Дэлгэцийн хамаарлаас сэргийлэх сувилагчийн зөвлөмж

By: Admin
2026-03-03
0
81

Өнөө үед гар утас, компьютер, телевизийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дэлгэцийн хамаарал эрүүл мэндэд нөлөөлөх томоохон асуудал болж байна. Та дараах энгийн зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр өөрийгөө болон гэр бүлээ энэ эрсдлээс хамгаалж чадна.

Delgets X

 1. Дэлгэцийн хэрэглээг хугацаагаар хязгаарлаарай.
Насанд хүрэгчид өдөрт чөлөөт цагаараа 2 цагаас илүү, хүүхдүүд 1 цагаас илүү дэлгэц ашиглахгүй байх нь зүйтэй.


 2. Унтахын өмнө 1–2 цаг дэлгэц бүү хэрэглээрэй.
Ингэснээр нойрны дааврын хэвийн ялгаралт дэмжигдэж, чанартай унтаж амарна.


 3. 20 минут тутамд нүдээ амраах дадалтай болоорой.
20 секунд 6 метрийн зайд харах нь нүдний ачааллыг багасгадаг.


 4. Гэр бүлийн “утасгүй цаг” бий болгоорой.
Хооллохдоо, ярилцахдаа, хамтдаа тоглохдоо дэлгэцээс хол байвал харилцаа сайжирч стресс буурдаг.


 5. Өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийж хэвшээрэй.
Гадаа алхах, дасгал хийх нь дэлгэцийн стрессийг багасгаж, тархи биеийг амраадаг.
 Сувилагчийн зөвлөгөө: Дэлгэцийн хэрэглээг зохистой болгох нь донтолтоос сэргийлэхээс гадна сэтгэл зүй, нойр, нүд, биеийн хөгжилд тустай. Өнөөдрөөс эхлэн жижиг өөрчлөлт хийж, эрүүл дадалтай

БОЭТ-ийн Төвлөрсөн ариутлгалын тасгийн сувилагч Д.Мөнхцэцэг, Т.Дулам


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 6 =

Create Account



Log In Your Account