(Сувилагч танд зөвлөж байна)
Сайн байна уу. Би танд электрон тамхины (вейп) талаар эрүүл мэндийн үүднээс үнэн зөв, баталгаатай мэдээлэл өгөхийг хүсэж байна. Сүүлийн жилүүдэд электрон тамхи "аюул багатай" мэт ойлголт түгээмэл болсон ч бодит байдал дээр хүний биед олон эрсдэл учруулдаг.
1. Уушги ба амьсгалын замын эрсдэл
Электрон тамхины утаа биш уур нь хорт бодис багатай мэт санагдавч дараах бодисууд агуулагддаг:
Никотин
Хүнд металл (хар тугалга, никель, кобальт гэх мэт)
Хорт бодис (формальдегид, ацетальдегид)
Амт үнэр оруулагч химийн бодисууд
Эдгээр нь:
Уушгинд үрэвсэл үүсгэх
Амьсгал давчдах, ханиалгах
Удаан хэрэглэвэл уушгины үйл ажиллагаа сулрах
Зарим тохиолдолд огцом хордлогоос болж "вейптэй холбоотой уушгины гэмтэл (EVALI)" үүсгэдэг
2. Зүрх судасны эрсдэл
Электрон тамхи дахь никотин нь:
Зүрхний цохилт түргэсгэх
Даралт нэмэх
Судас агшаах
Цаашилбал зүрхний шигдээсийн эрсдэл нэмэгдүүлэх
Эдгээр өөрчлөлт нь ялангуяа залуу, өдрийн стресс ихтэй хүмүүст илүү хурдан илэрдэг.
3. Хамаарал, донтох эрсдэл
Электрон тамхины олон төрлийн шингэнүүдэд никотины өндөр агууламж байдаг. Энэ нь:
Хэдхэн хоногт л дасал үүсгэх
Анхаарал төвлөрөлд нөлөөлөх
Сэтгэл түгших, уур уцаартай болох
Нойрны хямрал үүсгэх
Залуу өсвөр насныханд тархи бүрэн хөгжимөөгүй үед никотин нь хөгжлийн үйл явцад саад учруулдаг нь судалгаагаар тогтоогдсон.
4. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд
Никотин нь:
Урагт хүчилтөрөгчийн дутагдал үүсгэх
Төрөх жин багасгах
Тархи, мэдрэлийн хөгжилд сөргөөр нөлөөлөх
Хөхний сүүгээр дамжин нярайд хор нөлөө үзүүлэх
Тиймээс жирэмсэн болон хөхүүл үед ямар ч хэлбэрийн тамхи хэрэглэхгүй байхыг хатуу зөвлөдөг.
5. Амьсгалын замд хуримтлагдах химийн бодис
Амт оруулагч бодисууд (жиллий, гүзээлзгэнэ, чихэр, ментол гэх мэт) нь аманд зөөлөн мэт боловч:
Амьсгалын замын салстыг цочроох
Уушгинд хуримтлагдаж үрэвсэл үүсгэх
Зарим нь хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг
6. Дефекттэй төхөөрөмжийн эрсдэл
Электрон тамхины батерей буруу цэнэглэгдэх, чанар муутай тохиолдолд:
Тэсрэх
Хүндрэлтэй түлэгдэлт үүсгэх
Ам, нүүр, гарын гэмтэл өгөх эрсдэлтэй
Хэрэв та электрон тамхи хэрэглэдэг бол:
1. Гэнэт болиулах боломжгүй бол хэрэглээгээ багасгах
Никотин огцом зогсоох үед дараах шинж илэрч болно:
Уур уцаартай болох
Толгой өвдөх
Сэтгэл тавгүйрах
Анхаарал муудах
Эдгээр нь түр зуурын шинж бөгөөд таны бие никотингүй хэв маягт дасч байна гэсэн үг.
2. Дэмжлэг авах
Гэр бүл, найз нөхдийн дэмжлэг
Эрүүл мэндийн төвийн тамхи татахаа болих кабинет
Сэтгэлзүйн зөвлөгөө
3. Ус сайн уух, дасгал хөдөлгөөн хийх, амьдралын хэв маягаа сайжруулах
Эдгээр нь биеэс хорыг гадагшлуулах, стресс бууруулахад тусалдаг.
4. Хэрэв та зүрх судас, уушги, архаг өвчтэй бол
Электрон тамхи огт тохиромжгүй, эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг.
БОЭТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасгийн сувилагч Т.Дулам, Ч.Сарантуяа