Олон улсын аялал жуулчлалын ITM-2018 Ховд аймгийн "Цайны зам" өв соёлын наадмыг сурталчлав

By: Admin
2024-12-23
0
2228

Монголын Аялал жуулчлалын холбоо, БОАЖЯам хамтран аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, жуулчны улирлыг уртасгах, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор "International Travel Mart-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дэх жилдээ буюу 2018 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнд манай аймгийн хувьд “Цайны зам” өв соёлын наадам, “Олон улсын хөөмэйн наадам”, “Уран нугаралтын бэсрэг наадам”-ыг сурталчилж, танилцуулга, аяллын газрын зураг, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн санхүүжилтээр “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн аяллын маршрутыг хэвлүүлж сурталчилсан байна.

Үзэсгэлэнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн бүрэлдэхүүнтэй оролцож, аж ахуйн нэгжүүд 30 орчим гэрээ байгуулжээ.

Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрт заасны дагуу манай аймаг 9 дүгээр сард “Цайны зам” өв соёлын наадам зохион байгуулах юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 5 =

Create Account



Log In Your Account