Зүрхний хэм алдагдал

By: Admin
2024-12-23
0
482

Эрүүл мэндийн зөвлөгөө

Насанд хүрсэн хүн тайван байх үед зүрхний цохилтын давтамж минутанд дунджаар 60-80 цохилдог. Харин энэхүү үзүүлэлт алдагдаж хэвийн бус цохилохыг зүохний хэмалдагдал гэнэ. Зүрхний хэмалдагдал нь зүрхний хэмнэлийг зохицуулах цахилгаан дамжуулах механизм алдагдссанаар үүсдэг. Зүрх нь зарим тохиолдолд хэв удаан эсвэл хэт хурдан цохилж болно. Жишээлбэл дасгал хийх үед нэмэгдэж, унах үеп удааширч болно. Энэ нь хэвийн буюу физиологийн үйл явц юм.

          Зүрхний хэм алдагдлыг зүрхний цохилтын хурдаар нь 2 ангилдаг.

  • Тахикарди – Зүрхний цохилтыг түргэсэх /тайван үед 1 минутанд 100-аас их байх/
  • Брадикарди – Зүрхний цохилт удаашрах /тайван үед минутанд 60 буюу түүнээс доош байх/

Шалтгаан:

Хэм алдагдлын хамгийн том шалтгаан болж байдаг зүрхний өвчин нь зүрхний титэм судасны эмгэг байдаг. Арай цөөн тохиолддог шалтгаанууд нь зүрхний хавхлагын гажгууд болон зүрхний булчингийн үрэвслийг хамардаг. Бамбай булчирхайн дааврын тэнцвэргүй байдал эсвэл цусан дахь калийн хэмжээ хэт ихсэх гэх мэт цусны химийн найрлагын тэнцвэргүй байдал үүсэх нь хэм алдагдлын шалтгаан болж болдог. Зарим эм, бронх тэлэгч эмүүд болон дижитал эмүүд г.м эмүүд нь хэм алдагдлын шалтгаан болдог ч карим тохиолдолд шалтгаан тодорхойгүй ч байж болно. 

zxA

Шинж тэмдэг:

Шинж тэмдэг байнга илрээд байдаггүй бөгөөд илэрсэн тохиолдолд цочмог байдаг. Дараах шинж тэмдгүүдийг хамардаг. Үүнд:

  • Зүрх дэлсэх
  • Цээж өвдөх
  • Амьсгал давчдах
  • Зүрхний цохилт түргэсэх
  • Зүрхний цохилт удаашрах

Авч болох арга хэмжээ:

Хэрэв танд зүрх хэт хурдан юм уу удаан цохилт байгаа юм шиг санагдаж байвал та зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвөлгөө авч онош тодруулах хэрэгтэй. Харин дээрх шинж тэмдэг дээр амьсгал давчдах, сулрах, толгой эргэх, ухаан алдах, цээжээр хүчтэй хатгуулах зэрэг таагүй мэдрэмж төрж байвал яаралтай 103 дуудаж эмнэлгийн тусламж аваарай.

Оношилгоо:

Зүрхний хэм алдагдалтыг оношлохын тулд эмч ерөнхий биеийн үзлэг, оношилгооноос гадна өвчний түүх шинж тэмдгийн талаарх асуумжаар хэм алдалт үүсгэж болзошгүй нөхцөл байдал урьтал өвчнийг шинжилнэ. Оношилгооны хувьд ихэвчлэн дараах төрлийн шинжилгээнүүдийг хийнэ.

  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Холтер бичлэг /зүрхний/
  • Эхо /зүрхний/
  • Зүрхний ачаалалтай сорил

Эмчилгээ:

Зүрхний хэм алдалтын эмчилгээ нь тахикарди эсвэл брадикарди байгаа эсэхээс хамаарна. Ихэвчлэн эмийн эмчилгээ хийх ба шаардлагатай тохиолдолд цахилгаан импульс эмчилгээ, мэс засал пайсмакер тавих зэрэн эмчилгээ хийнэ. Хэм алдалтын эмчилгээний зорилго нь

  • Цусны бүлэгнэлтийг тогтвортой хэмжээнд барьж шигдээсээс сэргийлэх
  • Зрхний хэмийг хэвийн хэмжээнд барих
  • Хэм алдалтад хүргэж буй шалтгааныг олж, эмчлэх

БОЭТ-ийн Дотор, зүрх судасны сувилагч А.Наранцэцэг

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 7 =

Create Account



Log In Your Account