Хуурамч "удиртгал"

By: Admin
2024-12-23
0
1266

- Хэн чухам юуны учир Оросын ард түмний үндэсний соёлын үнэ цэнийг ашиглан,

/КМН/ уугуул иргэдийн дуу хоолой” гэх хуурамч удиртгал бичнэ вэ? –

Хойд Оросын хувьд эрт цагаас нааш Орос улсын үндэсний онцгой чухал бүс нутагт тооцогдсоор ирсэн.   Тэнд хойт нутгийнхан болох помор, чукча, эвенк, тунгус, якут, долган, манс, хант угсаатнууд болон бас бус зарим омгийнхон газар нутгийнхаа баялаг, өөрсдийн уламжлалдаа эзэн болж, нэг гэр бүл шиг эв найртай аж төрцгөөдөг.  Хойт хязгаар, Сибир, Алс дорнодынхон бол үндэсний цөөнхчүүдийнхээ, гайхам соёл, зан заншил, итгэл үнэмшил, ахуй байдлыг хэвээр хадгалан оршдог билээ. Харин Оросын Арктикийн тухайд эмзэг, өртөмтгийгээрээ онцгой, бас зугаацлын бүс нутаг байсаар ирсэн ч хязгааргүй уудамд идээшсэн хүн ард, байгалийн төрөл зүйлүүдийнхээ охь онцлогыг хадгалаастай хэвээр. Зөвлөлт Засгийн болон Зөвлөлт Засгийн дараах үед Хойд мөсөн далайн доорх нүүрсний баялаг нөөцийн хайгуул судалгааг явуулж байсан. Харин Хойт далайн дээгүүр явдаг тээврийн зам нь ачаа тээврийн харьцангуй дөт, гол нь транзит тээврийн сүлжээний хувьд аюулгүйн нөхцөл нь нэн чухалд тооцогдож байв. Суецийн суваг  бол Хагас зууны өмнөөс л  фронт хавийн  чухал бүс байсан бол харин Энэтхэгийн далайн зам бол сомалийн далайн дээрэмчид үүрэлдэг газар байлаа. Энэ замаарх Оросын болон гадаадын ачаа, түүхий эд, зорчигт тээвэр нь үргэлж ашигтай, бас аюлгүй байсан гэж хэлэх боломжгүй л дээ.  Тэнд Оросын мөсөн замын флотыг сэргээн байгуулсан нь дэмий зүйл байгаагүй бөгөөд өнөөдрийн хувьд уг флот хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж байна. Гэхдээ Оросын Хойт нутаг, Сибир, Алс дорнотын бүс нь хотжиж хөгжөөгүй, хүн ам цөөнтэй өргөн уудам нутаг дэвсгэр, тоолж барамгүй байгалийн баялгийн ачаар өдгөө XXI зууны сүүлийн хоёр аравны нүүрэнд гадаадын үндэстэн дамнасан компаниуд, сувдаг шунахай үзэлтнүүдийн шүлсийг гоожуулах болов. Тэгэхээр эдгээр бүс нутгийн эдийн засгийн  хөгжлийн ирээдүйг анаж буй ийм нөхцөл байдлыг яаж даван туулах вэ гэдэг асуудал Орос улсад тулгарч байгаа хэрэг.  

Энэ асуудал зөвхөн, үндэстэн дамнасан компани, үйлдвэрийн эзэд, засаглагчдын төдийгүй улс төрийнхний, үзэл сурталчдын ухаан санааг уймруулан, самууруулж байгаа юм. Хойд хязгаар, Сибир, Алс дорнодын байгалийн баялаг руу халдах халдлага олон жилийн өмнөөс эхэлж, тасралтгүй өрнөсөөр байна. Энэхүү халдлага нь байж болох бүхий л арга чаргыг ашигласаар ирснээс гадна бохир технологийг ч орхигдуулсангүй. Гадны үзэл сурталчид “ухаалаг маркетингчид гэгдэгчид” нь жижиг буюу цөөхөн хүн ам бүхий үндэстэн угсаатны эмзэг шинж чанарт /дэлхийн нийтлэг иргэншилд сондгойрч, хүчин мөхөсдөж буй/ онцгойлон анхаарал хандуулдаг. Тэдэнд гол нь “олборлолт” л, байгалийн баялаг, газар нутагт, цагийн цагт амьдарсаар ирсэн оршин суугчдын аж төрөлд  нь хүрэх, гар дүрэх нь л чухал.  Юу гэвэл хамгийн эмзэг газарт нь цохих тухай Аллен Даллесийн онолыг хэрэгжүүлэгчид юм. “Даллесын онолчид” хөндүүр газрыг нь нэгэнт хатгаж эхэлсэн тул цөөхөн тоотой уугуул ард түмний тусын тулд хэмээн нүүрсний олборлолт, тэрчлэн улсын ашиг сонирхолд байгаа ашигт малтмалын олборлолтын хэмжээг өргөжүүлэхийг дэмжих, ойн ашиглалт, гол мөрөн дээр усан техникийн байгууламж барих, мөнхүү нутаг орны газрын хэв тогтоцын өөрчлөлт, өсвөр үеийнхний удамшлын /генийн/ дүр төрхийн асуудал, амьдралын хэв маягаа хадгалж, хамгаалахтай холбоотой болон оршин суугчдын соёл уламжлалтай холбоотой асуудлууд илрэх болов. Ойлгомжтой. “КМН”-ын дунд буюу “уугуул иргэдий зүрхний төвд” нь хангалттай үйл явц бий болоогүй байгаа тул, одоо мөнөө “ухаалаг маркетинг” хэрэгтэй болж буй хэрэг ! Эндээс Америкийн болон хэт барууныхны янз бүрийн сангийн “мөнгөний үнэр” үнэртэж буй.   Тэд бүгд АНУ-ын төсвөөс санхүүжсэн нь ч ойлгомжтой.  “Global greengrants Fund” хэмээх ТББ, эсвэл WWF шиг Оросод нэлээн түгээмэл болсон байгууллага, үгүй бол “Greenpase” зэрэг газрууд ийн санхүүжилт авдаг.

Тэдний “элч нар”-ын тухайд нэг ердийн бус нөхцөл байдал ажиглагдаж байгаа нь КМН-гийн /уугуул иргэдийн эрхийг хамгаалах байгууллага/ удирдлагаар ихэвчлэн Хойт хязгаар, Сибир, Алс дорнот түүнчилэн тэдний хараанд онилогдсон, мөнхүү Горный Алтайд бүртгэлтэй төрийн бус байгууллагуудад байсан элч нар нь гарч ирдэг явдал. Тохиолдлын хэрэг бус гэдэг нь ойлгомжтой. Учир гэвэл Алтайн бүгд найрамдах улс маань Монгол, Хятад, Казакстан гэсэн гурван улстай шууд хиллэдэг. Чухам энэ шалтгааны улмаас /WWF/ Дэлхийн байгаль хамгаалах сан нь сүүлийн хорь гаруй жилийн турш зарим төрийн бус  байгууллагуудыг асран халамжилсаар ирсэн гэдгийг авч үзэх хэрэгтэй. Угсаатны цөөнх оршин амьдардаг АБНУ-ын Турачакск, Чуйскийн районд экологийн зөрчилтэй холбоотой гомдол, уламжлалт оршин суугчдын нутаг дэвсгэр хумигдах, хушны самар олборлолт багасах, үслэг ан болон зэрлэг ан амьтад, улсын ашиг сонирхолд байгаа сав газрын ойн модыг тайрах, пуужингийн түлшний хаягдлаар газар нутгийг бохирдуулахтай холбоотой гомдол их гарах болсон. Дээрх бүх баримтын талаар КМН-ын /уугуул иргэдийн эрхийг хамгаалах байгууллага/ удирдлагууд дээд шатны байгууллагад хандсан нь тодорхой хийгээд засаг захиргааны байгууллагын түвшинд  алийг ч орхигдуулалгүйгээр шийдвэрлэх арга хэмжээ авсаар ирсэн. Түүнчлэн 60-аад оны үеэс АНБУ-ын болон ОХУ-ын хуулиар Горный Алтай дахь гол мөрний усаар ой модыг урсган зөөх, онцгой үнэ цэнэтэй зэрлэг болон уугуул ургамлыг түүх олборлох, улаан номонд орсон, ховордсон, онцгой хамгаалалтанд авсан ан амьтдыг агнах, барихыг хориглосоор ирсэн.  Түүнээс гадна “КМН”-ын /уугуул иргэд/-ийн төлөөлөгчид маань төрөөс маш олон төрлийн хөнгөлөлт авдаг. Тухайлахад хувийн сууц барих зориулалтаар 100 метр куб хүртэлх модыг үнэ төлбөргүй олборлох эрхтэй. Ийм зүйл өөр хаана бий вэ? Хойт Америкд уу? Тэндхийн олон уугуул иргэдийг байлдан дагуулчид “төрөлх нутаг дээр нь” буулгаж авсан. Тэгтэл Орос улсыг уугуулуудын эрхийг зөрчсөн гэж буруутгах янзтай. Улс орны түвшинд бүх арга хэмжээ уугуул төрөлх иргэдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн юм шиг.

Өөр нэг асуудал нь зарим ТББ-ын дарга нарын тухайд амин хувийнхаа халаасыг түнтийлгэх ашиг сонирхол амь бөхтэй оршсоор байх шиг. “Туба Калык”-Тубаларский народ” төрийн бус байгууллага нь Горный Алтай дахь Тубалар угсаатны төлөөллийг хэрэгжүүлдэг аж. Тубаларчууд зонхиороо АБНУ-ын Турачакск, Чойск, Майманскд мөнхүү зарим нь Чемалск, Шебалинскийн районд оршин аж төрцгөөдөг.  Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Тубаларчууд нийтдээ 1 965 хүн байгаа гэсэн мэдээ байна. Гэвч үүнийг үл харгалзан, уугуул ард түмний эрхийг хамгаалах нэрийн доор “Туба Калык” ТББ нь WWF- /Дэлхийн унаган байгалийн сан/-гаас их хэмжээний санхүүжилт авдаг байна. Тэрхүү долларын тэтгэлэгийг юунд зориулдгийг асуухад тус байгууллагын дарга Таира Бодрошева хариулсан нь “бид мэдээллийн үйл ажиллагаа мөн нутгийн уугуул Тубалар угсаатнуудад эрх зүйн тусламж үзүүлэх ажлыг эрхлэдэг. Зөвхөн тийм тусламжийн үйл ажиллагаа юм. Түүнээс биш улс төрийн аливаа үйл ажиллагаанаас хөндий байдаг. Бид толь бичиг, цомог эрхлэн гаргаж, Алтай дахь ойн сав газрын төлөв байдалд хяналт тавьдаг” хэмээсэн. 

Тубаларчуудын нийтийн эрх ашгийн төлөө хуш модны газрыг зохистой ашиглах явдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн туршилтын үйл ажиллагааны талаар сонинд нийтлэгдсэн нэгэн  материалыг санаж байна.  Тэд зохистой ашиглах гэж юуг хэлээ вэ? Хушан ойд бодлого төлөвлөлтгүйгээр олборлолт хийх /тайрах, цавчих/, зарж борлуулах явдал эхэлсэн. Ямар шалтгаантайгаар гэвэл? Байгууллагуудыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө олох шаардлагатай гэнэ. Тэгээд дараа нь үүнийгээ бараг зогсоосон. Хэрвээ Туба Калыкын зарим удирдлагууд өөрийнхөөрөө зүтгэх нь үргэлжилсээр байвал гомдол өширхөл ч бас арилахгүй байх. Тэгэхээр тус ТББ зөвхөн цомог, толь бичиг хэвлүүлж, ойд хяналт тавьдаг гэдэг нь уран заль байж таарна. Харин WWF-ийн доллар чухам хаашаа орж байна вэ гэдэг чухал. Байгууллагын гишүүд нь ер хараагүй, мэдээгүй сонсоогүй ч байж болох.  Тэдний тухай гэвэл урц овоохойд “тахианы хөл дээр” амьдарч ирсэн нь өдгөө ч бараг өөрчлөгдөөгүй шахам. Эндээс чухам нэг өнгө аяс анзаарагдана. Угтаа тэрхүү гадаадын мөнгөн тэтгэмжийг ямар зориулгаар авсан нь чухал. Нэгдүгээрт, энэ нь Оросын хил орчмын бүс нутгийн нийгэм-улс төр, эдийн засаг, экологийн нөхцөл байдлын тухай мөн тэндэх гадаадын нэгдлүүдийн хаяг үйл ажиллагааны чиглэл гэх зэрэг мэдээлэл цуглуулахад ашиглагддаг. Тааж ядах юмгүй ! Хоёрдугаарт “Алтайн хуш модоо аюулаас хамгаалъя”, “Алтай нутагт хэзээ ч пуужин унагахгүйн төлөө” гэх мэт экологийн уриа лоозонгоор халхавчилан эсэргүүцлийн уур амьсгалыг бий болгох, хэлбэршүүлэх.  Тэгэхээр Алтайд сансраас пуужин унасан ямар нэг ул мөр бий юу? Үнэндээ бол Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах мэргэжилтнүүд Алтай нутгийн усанд ч, агаарт ч, хөрсөнд ч тийм ул мөр огт олоогүй. Тэгвэл энэ бол Туба Калык ТББ-ын псевдоэкологийн /экологийн нэр барьсан хуурамч үйл ажиллагаа/ үйл ажиллагааны халхавч юм.   Ингэж л үзэхээс өөр аргагүй.

Гуравдугаарт гэвэл нутгийн уугуулуудын төлөөлөгчид улс төрийн үйл ажиллагаанд хангалттай идэвхтэй оролцож байгаа бөгөөд харин үүнийг нь сөрөг уур амьсгал бий болгоход ашиглаж буй. Мэдээж энэ нь үндэстэн хоорондын эв нийцлийн завийг ганхуулж буй хэрэг. Барууны эдгээр сангууд зүгээр л Тубаларчуудад мөнгө өгөх гэж байсан гэж та бодож байна уу? Яалаа гэж дээ ! Тэтгэлэг хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан байж. Харин тэр нь бүх чиглэлээр эх орны байгалийг авран хамгаалах гэсэн халхавч хийхэд л хэрэгтэй байжээ. Чухам хэнээс хамгаалсан хэрэг вэ? “Туба Калык” ТББ юуны учир гадаадын агентуудын судалгаа гаргах үүрэг хүлээх болов. Бас яагаад илтэд хэт барууны ашиг сонирхолд үйлчилсэн үйл ажиллагаа явуулдаг “HTH 24 телекомпани”, “Холод”, “Сибир, Реалий”, “Коммерсанть”, “Телеканал дожьд”, “Тайга Инфо” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах болов. Тэдний зорилго нь олон нийтийн нүдэнд байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулдаг болж харагдах хэрэгтэй. Хэдийнээс Алтайн бүгд найрамдах улсад үйл ажиллагаа явуулж байсан ийм төрлийн байгууллагуудын жагсаалтад зайлшгүй нэмэгдэх зарим газрыг ч энд бас дурьдах хэрэгтэй. Тэдний тоонд “Тэнгэр сэтгэл” экологийн сургууль”, “Архар олон нийтийн экологийн байгууллага”, АБНУ дахь хараат бус судалгааны төв”-үүд багтана. Туба Калык ТББ болон түүний зохион байгуулагчдын тухайд анхандаа үнэхээр эх орны байгалийг хамгаалах санаа сэдэлтэй байсан байж болох л юм. Гэвч сүүлдээ WWF-ээс удаа дараа тэтгэлэг, хөрөнгө оруулалт аваад ирмэгцээ эх орны хушан тайгын үнэрийг мартагнах нь илүү болсон мэтээ.

Василиса ВОЛОБУЕВА /интернет дэх эх сурвалжуудыг ашиглав/   

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

Tuba Kalik 1


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 8 =

Create Account



Log In Your Account