Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид олон улсын театрын өдрөөр

By: Admin
2024-04-20
0
552

Олон улсын театрын өдрийг угтан Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид болон ажилчдын дунд судлан шинжлэх арга барилыг дээшлүүлэх, шинэлэг санаа санаачлага, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг олох зорилгоор “Театр миний мэргэжил” сэдэвт илтгэлийн уралдаан, сонсголын арга хэмжээ, мэргэжил сурталчилах өдрүүдийг зохион байгуулснаас гадна талархал, нөхөрлөлийн өдрийн хүрээнд  спортын 3 төрөлт тэмцээн, анги, хамт олныг алдаршуулах аянуудыг явуулав. Мөн энэ үеэр тус театрт түр хугацаагаар уригдан ажиллаж буй Монгол Улсын консерватурын ур чадварын багш, доктор, профессор Б.Сүхээ “Хот хөдөөгийн театр, чуулгын онцлог “ сэдвээр, мөн уригдан ирж, тус театрын уран сайхны удирдаачаар ажиллаж эхлээд буй Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх "Хөхөө намжил" Монголын сонгодог дууурийн тухай лекц уншиж, театрын уран бүтээлчдэд арга зүйн зөвлөгөө өгчээ.

Спортын тэмцээнийн гар бөмбөгийн эрэгтэй төрөлд С. Алтансүх ахлагчтай баг тамирчид тэргүүлж, Б. Булганбат ахлагчтай баг тамирчид удаалсан бол эмэгтэй төрөлд Ө. Хандмаа ахлагчтай баг тамирчид тэргүүлж, Б. Наранчимэг ахлагчтай баг тамирчид удаалсан, ширээний теннисний эрэгтэй төрөлд Г. Буянбат, эмэгтэйд Б. Тунгалаг, буухиад Б. Булганбат ахлагчтай баг тамирчид тус тус тэргүүлжээ. Түүнчлэн энэ 2023 ондоо тус театрын тайзнаа томоохон дуурь, дуулалт жүжиг, хөгжимт драмын жүжгүүдийг шинээр найруулан тавих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай ХДТ-ын дарга Насан-Очир ярьлаа.   teatr 1

teatr 3teatr 4teatr 2


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 3 =

Create Account



Log In Your Account