Орос хэлний өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал

By: Admin
2025-06-07
0
65

2025 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Горно-Алтайск хотод ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс дахь Үндэстний асуудал эрхэлсэн агентлаг, Алтайн Бүгд Найрамдах Улсын Засгийн газар, Горно-Алтайскийн Улсын Их Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Баруун бүсийн (Ховд) салбар, “Ард түмний найрамдлын ордон” автономит хүрээлэн гэсэн байгууллагууд хамтран орос хэлний өдөрт зориулсан “Хилийн бүс нутаг дах орос хэл судлал- өнөөгийн асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явуулав.

Тус арга хэмжээнд 68 хүн биечлэн оролцсон бол, 63 илтгэгч эчнээгээр оролцов. Тэрбээр эдгээр нь ОХУ-ын бүс нутгийн (Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаар) оролцогчдоос гадна Узбекистан (Самарканд, Ташкент), Монгол (Өлгий, Ховд, Улаанбаатар, Говь-Алтай), Киргизстан (Бишкек, Талас), Казахстан (Караганда, Алматы) зэрэг орны төлөөлөгчдөөс бүрдэж байлаа. Бага хурлын хүрээнд "Орос хэл нь Орос болон бусад үндэстэн хоорондын харилцааны гол үндэс суурь болох, бусад улс орнуудад Орос хэлийг гадаад хэл болгон судлах тогтолцоог хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, Орос хэл сурах явдлыг дэмжих өгөөжтэй арга замыг бий болгох, нэн ялангуяа хэл судлалын чиглэлээр солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын “лагерь” зохион байгуулах, Орос хэлийг үндэстэн хоорондын соёлын хамтын ажиллагааны үндэс болгох, соёлын солилцоог дэмжих зэрэг асуудлыг Гадаад харилцааны яамны түвшинд хэлэлцсэн нь чухал үйл явдал болсон юм. 

OXU 1

Хуралдаанд Алтайн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын орлогч дарга Эжер Малчинов, Монгол Улсын Ховд аймгийн Засаг Захиргааны төлөөлөл болох хэлтсийн дарга М.Баярт нар үг хэлсэн бөгөөд Монгол улсаас Улсын Их Сургуулийн Баруун бүсийн салбарын Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Түмээгийн Одончимэг, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын сургалт, заах арга зүйн салбарын дарга Уканы Ботагоз, Монгол Улсын Их Сургуулийн Баруун бүсийн салбарын гадаад хэлний тэнхимийн ахлах багш Норовын Цагаанчулуун; Монгол Улсын Улаанбаатар хот дахь Орос хэлний акедемийн тэргүүн Ж.Батнасан, Ховд аймгийн Ховд сумын орос хэлний багш Базар Куншуах, Төлөген Булбул нарын судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн.

OXU 2

Чуулган үндсэн хуралдааны дараа төрөлжүүлсэн, хэсэгчилсэн хуралдаанууд явагдаж, эцэст нь нэгтгэн хэлэлцсэн бөгөөд Монгол Улс төдийгүй Төв Азийн бүс нутгийн орнуудад орос хэлний сургалтыг сайжруулах үндсэн чиглэлийг тодорхойлох агуулга бүхий тогтоол гаргав. Мөн 2025 оны 6-р сарын 6-ны өдөр Горно-Алтайн Улсын Их Сургуулийн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд болсон Оросын яруу найрагч Александр Пушкины (1799-1837) төрсөн өдрийг тэмдэглэх арга хэмжээнд Монголын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Чуулганыг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод соёлын томоохон хөтөлбөр санал болгосон юм. Мөнхүү Орос хэлний асуудлаарх 4-р бага хурлыг 2026 онд хийхээр санал нэгдсэн юм.

Дмитрий СОКОЛОВ.

Орчуулсан Г.Төрмөнх.

OXU 3

Русский язык на приграничной территории

В Горно-Алтайске (Россия, Республика Алтай) при поддержке  федерального агентства по делам национальностей, правительства Республики Алтай,  Горно-Алтайского государственного университета,  западного регионального (Ховдского)  филиала  Монгольского государственного университета, автономного учреждения «Дом дружбы народов» 5, 6 июня 2025 года  состоялась III  научно-практическая международная  конференция по теме «Актуальные  проблемы сохранения и изучения русского языка на приграничных территориях», посвященная Дню русского языка.   В мероприятии приняли участие 68 человек в качестве очных докладчиков и слушателей и 63 - в качестве дистанционных. Среди них были представители из российских регионов (Республика Алтай, Алтайский край), Узбекистана (Самарканд, Ташкент), Монголии (Ульгий, Ховд, Улан-Батор, Гоби-Алтай), Кыргызстана (Бишкек, Талас), Казахстана (Караганда, Алматы).

Обсуждались следующие темы: «Русский язык, как основа межнационального общения в России и за рубежом; развитие системы изучения русского языка, как иностранного и повышение качества преподавания; механизмы поддержки русского языка за рубежом, включая организацию обменов и международных лагерей; русский язык, как основа для  межнационального культурного сотрудничества и формы культурных обменов. С приветственным словом к участникам обратился заместитель губернатора Ховдского аймака Маяа Баярт и заместитель председателя правительства Республики Алтай Эжер Малчинов.

С докладами выступили: кандидат филологических наук, заведующая кафедрой иностранных языков  Западного регионального  филиала МонГУ  Тумээ Одончимэг;  начальник отдела обучения и методики преподавания  департамента образования   Баян-Ульгийского аймака Монголии Укан Ботагоз; старший преподаватель   кафедры иностранных языков Норов Цагаанчулуун; руководитель  Монгольской академии  русского языка в Улан-Баторе Ж. Батнатсан Баги Насаа; Базар Куншуах и Тулугун Булбул, учителя    русского языка из сомона Ховд и другие.

 После пленарного заседания состоялись секционные встречи на трех площадках. Конференция прошла в конструктивном русле, принята резолюция, в которой отражены основные направления совершенствования преподавания русского языка в Монголии, а также в странах   Центрально-Азиатского региона.  А 6 июня 2025 года   монгольская делегация в полном составе приняла участие в праздновании дня рождения русского поэта Александра Пушкина (1799-1837) в сквере возле Горно-Алтайского государственного университета.

Организаторы конференции предложили участникам большую культурную программу. Намечены планы на 2026 год, когда запланирована IY конференция по вопросам русского языка.

Дмитрий СОКОЛОВ.

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 4 =

Create Account



Log In Your Account