Ховд аймагт бүртгэгдсэн зонхилон тохиолддог бэлгийн замаар дамжих халдвар

By: Admin
2024-12-25
0
3089

БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эмч К.Мөнхжаргал

БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эмч Б.Соёлмаа

Бэлгийн замаар дамжих халдварууд нь дэлхийн түвшин дэх тархалт өндөртэй өвчнүүдийн нэг бөгөөд хөгжиж байгаа орнуудад эмнэлгийн тусламж авахаар хандаж буй насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь ийм төрлийн оноштой байдаг гэх мэдээлэл бий. Бэлгийн замаар дамжих халдварууд нь хүндрэл, сөрөг үр дагавар ихтэй байхын зэрэгцээгээр, хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ) халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тооцоолсноор Монгол улсын хэмжээнд 2019 оны байдлаар 10000 хүн амд тэмбүү 22.3, заг хүйтэн 18.1, трихомониаз 15.6, аймгийн дундажыг авч үзвэл 20.0, үүний дотор заг хүйтэн 20.7,  трихомониазын  15.8 бүртгэгдсэн. Ховд аймгийн тухайд гэвэл тэмбүү 18.9, заг хүйтэн 4.9, трихомониаз 10.5 бүртгэгдсэн нь улс, аймгийн дунджаас бага байна.           

2019 онд Ховд аймагт зонхилон тохиолддог БЗДХ-ын 299 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад  30 тохиолдлоор өссөн байна. Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 54.8 хувийг тэмбүү, 14.4 хувийг заг хүйтэн, 30.8 хувийг трихомониаз тус, тус эзэлж байна.  БЗДХ-т жирэмсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувийг авч үзвэл тэмбүү 51 (30.3%), заг хүйтэн 5 (11.6%), трихомониаз 35 (38.1%) илэрсэн байна.

Сүүлийн жилүүдэд БЗДХ өвчнүүд ялангуяа тэмбүү өвчин өсөх хандлагатай байна. Ховд аймагт 2019 онд бүртгэгдсэн тэмбүүгийн өвчлөл 10 жилийн дунджаас 6.93-аар, өмнөх оноос 1.7-оор их, аймгийн дунджаас 1.1-аар, улсын дунджаас 3.4-өөр бага байна.

 

Заг хүйтэн өвчин 10 жилийн дунджаас 3.36 -аар их, өмнөх оноос 0.2-оор бага,  аймгийн дунджаас 15.8-аар бага, улсын дунджаас 13.2-оор бага байна.

Трихомониазын өвчлөл 10 жилийн дунджаас 2.04-өөр бага, өмнөх оноос 2.2-оор их, аймгийн дунджаас 5.3-аар, улсын дундажаас 5.1-ээр тус, тус бага байна.

Ховд аймгийн хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдварууд  тогтвортой буурахгүй, ихсэх хандлагатай байгаа тул бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүдээс хамтдаа сэргийлье! Танд бэлгийн замаар дамжих халдварын зовиур илэрсэн болон хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бол  харъяа эмнэлгийн байгууллага болон ХӨСҮТ-д үнэ төлбөргүй шинжилгээ өгнө үү.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 2 =

Create Account



Log In Your Account