Үндэсний наадмын хурдан морины уралдаан

By: Admin
2024-05-01
0
1778

Шадар сайд У.Хүрэлсүхийн “Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой” гэсэн үүргийн дагуу бүртгүүлсэн морьдоос нэлээд нь хасагдсан онцлог наадам боллоо.

ХЯЗААЛАН НАС:

Хязаалан насанд нийт 304 хязаалан бүртгүүлснээс 127 нь уралдсан. Ингээд барианд орсны дараа дахин шүдэлж, эхний аравт орсон морьдыг дахин хасан байр урагшлуулсан юм.

Түрүү магнайДундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр,

АманхүзүүндДундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн,

Айргийн гуравтӨвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн,

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга,

Айргийн тавдДорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Цагаан-Өвгөний Жадамбын ухаа тус тус айрагдлаа.

ШҮДЛЭН НАС:

Шүдлэн насанд нийт 254 үрээ бүртгүүлж үүнээс 59 нь баяр наадмын уралдаанд тоосоо өргөсөн юм.

Түрүү магнай Өмнөговь аймгийн  Цогтцэций сумын уяач Наранцэцэгийн Алдаржаргалын уясан шарга,

Аман хүзүүндХовд аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Түвдэнгийн Батцоожийн уясан,  Завхан аймгийн Цагаан чулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хээр үрээ,

Айргийн гуравтДундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач н.Сумьяасүрэнгийн хурдан цагаан үрээ,

Айргийн дөрөвт Төв аймгийн Заамар сумын хурдан уяач Ариунбаярын хээр үрээ,

Айргийн тавдмөн Заамар сумын уяач н.Энхболдын  үрээ тус тус хурдаллаа.

АЗАРГАНЫ УРАЛДААН:

Ардын хувьсгалын 96 жилийн ойн  баяр наадамд газар газрын хурдан шандас 171 азарга бүртгүүлснээс 98 азарга уралдлаа.

Түрүү магнай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга. Халиун азарга төрийн наадамдаа хоёр жил дараалан түрүүлж байгаа нь энэ юм.

Аман хүзүүндТөв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр,

Айргийн гуравт,Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн хөх

Айргийн дөрөвт,Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор

Айргийн тавд,Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хээр тус тус хурдлав. 

ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:

Энэ жилийн наадамд 307 их насны морьд бүртгүүлж, 261 нь уралдсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан хорооны шийдвэрээр их насны морьдоос үүлдэрлэг байдлаар 13, сэрвээний өндрөөр 8, морь тавиач хүүхдээр унуулсан шалтгаанаар 10 морь хассан.

Түрүү магнайТөв аймгийн унаган морь, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хар,

Аман хүзүүндТөв аймгийн Н.Мөнхзоригийн хул,

Айргийн гуравтн.Лхагвасүрэнгийн буурал,

Айргийн дөрөвт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Д.Тамирхүүгийн хүрэн

Айргийн тавдТөв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын зээрд тус тус хурдаллаа.

СОЁОЛОНГИЙН УРАЛДААН:

Хурдан соёолонгийн уралдаанд нийт 253 морь бүртгүүлснээс 128 үндэсний баяр наадамдаа тоосоо өргөлөө.

Түрүү магнай Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Г.Батбаатарын саарал,

Аман хүзүүндГовь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн,

Айргийн гуравтГовь-Алтай аймгийн Дарив сумын уяач С.Бямбасайханы халиун,

Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганчулууны хээр,

Айргийн тавдӨмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Бадраагийн хул тус тус хурдалжээ.

ДААГАНЫ УРАЛДААН:

282 бүртгүүлснээс 71 нь уралдсан

Түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат Б.Нямсүрэнгйн дангар зээрд 

Аман хүзүүндӨвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач З.Батбаярын хул алаг,

Айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын харьяат Б.Баярбаатарын хул,

Айргийн дөрөвтӨмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Батмөнхийн халтар,

Айргийн тавдТөв аймгийн Сэргэлэн сумын И.Өлзийхутагийн сартай зээрд тус тус хурдаллаа.

Эх сурвалж Gogo.mn

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 4 =

Create Account



Log In Your Account