Амьсгалын замын өвчтэй хүүхдийн асаргаа, сувилгааны зөвлөмж

By: Admin
2026-03-03
0
178

Эрүүл мэнд-Зөвлөгөө

Ховд БОЭТ ЗАА-н тасгийн Сувилагч: Б.Хишигбаяр зөвлөж байна.

Орчин:
Дулаан, агааржуулалт сайтай, цэвэр чийглэг, гэрэлтүүлэг сайтай байна. Хүүхдийн дэргэд савтай ус тавьж чийгшилтыг хангаж болно.
Хоол :
4-6с хүртэл дан хөхөөр хооллох 6-12с, 12с-2н хүртэл хүссэн үед нь хөхүүлэх, насанд тохирсон хоол бэлтгэж өгнө. Бантан, зутан, ээдэм, бүдааны агшаамал, нухаш зэрэг орно. 2 ба түүнээс дээш насны хүүхдэд өдөрт 3 удаа тусгайлан бэлтгэсэн хоол өгнө. Амаар буцалсан ус , байхуу цай бүлээн шингэн түлхүү уулгах ингэснээр цэр салст шингэрэх, хордлого тайлах давуу талтай.
Хоол :

Хориглох хоол чихэр, шоколад, ундаа, хадгалсан хоол, халуун ногоо, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, цитрусын төрлийнжимс жимсгэн, өтгөрүүлсэн шүүс,аарцны ундаа, шарсан хуурсан хоол

Хувцаслалт:

Хувцас, цагаан хэрэглэл агаарын солилцоо явагдах даавуун материалтай байна. Өмсөх цамц нь задгай энгэртэй, тайлхад хялбар, уужим сулавтар байна. Оймс чийг татхааргүй өдөр бүр солино. Дотуур хувцасыг 3 хоног тутам угааж солино.

Шинж тэмдгийн асаргаа:

• Цэр салст, бөглөршил ихтэй хүүхдийн
Цээжийг 30 хэм өндөр хэвтүүлнэ. Энэ байрлал нь амьсгалын замын шулуун байдлыг хангаж, чөлөөтэй амьгалах нөхцөл бүрдүүлж гавлын дотоод даралт ихсэхээс сэргийлдэг. Цэр ихтэй, амьсгалхад төвөгтэй, саадтай байгааг сахиур сайтар ажиглан эмч, сувилагчид мэдээллэнэ.

Шуугиант амьсгалтай, цээж татагдсан хүүхдийн
Хажууд хурц үнэр гаргахгүй ихэнх нь харшлын шалтгаантай байдаг. Үнэртэй ус, вок саван, энгэсэг, тамхи, шарсан, хуурсан, сонгино, сармис бусад хурц үнэр гаргахыг хориглоно. Цитрусын төрлийн жимс жимсгэн өгөхгүй (исгэлэн, шар өнгийн жимс жимсгэнэ)

Ларингит буюу төвөнхийн бачуурал
Хүүхдийн цээжийг 30 хэм өндөр хэвтүүлнэ. Энэ байрлал нь амьсгалын замын шулуун байдлыг хангаж, чөлөөтэй амьгалах нөхцөл бүрдүүлж гавлын
дотоод даралт ихсэхээс сэргийлдэг. Аль болох тайван байлгах, уйлуулахгүй,
хөлөөр явуулахгүй, амаар бүлээн шингэн сайн уулгаж бачуурал тавигдтал сахиур хүүхдийн дэргэд анхааралтай харна. Хүүхдийн хажууд хурц үнэр гаргахгүй ихэвчлэн вирусын шалтгаантай, харшлын шалтгаантай байдаг. Үнэртэй ус, вок саван, энгэсэг, тамхи, шарсан, хуурсан, сонгино, сармис бусад хурц үнэр гаргахыг хориглоно. Цитрусын төрлийн жимс жимсгэнэ өгөхгүй (исгэлэн, шар өнгийн жимс жимсгэнэ

Халуурсан үед
Эмч, сувилагчид мэдэгдэж, хүүхдийн халууныг үзэх, цээжийг 30 хэм өндөр хэвтүүлнэ. Энэ байрлал нь амьсгалын замын шулуун байдлыг хангаж, чөлөөтэй амьгалах нөхцөл бүрдүүлж гавлын дотоод даралт ихсэхээс сэргийлдэг. Хувцасыг нимгэлэх, толгойд хүйтэн жин тавих, амаар бүлээн шингэн сайн уулгаснаар хүүхдийн халуун хурдан буурна, хордлого тайлна, сахиур хүүхдийн дэргэд анхааралтай харж асарна. Шаардлагатай бол эмчийн заалтаар халуун бууруулах эмчилгээ хийнэ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 5 =

Create Account



Log In Your Account