийн зохицуулалт хийх зэрэг олон саналууд гаргасныг ажил хэрэг болгон, хамтарч ажиллахаар тогтов.

Бид утаатай гэж ам уралдаж ярьж суухаар ажил хэрэг болгон, нийслэлтэй эн зэрэгцэн шийдэл гаргаж, ажил хэрэг болгох нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. .

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 3 =

Create Account



Log In Your Account