“Энх тайвны сэтгүүл зүй”-н талаар цахим уулзалт болжээ

By: Admin
2025-02-21
0
34

Монгол Улсад “Энх тайвны сэтгүүл зүй”-г хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор HWPL олон улсын төрийн бус байгууллага Монголын сэтгүүл зүйн салбарын төлөөллүүдтэй хамтран 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Энх тайвны сэтгүүл зүй”-н цахим уулзалтыг зохион байгуулжээ. Тус уулзалтанд урилгаар арван нэгэн сэтгүүлч оролцож Монгол Улс дахь хэвлэл мэдээлэл хийгээд сэтгүүл зүйн нөхцөл байдлын тухай тэрчлэн “энх тайвны сэтгүүл зүй” гэж юу болох түүнийг хэрхэн хүлээн авах, цаашид хамтран өргөжүүлэхтэй холбоотой асуудлуудаар санал бодлоо солилцож, зөвлөлдсөн байна.

Тодруулбал тус уулзалтаар Монгол Улсын ард иргэдийн дунд хэвлэл мэдээллийн талаарх ойлголт ямар хандлагатай байгаа, мөн Монгол дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөө бие даасан байдал хэрхэн хангагдсан, хэрвээ үгүй бол юунаас шалтгаалж буй хийгээд энэ тухайд тал талаасаа ямар хүчин чармайлт гаргавал зохих, хэвлэл мэдээл үнэн, шудрага мэдээлж чадаж буй эсэх, Монголын хэвлэл мэдээлэл энхтайвны үзэл санааг хэрхэн нутагшуулж, энэ чиглэлийн ажлуудыг өрнүүлж болох талаар хөндөж ярилцжээ.

Оролцогсдын дунд “дайн” гэх ойлголтын өргөн агуулга, олон янз хэлбэр, шинж төрхийн талаар төдийлөн ил яригддаггүй агуулга санаануудыг хөндөж, өнөөдөр хүмүүсийн амьдралын харилцаа, төр улсын дотоодын аж байдалд хүртэл дайны шинжийг агуулсан ил далд, тэмцэл, зөрчил мөргөлдөөнүүд явагдаж байгаа тухай, эдгээрийг зоригтой гаргаж ярих, зөрчлийн уг үндэс, шинж байдлыг тогтоож, түүнээс ангижирах арга замыг бий болгох талаар бүх түвшинд ярилцах цаг болсон тухай сонирхолтой ярианууд өрнөсөн байна.

Тэрчлэн олон улсын түвшинд мэдээллийн салбарыг улс төрийн үүднээс геополитикийн зорилгоор худалдан авах, тэдгээрийг өөрийн зорилгод ашиглах хэрэгсэл болгох арга хэлбэрүүд ч бодитой байгааг зарим оролцогсод хөндөж ярьсан байна.   

DET uulzalt


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 4 =

Create Account



Log In Your Account