Алтайн бүгд найрамдах улсын ойрх дорнод дахь экспортын чиглэл

By: Admin
2024-12-23
0
1246

Алтайн Бүгд найрамдах улсын “Экспортыг дэмжих төв” ашгийн бус байгууллага 2021 оны эцэст ажлын үр дүнгээ дүгнэж үзжээ. Тус байгууллагын захирал Татьяаны Логинова энэ талаар ярихдаа “өнгөрсөнд зургаан жижиг дунд үйлдвэрийн газартай, долоон төрлийн гэрээ байгуулж,  2 сая 347 мянган америк долларын бараа солилцоо явуулсан байна. Эдгээрийн зарим онцлох зүйлээс дурьдвал Узбекстан улсад мал нийлүүлэх, Өмнөд Солонгос улсад бугын цусан эврэн бүтээгдэхүүн экспортлох, Беларус улсад Горний Алтайн бальзамыг худалдаалах зэрэг болно. Тэрчлэн АНУ-тай тогтоосон худалдааны хамтын ажиллагаа сайжирсаар байна. Мөнхүү Польш улстай жижиг дунд бинзесийн салбарт 118 мянган доллар, Монгол улстай 066 мянган долларын үнийн дүн бүхий худалдааны гэрээ байгуулах хэлэлцээрийг хийгээд байгаагаас гадна, Словен улстай тодорхой чиглэлээр хамтран ажиллаж байна. Оны сүүлч буюу 12 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсад болсон “Middle East organic” үзэсгэлэн худалдаанд тус улсаас оролцоод ирсэн. Тэрхүү үзэсгэлэнд оролцогсод маань зөгийн бал, зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн, бугын аж ахуйн бүтээгдэхүүн, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнээр голчлон оролцлоо. Дорнод Казакстантай байгуулсан худалдааны гэрээ хэлэлцээр маань амжилттай хэрэгжиж байна” гэсэн.

2021 ондоо төлөвлөсний дагуу Арабын бүгд найрамдах Египет /Кайр/ улсад болсон “Woodshow Cairo Internatsinial Convention and Exhibition Cairo 2021” (http://www.woodshowglobal.com) олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцсон. Энэ үзэсгэлэнд Белги, Египет, Франц, Энэтхэг, Турк, Орос, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орны 120 гаруй компани өөрийн бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжөө дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтыг “Үзэсгэлэн худалдааны стратеги ба бага хурал” /Strategic Exhibitions and Conferences/ (ОАЭ) гэх нэртэй компани хариуцан ажиллажээ.  eks Altai 1                             

Алтайн бүгд найрамдах улсын экспортыг дэмжих төв нь мод боловсруулах болон модон эдлэл үйлдвэрлэлийн төрлийн 2 компанийг дэмжин гаргаж ирсэн нь нарсан тавилга, хаалга зэргийг үйлдвэрлэдэг, Андрей Абакум захиралтай “Биосфер” компани /ХХК/, 3D хийц, зүсэлт бүхий модон эдлэл, гэрийн тавилга, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Сергей Граков захиралтай ИП “Киршин МВ” компани аж. Эдгээр нь яваандаа экспортын нийлүүлэлтээр амжилттай ажиллах боломжтой хэмээн Экспортыг дэмжих төвийн захирал Татьяана Логинова, төлөөлөгч Андрей Архипов нар үзсэн байна.

Үзэсгэлэнд бэлдсэн хоёр павилоны нэгэнд Египет, Турк, Энэтхэг, Саудын Араб, Украйн, Эстон, Бүгд найрамдах Египет улс зэрэг Модон эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах эвслийн гишүүн улсууд (“Chamber of Woodworking and Furniture Industry”)-аас АБНУ-ын Экспортыг дэмжих төвд нийлүүлэхээр урьдчилан тохиролцсон бүтээгдэхүүнүүд, мөн Египтийн экспортын зориулалтаар үйлдвэрлэдэг модон эдлэлүүд байсан юм.

Үзэсгэлэнгээр зочлоод гарахад сибирийн хушаар хийсэн тавилга хэрэгсэл, модон хийц, бэлэг дурсгалын зориулалтын бүтээгдэхүүнүүдийн ур хийцийг аргагүй шагшмаар байсныг тэмдэглэх хэрэгтэй. Үзэсгэлэнгийн хүрээнд мөн АБНУ-ын Биосфер компаний модон эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг экспортлох чиглэлээр гэрээ хэлэлцээр хийгдсэн байна.

Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.ТӨРМӨНХ  

eks Altai 2         


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 3 =

Create Account



Log In Your Account