Нярай хүүхэд гэдэг төрсний дараах 28 хоногтой хүүхдийг хамарна.
Нярай хүүхдийн орчин чийглэг, дулаахан, гэрэлтүүлэг сайтай агаар оруулах боломжтой саруулхан байх хэрэгтэй.
Хүүхдийн байрлах өрөөг тогтмол агааржуулж, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж ба хүүхдийн өрөөнд тамхи татах, химийн бодистой угаалга хийх, угаасан юм хатаах, хуурай цэвэрлэгээ хийх тоос шороо бужигнуулах нь таны бяцхан үр ямар нэгэн харшил өвчтэй болох үндэс суурийг тавьж өгнө.
Цонхонд аль болох зузаан хөшиг зүүж нарны гэрлийг шууд тусгах байж, хуурайшилтаас сэргийлэн зориулалтын чийгшүүлэгч тавих аль эсвэл устай сав тавьж ууршуулах болно.
Хүүхдийг хэт битүү хаалга цонхыг битүүлэх нь гадны нөлөөнд өртөмхий эмзэг болгодог.
Өрөөний салхивчийг зуны улиралд өдрийн турш онгорхой байлгаж өвлийн улиралд хоногт 3-4 удаа цэвэр агаарт оруулах хэрэгтэй.
Нярайг салхинд гаргах нь чийрэгжүүлэлтийн хамгийн сайн аргуудын нэг юм. Зуны улиралд төрсөн хүүхдийг төрснөөс гармагц салхинд гаргаж болох бөгөөд эхний гаргах хугацаа нь 10-15 минут байна. Аажмаар хугацааг уртасган 2-3 цаг агаарт байлгана.
Нярай хүүхэд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртөмтгий байдаг.
Тиймээс өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих уламжлалт аргуудын нэг бол бор цай, ясны шөлөнд оруулах гэнэ.
Хүүхдийг бор цайнд оруулах нь дархлаа сайн дэмждэг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дарааллан бор цайнд оруулбал дажгүй. Ямар нэгэн эмчилгээний нөлөө үзүүлнэ.
Бор цай чанаж, бүлээнээр нь 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гэвэл нэг курс нь 5-6 удаа болох аж.
Харин шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг удаа 3-4 удаагийнх нь нэг курс болдог аж. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулах даруулах болно.
Анхаарах зүйл: Арьсан дээр тууралт гарсан, харшилтай тохиолдолд оруулахгүй байх.
Ховд аймаг дахь БОЭТ-ийн Нярай судлалын тасгийн
сувилагч: Г.Донгоо, Э.Энхмаа