“ТА БИДНИЙ МӨНХИЙН ҮНЭ, ЦЭНЭ” хөдөлгөөн нийтэд хандан уриалжээ

By: Admin
2024-12-21
0
1964

Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь “Алтай” салбар, “Алтай бидний шүтээн” ТББ хамтран ТА БИДНИЙ  МӨНХИЙН ҮНЭ, ЦЭНЭ” олон нийтийн хөдөлгөөнийг үүсгэжээ.

Хөдөлгөөний хүрээнд эхний ээлжинд цаг үеийн чухал асуудал, /УИХ-ын сонгууль/-тай холбогдуулан, Монгол улсын үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, холбогдох бусад хууль, журмын хүрээнд, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, ард иргэдийн улс төрийн болон бусад эрхийг хангах, оролцоог нь идэвхжүүлэхэд чиглэгдсэн уриалга гаргаж, цаашдын ирээдүйн төлөө бодитой, шийдэл, гаргалгаануудыг дэвшүүлэхүйц, хэлэлцүүлэг, ярилцлага, мэтгэлцээнүүдийг өрнүүлэхийг чухалчилан ажиллаж байгаа юм байна. Тус хөдөлгөөнөөс Монгол улсын нийт ард иргэддээ хандан гаргасан уриалгыг толилуулаж байна.

                                                                                                                                УРИАЛГА

“БИДНИЙ МӨНХИЙН ҮНЭ ЦЭНЭ” олон нийтийн хөдөлгөөнөөс, энэ хөдөлгөөнд нэгдэн хамтрахыг урьсан анхны уриалгыг өнгөрөгч 5 дугаар сарын эхээр гаргаж, түгээсэн бол өдгөө, цар тахлын адармаат нөхцлийн дундуур өрнөж буй УИХ-ын СОНГУУЛИЙН үйл явцтай холбогдуулан, энэхүү хоёр дахь уриалгыг гаргаж байна !

Төрийн эрх барих байгууллагыг бүрэлдүүлэн, тогтоох нь Монголчуудын нэн эртнээс улбаат түүхэн замналын явцад үүсэн бий болсон, амьдрахуйн харилцааны арга, цогц хийгээд  Монгол улсын бүх иргэдийн хүсэл зоригт тэгш үйлчилэхүйц, алаггүй шудрага, хуудуугүй үнэн, хуурмаггүй ил, тодорхой байх ёстойг тэргүүнд бодолцож, ЭНЭХҮҮ СОНГУУЛИЙН ҮЙЛ ХЭРЭГТ ИРГЭН ХҮНИЙХЭЭ ХУВЬД ОРОЛЦОХДОО:

  1. Урьд өмнийн болон өнгөрсөн жилүүдийн дүр төрх, сургамж, санамжийг ой ухаандаа тунгаан, “ӨНӨӨДРИЙН ӨӨХНӨӨС МАРГААШИЙН УУШИГ” гэх ардын мэргэн үгийг ямагт санах !
  2. Сонгууль нь зөвхөн улс төрийн хүчин буюу нам бүлэглэл, эсвэл нэр дэвшигчдийн үйл хэрэг бус МОНГОЛ УЛСЫН бүх ИРГЭНИЙ үйл хэрэг гэдгийг ухаарч, зөвхөн сурталчилгааг идэвхгүйгээр хүлээн авч, аялдахаас илүүтэй, тэдгээрийн таниулан сурталдаж буй зүйлсийг НЯГТЛАН ТУНГААХ, ЗАДЛАН ШИНЖЛЭХ, Үндсэн хуулинд заасанчилан, энэ талаар САНАА, БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ, СОЛИЛЦОХ, ХУУДУУ, ГООМОЙГ НЬ ИЛЧЛЭН, ШҮҮМЖИЛЖ, ЗАСАЖ ЗАЛРУУЛАХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХЭД шамдацгаах нь биднийг сонгуулийн дараа “ТОЛГОЙГОО ШААХ” аюулаас зайлуулах чухал зүйл гэдгийг онцгойлон анхаарах !
  3. Сонгуулийн үйл явц эрчимтэй өрнөж буй энэ өдрүүдэд УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГОО идэвхжүүлж, СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛОО дээшлүүлэх, АМЬДРАЛААС СУРАЛЦАХ нь сонгуулийг дэмжиж буй сонгодог хэлбэр гэдгийг санаж, сонгууль дуусаж, УИХ байгуулагдсаны дараа ЖИРИЙН ОЛОН ТҮМНИЙ улс төрийн эрхийг, САНААТАЙ БОЛОН САНАМСАРГҮЙГЭЭР ОРХИГДУУЛАХГҮЙ, ард иргэдийг төрийн аливаа үйл хэрэгт санал бодлоо хуваалцах, санаагаа тусгуулах, түүндээ эргэж хяналт тавих, гажуудсан, далийснийг чөлөөтэй шүүмжилж, хуулийн хүрээнд засаж залруулах, асуудлыг чигчээр шийдэхэд оролцох боломжоор нь хангах ёстой гэдгийг ойлгуулж, амлалт авах. Өөрөөр хэлбэл төрийг АРД ТҮМЭН хамтарч барих ёстой болохоос хууль, сурталчилгаа, ухуулга, эрээн мяраанаар төөрөгдүүлэн сонгогдоод, эрх мэдэлд хүрсэн цөөн бүлгийн хэрэг биш гэдгийг энэ цагаас эхлэн ХАМТДАА ОЙЛГОЖ, ХАМТДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ !
  4. Хууль тогтоох нь Сонгогдсон цөөн бүлгийн ҮЗЭМЖИЙН АСУУДАЛ БУС, харин БҮХ АРД ТҮМНИЙ ЯЗГУУР ЭРХ, САНАА ЗОРИГ, АМЬДРАЛЫН ШАЛГУУРТ үндэслэх ёстой гэдгийг ЭНЭ ЦАГААС эхлэн сануулж, одоо мөрдөгдөж буй хуулиудын АЛДАА МАДАГ, ГАЙ ГАЖУУДЛЫГ нь чөлөөтэй ярилцаж, сануулж, үүнийг чигч шудрагаар ойлгож хүлээж авч буйд нь итгэл үзүүлэхийг чухалчилах !
  5. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нам, улс төрийн хүчин, нэр дэвшигчид шударгаар өрсөлдөх, Монгол улсын ҮНДСЭН ХУУЛЬ, УИХ-ын сонгуулийн тухай хууль, холбогдох бусад хууль болон журмууд, нэн ялангуяа ЦАР ТАХЛЫН ҮЕД сурталчилгааны уулзалт, цугларалтыг зохицуулах журмыг сайтар сахин биелүүлж буй эсэхэд хаа, хаанаа хяналт тавих, АЙМАГ, ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД, УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУД, сонгуулиар далимдуулан, ажлаа орхигдуулж, “нэр дэвшигчдийн менежерийн үүрэг гүйцэтгэн”, ажил цалгардуулахгүй байхыг АРД ИРГЭДИЙН ЗҮГЭЭС САНУУЛАН УРИАЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ, шахаж, шаардах  !
  6. Хэвлэл мэдээллийн байгууллагууд “ДӨРӨВДӨГЧ ЗАСАГЛАЛ”, “нийгмийн хөтөч”, “ШУДАРГА, ҮНЭНИЙ ДУУ, ХООЛОЙ” байх ЭРХЭМ ҮҮРГЭЭ ухамсарлан, нам эвсэл, нэр дэвшигчидээс гадна улс төрийн эрхээ эдлэж, санаа бодол, дуу хоолойгоо илэрхийлэхийг хүсэж буй бүхий л иргэд, байгууллага, үүсгэл санаачлагынханд тэгш үйлчилэх, аливаад СОНОР, СОРГОГ хандаж, мэдээллийг саадгүй хүргэх, сонгуулийн үйл явцад хуулийн хүрээнд, бүхэлд нь хяналт тавих, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, ард иргэдийн улс төрийн эрх, оролцоог хангахад чиглэгдсэн аливаа санаачилга, үйл ажиллагааг дэмжиж ажиллах !   
  7. Өнгөрсөн хугацаанд ард түмний итгэл хүлээж, (эсвэл ямар нэг байдлаар) сонгогдож, эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хуудуутай, шудрага бус, буруу бусармагтай орооцолдсон, ард олныг хууран төөрөлдүүлж, ӨНГӨ, БУДАГНИЙ ЦААГУУР НУУГДСАН, ард олны татвараас бүтсэн хөрөнгө, улсын төсвөөс элдэв арга хэлбэрээр зувчуулсан нь тодорхой мэдээлүүдээр дэлгэгдэж, нотлогдсон авч, дээр буй хүчтэй бүлэглэлийн халхавчин доор хууль, шүүхэд шалгагдахгүй, хариуцлага хүлээхгүй, харин ч улам эрэмшин, олон түмнийг дахин төөрөлдүүлсээр буй нөхдийг иргэн, сонгогч бүр ДОТРОО ЦЭГНЭН, ДҮНГ НЬ ТАВЬЖ, төрийн хэрэг рүү дахин хутгалдуулахгүй байхыг ХАМГААС АНХААРАН, НЯГТЛАЖ байж сонголтоо хийхийг АРД НИЙТ, ТА ОЛОНДОО УРИАЛЖ БАЙНА. 

                                                                             “БИДНИЙ МӨНХИЙН ҮНЭ ЦЭНЭ” ОЛОН НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 10 =

Create Account



Log In Your Account