Давсагны үрэвсэл өвчнөөс сэргийлэх, эмчлэх арга

By: Admin
2024-12-23
0
231

Эрүүл мэндийн зөвлөгөө

Цистит буюу давсагны үрэвсэл нь шээс дамжуулах замд нян үүсэж үрэвссэний  улмаас илэрдэг өвчин юм. Зарим эмэгтэйчүүдийн хувьд циститээр өвчлөөд эдгэсэн боловч ахин сэдэрсэн тохиолдол цөөнгүй байдаг. Дахилтат цистит нь жилд гурван удаа мөн зургаан сард нэг удаа илэрдэг гэж судалгаагаар гарсан байдаг.

      Танд цистит буюу давсагны үрэвслийн шинж тэмдэг илэрч буй бол эмчилгээний дараах аргуудыг туршаад үзээрэй.

  • Антибиотикэмчилгээг эмчийн зааврын дагуу дуустал нь хэрэглэх
  • Цангисжимсний шүүс эсвэл бэлдмэл уух
  • Шээсээудаан барихгүй байх
  • Бэлгийнхавьтлын өмнө болон дараа бие засах
  • Биезасахдаа урдаас хойш чиглэлд арчиж хэвших

Дахилтат циститээс сэргийлэхийн тулд анхаарах зүйлс

  Циститээр өвчилсөн үедээ цаг алдалгүй эмчлүүлэх.

Дахилтат циститийг эмчлэхэд антибиотик эмчилгээ шаардлагатай байдаг. Ихэвчлэн таван өдрийн антибиотик эмчилгээ нь циститийн ердийн эмчилгээ болдог бол ямар нэгэн антибиотик хэрэглэж эхлэхээсээ өмнө шээсний шинжилгээ өгөх нь хамгийн тохиромжтой. Хэрэв таны шинж тэмдгүүд хэдэн хоногийн дотор арилахгүй эсвэл хүндэрвэл эмчид хандаарай.

Эмийн эмчилгээг бүрэн гүйцэт дуусгах

Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол антибиотик эмчилгээгээ 3-5 хоног хийгээд зовуурь намдангуут эмийн эмчилгээгээ орхичихдог. Ингэснээр цистит дахин дахин сэдрээд байдаг. Үүнийг физиологиороо бодвол давсагны салст маань дотор талдаа улайгаад үрэвсчихсэн байгаа. Тэрхүү улайж байгаа үрэвслийг бүрэн эмчлэх шаардлагатай. Эмч нар ямар нэг антибиотик эмчилгээ эхлүүлсэн бол заавал хэрэглэж дуусгахыг зөвлөдөг. Учир нь эмчилгээг тасалдуулснаас үүдэн давтан цистит үүсдэгтэй холбоотой юм.

Tsistit 1

Дахилтат циститийг ямар нян үүсгэж байгааг шалгах

Хэрэв цэвэршилтийн үе дээрээ очиж, хамгийн сүүлийн сарын тэмдэг ирсэн бол (цэвэршилтийн дараах) таны дааврын түвшин буурах болно. Энэ үед өмнө дурдсанчлан үтрээ болон шээсний сүв дэх өөрчлөлтөд хүргэдэг бөгөөд энэ нь давтан цистит, хуурайшилт, өвдөлттэй бэлгийн хавьталд орох зэрэг бусад асуудлуудыг нэмэгдүүлдэг. Та энэ талаар үтрээний хуурайшилтын талаарх өөр нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж болно. Үтрээний эстроген нь цэвэршилтийн дараах үеийн циститэд тогтмол хэрэглэдэг антибиотиктой харьцуулахад эрсдэл багатай төдийгүй цистит үүсэхийг багасгадаг болохыг тогтоожээ.

Доороосоо даарахгүй байх

Орчны тааламжгүй нөлөө, хүйтэн чийгтэй нөхцөлд ажиллаж, доороосоо даарч хөрснөөс үүдэлтэй дахилтат циститийн шинж тэмдэг илэрдэг. Манай орон цаг уурын хувьд эрс тэс нөхцөлтэй уялдан амьдардаг төдийгүй үүний адилаар даарахгүй, дулаан байж аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь иргэн бүрийн хариуцлага юм.

Ч.Сарантуяа, М.Мерей,  /БОЭТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасгийн сувилагч/  

tsistet 2

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 5 =

Create Account



Log In Your Account