Гурван настай гунан улаан баатар (Тууль)

By: Admin
2024-12-25
2
1985

Наран  сая  жаргаж  байхад

Навч цэцэг дэлгэрч байхад

Захын   модыг   зулзага   байхад

Загал  бугыг  янзага  байхад

Самуун   цагийг   шувтарч   байхад

Сайхан   жаргалыг   эхэлж   байхад

Сүн   далайг   шалбааг   байхад

Сүмбэр уулыг гүвээ байхад

Манай   энэ   орны   эзэн

Манлай   баатрын   хүү

Ачтай   гэж  ард   нь   хүрээлсэн

Алдартай   гэж   дайсан   нь   сүрдсэн

Хүний   сайн   Хөхөлдий   мэргэн   гэж   байжээ.

 

Барьж   суудаг   өргөө   нь

Дэнж   газар   барьсан

Тавзан   газар   тааруулсан

Холбоо   толгойн   хооронд

Хоёр   зааны   амакд

Зуун   найман   ханатай

Зургаан   мянган  уньтай

Хөх   мөнгөн   цавагтай

Цардмал   мөнгөн   дээвэртэй

Шижир  алтан  довжоотой

Ширмэл   мөнгөн туургатай

Могойн   ясан   тоонотой

Молор   эрдэнэ   хаалгатай

Хөх  хамбан  хөшигтэй

Халзан   хамбан   дээвэртэй

Хар   магнаг  хаяавчтай   гэнэ.

Айлын   хүүхэд   нураана   гэж

Албин   савдгаар   тойруулсан

Адуу   мал   шөргөнө   гэж

Араатан   чоноор   мануулсан

Салхи   шуурганд   ойчино   гэж

Савдаг   лусаар   түшүүлсэн

Дэлхий    газраас   өөрцгүй

Далай    цагаан    өргөөтэй    гэнэ.

Хэргийн учрыг мэддэг

Гэгээн   мэргэн   аавтай

Хөрст   алтан   дэлхий   болсон

Гоо  мэргэн  ээжтэй  юм  гэнэ.

Ирэх   гурван   жилийн   гайг

 Илт   нэг   мэддэг

Дагах   гурван   жилийн   гайг

Таниж   нэг   мэддэг

Магнай   талдаа   өлзийтэй

Майдар   цэцэн   хатантай   гэнэ

 

Довын     чинээ     дэлэнтэй

Домбын   чинээ   хөхтэй

Хул  хонгор  гүүнээс үржсэн

Найгал   азарганы   сүрэг

Найман  живаа  адуугаа

Бага   боловч   эрийн   шинжтэй

Балчир   боловч   баатрын   зоригтой   хүү

Галт   гэдгийг   энгэрлүүлж

Гишүүт   гэдгийг   бэллүүлж

Цант   гэдгийг   арлуулж

Цахиурт   гэдгийг   өвөрлүүлж

Цангил   талдаа   бэлчээж

Цайлиур   цагаан   далайдаа   усалдаг   гэнэ.

Арав арван мянгаараа

Ар хөндийг дүүрдэг аттай

Гурав, гурван мянгаараа

Гууг дүүрдэг гунжтай

Дөрөв дөрвөн мянгаараа

Дөрөлж гүвээг дүүрдэг

Танхил эмнэг тайлагтай

Энгэр газрыг дүүргэсэн

Эх зах нь үзэгддэггүй

Ижил зүсээрээ нийлсэн

Энгүй олон ингэтэй

Архирч хүрхрэх чимээ нь

Арван бээрээс сонсогддог

Алд дэлэм зогдортой

Аягын чинээ нүдтэй

Өвдгөөрөө хоёр алд

Өөхийгөөрөө таван алд

Хар халиун зүстэй

Харгиа улаан бууртай гэнэ

Ар хөндийгөөрөө дүүрч байвал

Алаг үхрээ бүрэн гэдэг

Өвөр хөндийгөөрөө дүүрч байвал

Үй олон адуугаа бүрэн гэдэг байжээ.

 

Жаран алд соёотой

Жалгын чинээ амтай

Үе болгон нь нугастай

Үс болгон нь үсэгтэй

Унахад эрхэм сайн

Усан тэлмэн жороо

Эрдэмт чун хүрэн морьтой гэнэ.

Хөндлөнгийн юмнаас хамгаалах гэж

Хүрэн бүргэд хагшин байдаг

Тэнгэрийн шувууд нисэн буудаг

Тэнүүн уудам нутагтай гэнэ

Ууланд нь ургамалын сайхан

Ургаа зандан молцоглосон

Бэлд нь цэцгийн сайхан

Бэр цэцгүүд алагласан

Арц гүгэл нь ханхалсан

Араатан жигүүртэн нь шивээлсэн

Өнгө бүрийн шувууд нь

Нутаг усаан даацгаасан

Дөрвөн тал болгондоо

Дөрөө зурам буудайтай

Найман тал болгондоо

Нарийн сайхан бэлчээртэй

Эрдэнийн шинж бүрэлдсэн

Ийм сайхан нутагтай юм гэнэ.

 

Гурван наст Гунан Улаан баатар

Гоё сайхан ууландаа гарч

Сүлд хиймороо сэргээе

Сүрэг малаа харъя

Алсын бараа ажиглая

Ан гөрөө хийе гэж

Чун хүрэн морио бариулж

Цог жавхлангаа бадруулж

Зааны ясан гөлөмтэй

Зандан модон бүүрэгтэй

Зааны ясыг залж

Загасны ясыг зүйж

Ган болдоор тоноглосон

Гарьдийн ясаар чимэглэсэн

Задгай сайхан эмээлийг

Зоо юунд нь тааруулж

Хойгуур нь татвал олойртоно гэж

Урдуур нь татвал ураглана гэж

Дундуур нь татаж оломлоод

Дахин нэг татаж гэнэ.

Хөтлийн чинээ зэвтэй

Хөндийн чинээ оноотой

Хөнгөн сумаа авав гэнэ.

Элгэн биен дээрээ

Элээ галууг сийлсэн

Хажуу тал дээрээ

Харцага шонхор барилцуулсан

Хүрэн улаан нумыг

Суга юундаа тааруулж

Түмэн дайсны хүзүүг

Төдөлгүй   чавчин    чаддаг

Түүхий   төмөр   илдээ

Ташаа   юундаа   зүүв   гэнэ.

 Алтай   богд ууландаа  гарч

Аз   хийморио   сэргээж   гэнэ

Сүрэг  малаа  харж  гэнэ

Алсыг   харан   зогсож

Арван   зүгийг   саравчилж   гэнэ

Айхын   аюул   алга   гэнэ

Ан   аваа   хийж   гэнэ.

 

 

Зүүн   хойд   тивийг

Зүгээр   байхад   нь   эзэлсэн

Хүйтэн   Төмөр   мангас

Гурван   наст   Гунан   улаан   баатрыг

Толгойгоор   нь   тасална

Төрсөн   нутгий   нь   эзэлнэ

Албат   иргэдийг   нь   боолчилно

Адал   хогшлыг   нь   хураана   гээд

Хурдан   морио   шилэн   унаад

Хортой   зэвсгээ  агсан   бэлдээд

Ариун   нутагт   нь   ирэв   гэнэ

Зандан   мод   нь   найгав   гэнэ

Залаа мөчир нь  шуугив  гэнэ

Арц   гүгэл   нь   үнэртэв   гэнэ

Араатан   жигүүртэн   нь   цуглаж   гэнэ

Хүйтэн   Төмөр   мангасын

Хүч   нь   сулран   муудаж

Хангайн   чинээ   цээж   нь

Харанхуйлан   багтарч   гэнэ

Уур   нь   ч   баахан   хүрч

Уушги   нь   ч   баахан   сагсайж

Гурав   хоног   хэвтэж   гэнэ

Гутарч   гунин  өндийж   гэнэ

Хар цоохор морь нь

Хажууд нь ирэн зогсоод:

— Эх  нутгийн  нь  үзээд

Ингэж   байгаа   юм

Эр  биеийг  нь  үзвэл   яана

Эрэмгий   унаагийн   нь   үзвэл   яана?

Нэгэн   бол   довтлон   очъё

Нэгэн   бол   гэлдрэн   буцъя   гэж   гэнэ

Хүйтэн   Төмөр   баатрын

Хүч   нь   аяндаа   гарч

Уулгалан   айн   сандарч   гэнэ

Уг   бие   нь   догдолж   гэнэ

Ухас   хийтэл   мордов   гэнэ

Тас  хийтэл   ташуурдав   гэнэ

Өрлөг   зандан   уулын

Өврөөр   нь   тойрон   явтал

Найгал  алаг  азрага  нь

Найман   живаа   адуугаа   хурааж

Үрээ   байдсаа   дундаа   хийж

Үмхэн   чулуудаж   байз   гэнэ

— Хаана   ямар   аюул   болов   гэж

            Хул  гүү  нь   асууж  гэнэ

—  Хөх   зүрхийн   дүү

Хүйтэн   Төмөр   мангас

Өрлөг   зандан   уулыг   өвөрлөн

Өршөөлт   эзнийг   алах   гэнэ   гэв.

-Дайснаа   түргэн   дараарай

Дархан   цолыг   олоорой

Бусдыгаа түргэн авраарай

Бурхан   цолыг   олоорой

Хол   битгий   яв   гэж

Хул   гүү   нь   хэлж   гэнэ

Найгал   алаг   азрага   нь:

-Намайг   битгий   мартаарай!

Ижлээ   олон   болгоорой

Энгэр   газар   байлгаарай   гээд

Хурц   дөрвөн   туурай   нь

Хумхийн   тоостой   уралдаж

Хур  сайхан   дэл   нь

Хөрст   газрыг   бүрхэн

Өрлөг  зандан  уулаа

Өвөрлөн   давхиж   одов   гэнэ

Хүйтэн   Төмөр   мангас

Гунан  Улаан  баатрыг  гээд

Тас   хийтэл   ороолгов   гэнэ

Давхиад  угтаж   очив   гэв

Хор   цалмаа   сунгаж   гэнэ

Хорт  үгээ   шившиж   гэнэ

Бөхөс   хийгээд   чулуудаж   гэнэ

Бүдүүн   хүзүүнд   нь   орж   гэнэ

Цаашаа   нэг   тонгсров   гзнэ

Цаад   ууландаа   тогтож   гэнэ

Наашаа   нэг   тонгоров   гэиэ

Наад   ууландаа   тогтож   гэнэ

Хар   цоохор   нь   халтирав   гэнэ

Хадан   янгиа   нь   хазайв   гэнэ.

Галт   гэдгийг   энгэрлүүлээд

Цант   гэдгийг   арлуулаад

Цахиурт   гэдгийг   өвөрлүүлээд

Цангал    цагаан   хадныхаа

Цаана   нь   гартал   чирж   гэнэ

Хад  түшин  унав   гэнэ

Гүвээ   тээн   тогтов   гэнэ

Хар цалман   нь   тасрав   гэнэ

Харж   чадалгүй   хоцорч   гзнэ

Барьж   авах санаатай

Босоод  явах   гэтэл

Богтос   чөмөг нь хугарч гэнэ

Богино   хавирга   нь   мултарч   гэнэ

Богтос   чөмгөө   боов   гэнэ

Богино   хавиргаа   барив   гэнэ

Хар   цоахор   дээрээ   ирж   гэнэ

Хар янгиагаа эмээллэж гэнэ

Хар   цоохор давхиж ирээд

Хайрт   эзэндээ   хэлж   гэнэ.

— Азрагыг   нь   үззэд   дийлээгүй   юм

Амьд   биеийг   нь   үзээд   яах   вэ   гээд

Гэр   нутгаа   бараадаж   гэнэ

Гэмшин   гутраад   буцаж   гэнэ.

 

 

Гурван   наст   Гунан   Улаан   баатар

Гэртээ  ирж  хэд  хоноод

Агт   морио   юүлье   дээ

Адуун   сүргээ   харъя   даа   гэж

Өрлөг   зандан   ууландаа   гартал

Урьд   үзэгдээгүй   морь   байв   гэнэ

Эрдэний   нь   чун   хүрэн   морио   авчирч

Хойш   нь   харуулж   нэг   зогсоов

Хажуу   тийш   алд   илүүдэв.

Урагш   нь   харуулж   нэг  зогсоов

Урагшаа   хойшоо   дэлэм   илүүдэв

Ямар   хүний   морь   болохыг

Ярин   хэлж   хайрла гэжээ

Хаан   аав,   хатан   ээждээ   очиж

Хамаг   учраа   хэлж   гэнэ

— Жиг ч   бий,    учир   ч бий

Жигтэй   юм   болж   мэднэ

Хүүгээс   минь   илүү   эр

Хүрэн   мориноос илүү   хүчтэн

Энэ   тивд   байхгүйсэн

Ээ?   хүү   минь   юү   болоо   юм   бол

Уржигдар   өчигдрийн   турш

Улаан   тооссоор   шуурсан

Чухам   юуны   тоос   болохыг

Цохолж   ер   мэдсэнгүй

Таван   хааны   төлгийг

Тас  няс хаяв гэнэ

Хүйтэн Төмөр мангас

Хүйс   тэмтрэн   ална   гээд

Өрлөг   зандан   уулын   чинь

Өмнө   тойрон   ирээд

Найгал азаргыг чинь уургалж

Нарийн   хуйваа   таслуулж

Хойш   урагшаа   чирэгдэж

Хад   ууланд   тогтоож

Нааш   цаашаа   чирэгдэж

Намаг   шаварт   шигтгэж

Богтос   чөмгөө   хугалуулж

Богино   хавиргаа   булгалуулж

Амь   мэнд   зугтсан   байна   гэв.

 

 

Уур   нь   баахан   хүрч

Уушги   нь   баахан   сагсайж

Гэртээ   яаран   ирж

Хэргээ   дахин   бодоод

-Ирэх   гурван   жилийн   гайг

Илт   мэддэг   чинь   яалаа!

Дагах   гурван   жилийн   гайг

Танин    мэддэг    чинь    яалаа!

Алах дайсан чинь ирэзд

Адуу   малыг   чинь   хөөж   байна

Мэдээгүй   учраа   хэл   гээд

Мэргэн   хатнаа   загнаж   гэнэ

Хормойгоо   дэвсэн   сөгдөж

Хушуугаа   цорвойн   гуйж

-Алах   хүний   үгийг  сонсдог

Алах   үхрийн   дөрийг   авдаг

Учиртай   хэдэн   үг   хэлье

Уучилж   та   хайрла!   гэв.

- Ирэх   гурван   жилийн   гайг

Ил   тод   мэдсэн   билээ

Дагах   гурван   жилийн   гайг

Таниж   лав   мэдсэн   билээ

Наян   бурхдын   сэтэртэй

Найгал   азаргыг   чинь   явуулсан   гэв.

Чун   хүрнээсээ   үсрэн   буугаад

Чухам   учры   нь   мэдлээ   гээд

Жаран   хөлгийн   жаварт

Завсар   гацааны   адагт

Жаран   хасаг   тэрэгнээс

Хана  мэт  хантайрч

Хайрцаг   мэт   уяв   гэнэ

Жаран   хоног  жаргав   гэнэ

Наян   хоног   найрлав   гэнэ.

 

 

Эрдэний   чун  хүрэн   морь   нь   ирж

Эзэндээ   ингэж   хэлэв   гэнэ

Ташааны   мах   чангарлаа

Тавагны   цус   тарлаа

Зооны   мах   чангарлаа

Зулайны   үс   тарлаа!

Явах   дайн   байдаг   бол

Явах   цаг   чинь   боллоо   гэв.

Далан   лангийн   товчтой

Дайцай   хамбан   дээл

Зуун   лангийн   товчтой

Зузаан  дээлээ   өмсч   гэнэ

Далан   бухын   зоогоор   хийсэн

Даргар   гутлаа   өмсөв   гэнэ

Далан  булгын   зоогоор  урласан

Данчин   бүргэд   малгайгаа  өмсч

Нумаа   үүрч,   сумаа   агсан

Мориндоо   мордов   гэнэ.

 

Хөдөлшгүй   хөх   манан   татав.

Цаглашгүй  цагаан   манан   татав.

Цаг  бүрийн  алаг  шаазгай

Цаана   наана   нь   цугларч   гэнэ

Магнай   цагаан   арслан

Малаа   тойрон   тоглов

Хондлой   цагаан   арслан

Хотоо   тойрон   тоглов

Алтай   богд   хангайдаа   гарав.

Алтан   хоргой  ууландаа   ирж   гэнэ

Аягын    чинээ   алаг   нүдээрээ

Ар   замбуулинг   харж   гэнэ

Хүйтэн   төмөр   баатар   гэдэг

Хөдөө   тийшээ   буцаж   явна   гэиэ

Уур   нь   гэнэт   манас   гээд

Ухасхийн   түргэн   мордож   гэнэ

Үүлт   тэнгэрээс   доохнуур

Үзүүрт   модноос   дээхнүүр

Хумхийн    тоосонд    гүйцэгдэхгүй

Хурдлан   давхисаар   явж

Мангасын   гадаа   ирж

Мал   сүргийг   нь   ажиглаж   гэнэ

Хангайн   чинээ   биетэй

Хавцлын   чинээ   амтай

Хар   цоохор   морь   нь

Хажууд  нь  уяатай'   байв   гэнэ

Чун   хүрэн   морио

Цуг   зогсоон   үзэж   гэнэ

Гүү   унага   шиг   зөрөөтэй   гэнэ

Гүвээ   хангай   шиг   ялгаатай гэнэ.

-Амь   биеийг   чинь   ална

Аалзны   шүлс   хийнэ

Өөрийн   биеийг   чинь   ална

Өвч   амьтныг   чинь   аварна   гээд

Үүдийг   нь   тас   хаяад

Үсэрч   дэвхрэн   орж   гэнэ

Ар   талын   бие   нь

Ангийн    цусанд   будагдсан

Өвөр   талын   бие   нь

Хүний    цусанд   түлэгдсэн

Хүрэн   хар   мангас

Хухиран  унтаж  байв  гэнэг

Хажуу дахь хүүхэн нь босч

Хамбан   дээлээ   нөмрөөд:

—  Нүдэндээ   галтай

Нүүрэндээ   цогтой

Шилэндээ   шөрмөстэй

Шилбэндээ    чөмөгтэй

Гартаа   чадалтай

Ганзагандаа   өлгийтэй

Хэн   хүний   үр   вэ?

Хэрэг   зориг   хэнд   вэ?

Хэт   нутаг   хаана   вэ?   гэв.

Нэр   алдраа   хэлж   гэнэ

Нэг   удаа   бөхийж   гэнэ.

—  Нүдний   минь галыг

 Ухаж   үзсэн   билүү?

Шилний минь  шөрмөсийг

Барьж үзсэн билүү?

Гарын минь чадлыг

Ноцолдож үзсэн билүү

Ганзаганы минь өлзийг

Харж үзсэн билүү?

Олон    үгээ   татвал таарна

Олиггүй   мангасаа   сэрээвэл   таарна   гэв.

Нарийн   гуа   хүүхэн

Нахилзан   бөхийж   ёслоод

Нэгэн  удаа  татав   гэнэ

Нэгч   сэрсэнгүй   гэнэ

Дахин   нэг  татав гэнэ

Даан ч   нэг   сэрсэнгүй   гэнэ

Гучин   гурван   алд

Хүрэн   сэлмийг   нь   авч

Гуя   руу   нь   шааж   гэнз

Гурван   удаа   эргүүлж   гэнэ

Тав  хийгээд сэрж  гзнэ

Тавхийгээд   өндийж   гэнэ

-Аман дахиа хувааж идэх  

Ашдын   чинь   нөхөр   ирлээ   гэж

Хүүхэн   нь   хэлээд

Хүзүүгээ   сунган    зогсож    гэнэ

- Тавагтай   идээнийхээ   хог

Домботой    цайны    шавхруу

Түргэн   өгөөд   гарга   гэж

Тоохгүй  янзтай  хэлж  гэнэ.

— Ан   гөрөөнд   явах   хооронд

Азаргыг   минь   уургаладаг   чинь   юу   вз?

Ачит  нөхөр  минь болох  байтугай

Алалцех   дайсан   мөн   гээд

Шуун   дээрээс   нь   татаж   гэнэ

Шуугий   нь   мах   бугуй   дээрээ   ирэв   гэнэ

Нарийн гуа хүүхэн нь

Бор   нохойн   үсийг

Босгоны   шороотой  хольж

Боогоод өгч байна гэнэ

Мах цус нь  бүтэж

Мангасын царай сайжирч гэнэ

Маргааш мандах нарнаар

Уулзъя гээд мангас унтаж гэнэ.

 

Шөнө дундын эхэнд

Шүлэг нойрын сүүлд

Ногоон торгон дээлтэй

Нарийнгуа хүүхэн нь

Мангас нөхрийнхөө байдлыг

Магадлан шинжиж үзвэл

“Дээгүүрээ зуун лууны хүчтэй

Дундуураа зуун шуламын чадалтай

Доогуураа зуун чөтгөрийн бяртай” гэжээ.

Гурван наст Гунан Улаан баатрыг

Гурвантай харж шинжвэл:

“Тэнгэр эцгээс хувилж

Газар эхээс төрсөн

Гай зовлонг арилгадаг

Гамшиг аюулыг зайлуулдаг

Хүч чадал гэдэг нь

Хүйтэн булаг шиг оргилдог

Дэлхийг эргүүлэх хүчтэй

Дайсны хүзүүг таслах чадалтай

Санй хүний үр” гэжээ.

 

Мангас   тоохгүй   янзаар

Маргаашийн  улаан  нарнаар

Болзоотын    бор   толгой    дээр

Биеийн   чадлаар   үзэлцье   гэж   гэнэ

Маргааш   өглөө   нь   болж

Мангас баатар хоёр уулзаж гэнэ

Хэн  урьдаж  харвахаа

Хэлэлцье   хоёулаа   гэж   гэнэ

Хүзүү   сээрнийхээ   махыг   барж

Хүний цус сорж  явдгаараа 

Урьдаж  чи  харав  даа

Удаад  нь  би  харвая   гэж

Гурван   наст   Гунан   Улаан   баатар

Гуниг   ч  үгүй  хэлээд                     

Энгэрийнхээ  найман  товчийг  тайлж

Энгэрийн   чинээ  хэнхдэгээ

Яранхан   байж  зогсоод

Яралзанхан  байж  инээв  гэнэ

Ханан улаан хаданд гарч

Ханхар  өргөн  цээж рүү нь

Харваад  орхисон   чинь

Харвасан сум  нь хуга үсэрч

Хажуугийн   чулуу   мөргөөд

Хоёр  хэсэг  хугарч   гэнэ

Гурван  наст  Гунан   Улаан   баатар

Хүрэл  нумаа  гурав   онилоод

Тавиад орхисон  чинь

Тархиар   нь   хага   сүлбэж

Ташаагаар   нь   нэвт   орж

Тавхайгий   нь   тас   огтолж

Бөөрөөр  нь  цөмлөн  орж

Бүдүүн нарийн гэдсийг сүлбэв гэнэ.

Ган болд хэтээ

Ганц  нэг  цахиж

Галуун   хүзүү   гаансандаа

Галзуу  улаан  тамхиа

Ганц  хоёр  татаж

Хамар   амныхаа   утаагаар

Зовлон   гамшгийг   зайлуулж

Жаргал   мөргөлийг   авчирч

Эндээ   долоо   хонож

Эргэж  буцахынхаа   өмнө

Муу  ч  болсон  эрийн  зоригтой

Муухай  ч  болсон   гар  цустсан

Мангасыг очиж үзэхээр

Маргааш  өглөө  нь   очтол

Хүдэрхэн  бор хүү болоод

Хүч   тэнцэн   ноцолдож   гэнэ

Хүрсэн   газар   болгоноос

Хүрзийн   чинээ   мах   аван

Барьсан   газар   болгоноос

Бариулын   чинээ   мах   аван

Ач  дач  ноцолдож

Арван   тав  хонов   гэнэ

Хоёр  бие  нь  тэнцэж

Хорин  тав  хонов  гэнэ

Тал  газрыг  там  болтол

Уул  газрыг  тал  болтол

Хуурай  модыг  хугартал

Хувхай   модыг   булгартал

Хүчээ  бартал   ноцолдож

Гурван  наст  Гунан  Улаан  баатар

Дийлэх  цаг  нь  болж  гэнэ

Дэлгэрэх   ухаанаа   гаргаж   гэнэ

Эрдэний   чун  хүрэн  морь  нь

Эмээл  хазаараа   чиргүүлээд

Жолоо   цулбууртайгаа

Зогсож   байхыг   харж   гэнэ

-Чи   ч   нэгэн   хүний   үр

Би  ч  нэгэн  хүний  үр

Чиний   морь   ч   нэгэн   гүүний   унага

Миний   морь   ч   нэгэн   гүүний   унага

Эр хүн  эзгүй хээр

Эмээлт   мориндоо   хайртай   билээ

Эмээлийг   нь   салгаад  орхие

Ижилд   нь   явуулаад   орхие   гэв.

Хүйтэн Төмөрийн хөх инээд нь хүрч

Хүч   илүүгээрээ   гайхуулан   тэг   гэж   гэнэ

Эрдэнийн   чун   хүрэн   мориндоо   очиж

Эмээл   хазаарынх   нь   ороолдоог   гаргахад :

-Баруун   нүдэн   дээр   нь   нясла!

Баруун   өвдөг   рүү   нъ   өшиглө!

Ар  далан   дээр  нь   байгаа

Аягын   чинээ   мэнгийг   хагал!   гэж   гэнэ.

 

Давхин   очиж  бариад

Давхийн дайрч угзраад

Толгойгоор нь тэврэн авч

Нүдийг нь цоо нясалж

Тохойгоор нь шүүрэн авч

Мэнгийг нь бяц хагалж

Өвдөг рүү нь өшиглөсөн чинь

Өмөг хүч нь барагдаж гэнэ

Өөрийн эрхгүй гуйж гэнэ:

-Аяанд явахад чинь

Ачаагий чинь татъя

Анд явахад чинь

Ангийг чинь цуглуулъя

Архи уухад чинь сөн түшье

Номхон морины чинь ногт болъё

Догшин морины чөдөр болъё

Ах дүү болон нөхөрлөе

Алтан амийг минь авар гэж гэнэ.

Аавийнхаа түүхэнд үзэж гэнэ

Алах ёстой гэж байна гэнэ

Ээжийнхээ түүхэнд үзэж гэнэ

Энд нь ал гэж байна гэнэ

Орчлонгийн мууг шингээсэн

Олон амьтанг зовоосон

Энэ муу амьтны

Элэг зүрхийг нь таслаад

Элсэн манханд хаяж гэнэ

Өлссөн цангасан амьтанд

Өмч хөрөнгийг нь түгээж гэнэ

Зовогсодод жаргал өгч гэнэ

Жаргагсадад сургамж болгож гэнэ

Хорин гурав хонож гэнэ

Хол ойрыг ажиглаж гэнэ

Хар цоохорыг нь хөтөлж

Хүүхэн дээр нь ирэхэд

-Дайснаа дараа юу?

Дархан цолоо олоо юу?

Өшөөтнөө дараа    юу?

Өргөн цолоо олоо юу? гэж

Таван   давхар   олбог   дэвсэж

Тамсаг   сайхан   идээгээ   өрж

Таван   тогоо   цайгаа   аягалж

Тавин   лонх   архиа   сөгнөж   гэнэ

—  Аль хааны үр вэ?

Алс нутаг хаана вэ? гэв

—  Хан   хурмаст   тэнгэрийн

Хамгийн   бага   дагина   билээ

Зовж   зүдэрсэн   амьтанд

Жаргал    өгөхөөр   ирсэн   чинь

Аюулт   хар   мангас

Авгайгаа    болгоод    гурван    жил    боллоо

Гэрт минь   хүргэж  аль!   гээд

Хэв  хадаг   дэлгэн   барив   гэнэ

Гурван   наст   Гунан   Улаан   баатар

Гэрээс   гараад   явж   гэнэ

Сүлд   таван   тэнгэрээ   тахиж

Сүр   хүчээ   бадруулж

Сэр   сэр   салхилуулж

Сэрүүн   бороо   оруулж

Өнгийн   солонго   татуулан

Өнөөх   дагиныг   суулгаж

Тэнгэрийн    оронд   явуулж

Төрсөн   ах   дүү   шиг   болов   гэнэ

 

Мангасын  хөрөнгө

Мал сүргийг цуглуулж

Олон ардад хуваан  өгсөнд

Овоо хангайгаа санагалзаж

Орон гэртээ буцаж

Ариун нутагтаа ойртоход

Ард олон  нь угтаж  гэнэ

Аав ээж нь  айсуй гэнэ

Ах дүүс нь ирцгээж гэнэ

Зандан модон нь найгав гэнэ

Загал буга нь урамдав гэнэ

Арц гүгэл ханхлав гэнэ

Амьтан  бүр нь  цугларав  гэнэ

Өрлөг хангай нь өндийж гэнэ

Өргөн далай нь цалгилж гэнэ

Найгал алаг нь  янцгааж гэнэ

Навч  цэцэг нь дэлгэрч  гэнэ

Баяр цэнгэл дүүрч гэнэ

Багачууд хүүхэд цэнгэж  гэнэ

Сархдын сайхныг ууж гэнэ

Идээний  сайхныг идэж  гэнэ

Аав  ээжээ  дээшээ  суулгаж

Ачит хатнаа дараа  суулгаж

Бүгд олноороо нийлэн сууж

Бүх нутгаараа жаргаж гэнэ ээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 6 =

Create Account



Log In Your Account