Долоон голын Казакууд юунд “Сэм авга”-ын “дохиурын бай” нь болно вэ?

By: Admin
2024-12-23
0
1149

/Мэтгэлцэх тэмдэглэл/ 

Үгүүлэх гэж буй зүйлийн тухайд эхлээд зарим тайлбар өгөх хэрэгтэй болж таарч байна. Юуны өмнө “Долоон голын казакууд” гэж хэн бэ? Бүд найрамдах Казакстан улсын зүүн хэсэг буюу Дорнод Казакстаны салбарын тухайд  Казакийн найман байгууллага илүү идэвхтэй байр суурь эзэлж, үзэл санааны хөтөч нь болж байдаг.  Хамгийн их яригддаг дөрвийг нь авч үзвэл “Дорнот Казакстан дахь Долоон голын цэрэг, дайчдын хэсгийн атаманы зөвлөл”, “Семипалатинскийн Казакын нийгэмлэг” “Ермак Тимофеевичийн казакийн нөхөрлөл”, “Бүгд найрамдах Казакстан улсын Казакуудын нэгдсэн холбоо” дөрөв юм.

Бүгд найрамдах Казакстан улсын нутаг дэвсгэр дээр казак үндэстний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 27 томоохон олон нийтийн /төрийн бус/ байгууллага байна. Эдгээр нь казакуудын үйл хэргийн тусгал болж, түүх, соёл, ахуй ёс, зан заншлыг хадгалан өвлөх, тэрчилэн хадгалж өвлүүлэхийг эрхэмлэх  гэх мэтээр үйл ажиллагааны хэлбэр, хэв маяг, баримтлах гол үндсэн дүрэм ёсоороо хэд, хэдэн төрөлд хуваагдана. Эд бүгдээр бүх нийтийн хөдөлгөөнд чиглэгдсэн зорилготой. Бас цааш нь хөөж үзвэл, тухайн улсад ийм чиглэлийн жижиг хэмжээний, тэгэхдээ ихэнхдээ бүртгэлд нэр орсон төдийгөөс хэтрэхгүй олон нийтийн байгууллагууд хэдэн арваар бий. Олон талын эх сурвалжийн мэдээллээс бол Казакстан улсад дээд тал нь 23-25 мянган хүн эргэлзэж тээнэгэлзсэн байр суурьтай, зарим бүлэг, байгууллагын болон тэдгээрийн удирдагчидын /атаманууд/ тухайд яригдах /асуудалтай/ зүйлүүд ч  байдаг байна.

Хоёрдугаарт: “Сэм авга ах” гэж хэн бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл үүнийг АНУ-ын эрх баригчдын хүсэл сонирхолд үйлчилдэг улс төрийн хэв шинжит дүр /зохиолын дүр/ гэж ойлгож болно. Үгүүлэлд хөндөгдөж буй гол асуудалд хариулт өгөхийн тулд Дорнод Казакстан дахь казакуудын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлыг тунгааж ойлгох нь чухал.

“Долоон голын казакууд гэдэг бол Орос дахь болон Оросын хилд залгаа Казак цэрэг дайчдын холбоо” юм. Урьд нь энэ холбооны толгойлогч нь /атаман/ байсан Владимир Овсянников Оростой нэгдэх /интеграцчилагдах/ байр суурийг баримтладаг байсан бөгөөд Долоон голын казакуудын холбоог Орос руу татах талаар ерөнхийлөгч Путинд хандан хүсэлт гаргаж байсан. Долоон голын казакууд өнөөдөр ч Оростой холбогдсон холбоо сүлбээгээ нягт хадгалсаар байгаа хийгээд, тэд бол бүх дэлхийн Казакуудын нийгэмлэгт, Новочеркасск, Ростовын салбарт, Олон улсын казакуудын холбоонд ч өргөн төлөөлөлтэй. Тэдний дийлэнх олонх нь Казакстан, Киргизийн Засгийн газрын байгууллагатай нэг байр суурьтай /эсрэг биш/, өөрсдийн уламжлалт, адил төстэй амьдралын хэв маягаа хадгалан үлдэхийг чухалчилдаг болохыг судлаачид ч бэлхнээ хэлдэг.

Semirechie I

Энэ байр суурийн тухайд Казакстаны Засгийн газар болгоомжилж, дорнод хэсгээрээ “захиран дүрэмлэх” зарчмыг шаргуу хэрэгжүүлж эхлэв. Тэгтэл бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээрх казакуудын бүлэглэл, байгууллагууд олширч, төдий хурц биш боловч өөр хоорондоо сөргөлдөн мөргөлдөх байдал нээлттэй ажиглагдах болов. Сайн дурын /чөлөөт/ казак суурин тосгонууд, холбоодууд бий болж, бүртгэлгүй олон нийтийн байгуулагууд ч гарч ирэв. Казакуудын үүслийн тухай Казакстаны түүхчдийн зарим дүгнэлтийг авч үзвэл тэд “казак омгууд болон славянтай холилдсон казакуудаас үүссэн” гэж үзсэн бий. Казакстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үндсэн суурин дээрээсээ буугаагүй байгаад бөгөөд түүнийг Казакын ард түмний туг, бэлгэдлийн сууринд тавьж, Казакстаны нэгдсэн нийгэмлэг, Казакуудын холбооны хүндэт, дээд атаманаар /хүндэт ерөнхийлөгч/ сонгосон байдаг. Энэ нь Казакстан дахь Оросын зөвлөл, Казак, Славяны байгууллагуудыг бүхэлд нь зохицуулах гэсэн үг. Харин шинжлэх ухаан мэдээллийн “Архиот” сэтгүүлийн редактор, түүхч Антона Бредихиний үзэж байгаагаар бол “Оросын болон хил залгаа орнуудын казак дайчдын холбооны атамануудын дээд зөвлөл” гэж байх ёстой. Түүний бичсэн материалын нэгэн хэсэгт Казакстаны тал нутаг суух бөгөөд бүх дэлхийн казакуудын атаман, долоон голын “казак” Захаровын тухай“ гэсэн бичвэр байна.

Эх сурвалжуудын мэдээллээр Казакстаны Ардын чуулганы орлогч дарга, Зохицуулах зөвлөлийн дарга, Казакуудын нэгдсэн холбооны дээд атаман гэгдэгч Юрий Захаров нь  АНУ-ын Тагнуулын төв газрын удирдлагатай нягт харилцаа холбоотой аж. Тэр бас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан, ОХУ нь Зөвлөлт засгийн үед эзэмшсэн Сахалины арлыг буцааж өгөхийн зэрэгцээ, таван сая долларын төлбөр төлөх ёстой гэж мэдэгдсэн. Тэгвэл Номхон далай дахь Оросын алслагдсан энэ бүс нутагт, далайн усан доор нь казакстаны тал нутгаас аваачсан завь байдаг бол эрхэм “атмаантан” эрээд олно биз ! гэж хариу барих нь зүй.  “Бүх дэлхийн Казакууд” гэх үзэл санааны далбаан доор, нэгэн цагт АНУ-ын Ерөнхийлөгч бага Бушийн зөвлөх байсан АНУ болон Канад дахь Казакын холбооны толгойлогч /атаман/ Сергей Цапенко гэгчийн санаачилгаар  “Казак атамануудын бүх дэлхийн холбоо” гэдгийг байгуулсан тухай бичигдэж байсныг Казакстан дахь Казакуудаас цөөхөн хүмүүс мэдэж буй.  Казакстан дахь Орос, Славян, Казак үндэстнүүдийн нэгдсэн холбооны толгойлогч /атаман/ Юрий Захаров уг байгууллагыг толгойлдог болсон бөгөөд үйл ажиллагаанд нь томоохон эргэлт хийгдэж, АНУ-ын далбаан дор хоргодох болсон. “Атаман маань” далайн чанадын ивээгчийн хангамжинд хүрэх гэж байдгаараа хичээсэн нь илт. Тэрбээр АНУ-ын тусгай албанаас мөнгө авч, заавраар нь ажиллах болсон. Казакууд үүнд дургүйцэн, зэвүүцэж, АНУ-ын далбааг нь хэд хэдэн удаа урж, тасдаж хаясан байдаг.

Ингэхэд Юрий Захаров гэж хэн бэ? Туулсан замыг нь ажвал Казакстаны Их сургуулийн сэтгүүл зүйн факультетийн оюутан байсан хийгээд төгсөөд бизнесмен болсон. 1990 оны үед Юрий Захаров нийгмийн зүтгэлтэн болохоор шийджээ. Тэгээд дээр дурьдсан Казакстан дахь Оросын зөвлөлүүдийн дарга нарт үйлчилэх болсон бөгөөд эх сурвалжуудын  мэдээллээр бол казак түшмэлийн албыг  2006 онд Новосибирскийн Владимир Податеваас худалдаж авчээ. Олон улсын эрүүгийн бүлэглэлтэй холбоотой нь илэрхий хийгээд “Ахан дүүсийн тойрог” /Братский круг/ хэмээх гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж, захиалгат аллага, зандалчилал, алан хядах халдлагын 20 орчим ажиллагаанд оролцсон тухай мэдээлэл бий. Тэрбээр АНУ-д тал олж, тэндэхийн Бүгд найрамдах намын дэмжлэгийг авч чадсан бөгөөд Зөвлөлт Засгийн үед, 1919 оны нэг сарын 24-нээс явагдсан казакуудыг тархаан суулгах үйл явцыг “казакуудад геноцид” /хомроглон дарангуйлах, устгах/ ажиллагаа явуулсан мэтээр гүтгэн, ОХУ-аас нөхөн төлбөр шаардах зэрэг үйл хэргийг эхлүүлснээрээ ивээгч болсон АНУ-д ихэд таалагдсан бололтой. Ингээд Юрий Захаров бүүр гарч өгсөн бөгөөд, Нэгдсэн үндэсний байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн хуралдааны индэр дээрээс “өнөөхийгөө” тунхаглан зарлав. Дараа нь түүний шаардлагаар Зөвлөлт засгийн бүрэлдэхүүнд байсан /постсоветского/ казакийн тойргийн улс орнууд дахь үнэн алдартны сүмүүдийг татан буулгах болов. Үүнтэй зэрэгцэн Юрий Захаровын эзэмшдэг “Казачий курьер” (Казак илгээлт) сонинд Константинопилийн Варфоломийн хамба ламаас түүнд баяр хүргэсэн бичвэр нийтлэгдэж, Украйны үнэн алдартны сүмтэй адил төстэй сүм хийдүүд бий болгох талаар идэвхтэй сурталчилгаа явагдав. Бас тэр үед Казакийн тойрог дахь үнэн алдартны сүмийн гэгээнтнүүдэд хоёрдмол утгатай уриалга, тулгалтуудыг шахаж, Юрий Захаровын зүгээс мусульманий сүсэгтнүүдэд бэлэг өглөг тарааж байлаа.

Сохор албандаа хичээн зүтгэгч казак атаман маань хаа сайгүй хаягдаж, хэрэггүй болсон генералийн мөрдөсүүдийг худалдан авах болов. Үнэн алдартны сүмийн эсрэг үг хэлсэн болгонд мөнгө санхүүг хязгааргүй урсгана. Тэрчилэн Юрий Захаров ОХУ-ын хилийг өөрчлөн тогтоох шаардлагатай хэмээн мэдэгдсэн бөгөөд /энэ нь Сахалины арлыг салгаж авах тухай юм/, түүний үгээр бол Сахалинд АНУ-ын цэргийн бааз байршиж, Америкийн далбаа намирах ёстой гэнэ. Тэгээд бас АНУ-ын Засгийн газрын бус байгууллагаас тэтгэлэг авдаг тухайгаа ч зарласан. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын сонгуулийн компант ажилд зүтгэж байсан Юрий Захаров “Бид Казакстанд бүртгэлтэй бүх дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд Трампын сонгуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаа”. “Бүгд найрамдах намын төлөөлөгчид болон казакчуудын гуйлтаар “Казачий курьер” /Казак илгээлт/ сонины  хэд, хэдэн дугаарыг мөнхүү хэд, хэдэн хэл дээр хэвлэн түгээж дэмжлэг үзүүлсэн” гэж мэдэгдсэн. Түүний дараа Юрий Захаров ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх казак байгууллагуудыг цуглуулан уулзаж, тухайн бүс нутагт сөрөг байр суурь бүхий улс төрийн нам, хөдөлгөөнүүдийн тухай мэдээллийг олж аваад, АНУ-ын төрийн департаментэд өгсөн байдаг. Энэ бол маш ноцтой эрүүгийн гэмт хэрэг юм.

Иймэрхүү асуудлууд ингээд зогсохгүй. Татъяна Булановын дуулсан казак атаманы тухай дуунд ”Надад үнэнийг хэлээч, атаман. Халаасаа төөрүүлээгүй билүү та?” гэж гардагийг санахад сонин. “Мөнгө санхүүгийн гавъяатан” Юрий Захаров нь Нурсултан Назарбаевийн нэр дээр Казакстан дахь Оросын нийгэмлэгийн дарга Юрием Бунаков, Долоон голын казакуудын холбооны тэргүүн /атаман/ Владимир Овсянников, мөн “Долоон голын казакууд” нийгэмлэгийн дарга /атаман/ Александр Щеглов нарт захидал илгээжээ. Түүнд тулгамдсан асуудал үүссэн нь юу гэвэл луйвардан завшсан 2.5 сая америк долларын хэрэг нь илрээд байгаа явдал бөгөөд үүнийг Орос, Казакстаны “Благовест” нийгэмлэгийн нийтийн сангийн хөрөнгөөр авсан байшин /үл хөдлөх хөрөнгө/  борлуулсны орлогоос “туужээ”.

Юрий захаров дэмжлэг үзүүлчих боломжтой оросын гэмт хэрэгтнүүдийг эрж хайж байгааг гайхах явдалгүй. Оренбургийн салбарын нутаг дэвсгэрт бий болсон “Казакын ард түмний үндэсний хурал”ынхнаас түүнд “дээд атаманы сууринд суухыг санал болгожээ. Адилтгаваас ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албан тушаалыг хамсруулан хашна гэсэн үг. Энэхүү байгууллага нь казакын уламжлалт нутаг дэвсгэр дээр, хил залгаа болон хилийн чанад дахь хэлмэгдсэн казакуудын асуудлыг шүүн тунгаах, хуульд нийцүүлэн цагаатгах үйлийг гүйцэлдүүлэх бөгөөд ингэснээр Юрий Захаров бүх дэлхий дэх казакуудын сонирхлыг төлөөлөх эрхийг гартаа авлаа гэсэн үг. Бүх улс оронд байгаа казакуудад нөлөөлөхийн тулд Бүх дэлхийн казакуудын зөвлөл гэдгийг үүсгэн байгуулж, Юрий Захаров дөрвөн жилийн турш толгойлсон бөгөөд, энэ байгууллагыг анх Ю.Захаров, С.Цапенко, В.Божко, Казак дайчдын төвийн толгойлогч Валерий Налимов нар үүсгэн, Орос, Казакстан, АНУ-дахь казакын олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах болон харилцан туслалцах санамж бичигт гарын үсэг зурж байсан.

“Бүх дэлхийн казакуудын атаман” маань Агаарын тээврийг хянах хүчний дайчдыг ч анхаарлын гадна орхиогүй бөгөөд Украйны аюулаас хамгаалах албаны хяналтынхантай нягт холбоо тогтоосон байна. Донбассд болсон зэвсэгт  мөргөлдөөнтэй холбоотойгоор, халуун бүсд илгээх дайчдыг шуурхай бэлтгэх зорилгоор “казакуудын цугларалтын цэг”-ийг нээсэн  хийгээд “Хөлсний цэрэг” хэмээх нийтлэлд үгүүлснээр бол Казакстаны Засгийн газар ч мэргэн цэцэн ухаан гаргаж, бүх өргөдөл гаргагчид болон баривчлагдсан этгээдүүдийг ч бас тэнд татан аваачих бодлого гаргасан аж.

Тэглээ ч “атаман” номхорсонгүй Украйны гадаад хэргийн яамтай хамтран Казакстаны хэвлэл мэдээлэлд мэдээллийн идэвхтэй аян өрнүүлж, Казакстаны хойд бүсэд “Крымын сценари” гэгчийг өрнүүлэх боломж гэсэн асуудал гаргаж ирэх болов.

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Юрий Захаровын цаашдын үйл ажиллагаа нь зөвхөн дорнод Казакстаны Засгийн газрын бус салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр зогсохгүй бүх Казакстан болон төв Азийн улсуудыг татан оролцуулах замаар төлөвлөгөөгөө шатлан өргөжүүлж, манай эх орон нэгтнүүд болон Оросын хоорондын харилцаанд тааламжгүй нөхцлийг үүсгэж болзошгүй гэх. Үүнийг ортой үг гэж үзэхээс аргагүй хийгээд, сайх этгээдийн  явуулж буй үйл ажиллагаа нь Эдийн засгийн нэгдмэл орон зайн хүрээн дэх Орос, Казакстаны түншлэлийн харилцаа хөгжин, бэхжихэд томоохон хохирол авч ирэх магадлал байгааг үгүйсгэх аргагүй юм.

Эльвира ШПАК /интернетийн болон хэвлэлийн мэдээллүүдийг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

semirechie II      

                                       


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 9 =

Create Account



Log In Your Account