"Ховдын хөгжил-2018" үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгаруулав

By: Admin
2024-10-14
0
1795

“Цайны зам” өв соёлын наадмын хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд 120 аж ахуй нэгж байгууллага, иргэн 70 нэр төрлийн бүтээгдхүүнээр оролцож, 172 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг 15 номинациар тодруулав. Үүнд:
1. Шилдгийн шилдэг Гранпри – “Арван улиас” хоршоо 12 сортын улаан лооль
2. Шилдэг оёмол бүтээгдэхүүн- Цасны хаан ХХК-ийн гоёлын гутал
3. Шилдэг махан бүтээгдэхүүн – “Хишиг эрдэнэ баяжих” ХХК жерки хатаасан мах
4. Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн- Дарви сумын иргэн С.Орших сийлбэртэй модон авдар
5. Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн- Алтай сумын иргэн Г.Янжмаа туузан урлал
6. Дахин боловсруулсан бүтээгдэхүүн- “Баялаг буянт” ХХК дөрвөн төрлийн даршилсан ногоо
7. Шилдэг сүүн бүтээгдэхүүн- Ботгон буйлааст ХХК цагаан идээ
8. Шилдэг зохион байгуулалттай оролцсон сум – Дарви сум
9. Шилдэг ургац – Ховд сумын иргэн Х.Хуатбек хүнсний ногоо
10. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн – Манхан сумын “Баян хөө хайрхан” ХХК “Нутгийн дээж” бэлгийн багц
11. Шилдэг органик бүтээгдэхүүн – “Үр жимс” хоршоо чацарганы шүүс, тос
12. Шилдэг арьс ширэн бүтээгдэхүүн – Мянгад сумын иргэн Л.Баттогтохын ямааны илгээр хийсэн арц, шагайны уут
13. Ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн – “Тахилгатын нуруу” ХХК Сутай цай
14. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн – “Миний урлан” оёдлын газрын эко даавуун уут
15. Экологийн цэвэр бүтээгдэхүүн – Алтай сумын иргэн Д.Отгонбаатарын зөгийн бал тус тус шалгарчээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account