Сүрьеэ өвчний тухай

By: Admin
2026-03-03
0
191

Сувилагчийн зөвлөгөө

zurx Сүрьеэ нь уушгийг голчлон гэмтээдэг агаар дуслаар халдварладаг халдварт өвчин боловч эрт илүүлж эмчилгээг бүрэн хийсэн тохиолдолд бүрэн эдгэрдэг гэдгийн сувилахуйн практик баталдаг. Гэсэн хэдий ч иргэд шинж тэмдгийг үл тоомсорлох,  эмчилгээ таслах зэргээс шалтгаалан өвчин хүндрэх бусдад халдварлах эрсдэл өндөр хэвээр байна.

Сүрьеэ хэрхэн халдварладаг вэ?

Сүрьеэтэй хүн  ханиах, найтаах, чанга ярих үед нян агаарын бичил дуслаар дамжин тархдаг. Ялангуяа:

  • Хаалттай агааржуулалт муутай орчин
  • Олон хүн удаа хугацаанд хамт байх нөхцөлд халдвар дамжих эрсдэл нэмэгддэг.

Anx Өдөр тутмын энгийн харьцаа  гар барих хоол хуваах, нэг аяаг хэрэглэх нь халдвар дамжуулах үндсэн зам биш юм.

АНХНЫ ШИНЖ ТЭМДГИЙГ ЭРТ ТАНИХ НЬ ЧУХАЛ

Сувилагч нар дараах шинж тэмдгийг анхаарах дохио гэж үздэг. Хэрэв:

  • 2 долоо хоногоос дээш хугацаанд ханиалгах
  • Цэртэй заримдаа цустай ханиах
  • Оройдоо халуурах, шөнө их хөлрөх
  • Жин буурах, ядрах, хоололд дургуй болох
  • Цээж орчмоор өвдөх гэх мэт шинж илэрвэл эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

Эдгээрийг жирийн ханиад гэж тоохгүй өнгөрөөх нь өвчнийг хүндүүлэх шалтгаан болдог.

СУВИЛАХУЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Сүрьеэгээс сэргийлэхэд иргэн бүр дараах энгийн дадлыг хэвшүүлэх нь үр дүнтэй

  • Өрөө тасалгааг өдөрт хэд хэдэн удаа салхилуулах
  • Олон нийтийн газар, ялангуяа эмнэлэгт амны хаалт хэрэглэх
  • Ханиах найтаах үед ам, хамраа таглах
  • Дархлааг дэмжиж тэжээллэг хоол, амралтыг хангах
  • Эрсдэлт бүлэг (ахмад настан, архаг дархлаа сул) тогтмол үзлэгт хамрагдах

 Nts

ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН АНХААРАЛ

Сүрьеэгийн эмчилгээ нь 6-8 сарын турш тасралтгүй явагдах ёстой. Сувилагчийн зүгээс дараах зөвлөмжийг байнга өгдөг.

  • Эмийг өдөр бүр, тогтсон цагт уух
  • Эмчилгээ дундаас дур мэдэн таслахгүй байх
  • Эм уусны дараах зовиурыг нуун дарагдуулахгүй эмч сувилагчид мэдэгдэх
  • Гэр бүлийн гишүүдийг үзлэг шинжилгээнд хамруулах

Anx 1 Эм тасалбал эмэнд тэсвэртэй бөгөөд эмчилгээ урт хүндрэлтэй болдог.

СУВИЛАГИЧИЙН УРИАЛГА

Сүрьеэ  бол айдас төрүүдлэх өвчин биш мэдлэг шаардсан өвчин юм. Иргэн бүр анхны шинжийг таньж, цаг алдалгүй эмчид хандсанаар өөрийгөө төдийгүй гэр бул, хамт олноо хамгаална.

Таны хариуцлагатай хандлага – олон хүний эрүүл мэндийн баталгаа юм.

БОЭТ-ийн Сүрьеэгийн тасагийн сувилагч А.Наранцэцэг


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 4 =

Create Account



Log In Your Account