Халдваргүйжүүлэлт

By: Admin
2024-12-23
0
321

Гадаргуу дээрх өвчин үүсгэгч бичил биетнийг өвчин үүсгэхгүй хэмжээнд хүртэл цөөрүүлэх, устгах арга ажиллагааг хэлнэ.

Ангилал:

  1. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт – Бүх төрлийн халдварын эх үүсвэрийн дамжуулагчийн замыг таслан зогсоох зорилгоор хийнэ.
  2. Голомтын халдваргүйжүүлэлт – Байнгын болон эцсийн халдваргүйжүүлэлт гэж 2 ангилна.
  • Эцсийн халдваргүйжүүлэлт – Голомтод нэг удаа хийдэг ба халдварын эх үүсвэрийг таслан зогсоох зорилгоор өвчтөн эдгэрсэн, шилжсэн, нас барсан зэрэг тохиолдолд хийдэг.
  • Байнгын халдваргүйжүүлэлт – Халдварын эх уурхайг тээгчийн ба өвчтөний бие махбодиос өвчин үүсгэж байгаа бичил биет ялгарч гарсны дараа хурдан устгах зорилгоор өвчтөн байгаа газарт хийдэг.

           Ховд аймаг дахь Бүсийн ОЭТ-ийн ТАТ-ийн сувилагч Т.Дулам 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 6 =

Create Account



Log In Your Account