Халаалтын хэрэглээний төлбөрийн тухай

By: Admin
2025-12-07
0
54

Ховд аймгийн Эрдэнэбүрэн болон Ховд сумын дулааны эрчим хүч хэрэглэгч нарт: Бүрэн стандарт ХХКомпани нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн болон Ховд сумын дулаан хангамжийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг болно.

  1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны А/15 дугаар тушаалын ачаа тээврийн тарифын өсөлт, Засгийн газрын 2025 оны 09-р сарын 02-ны өдрийн 77-р тогтоол замын хураамж нэмэгдсэн, замын тэнхлэг даацаар явдаг болсоноор тээврийн эрээс тоо, тээврийн зардал хөлс нэмэгдсэн
  2. Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11-р сарын 01-ний өдрийн 632-р тогтоол цахилгаан эрчим хүчний үнийн тарифын үнэ нэмэгдсэн 3. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2024 оны 10-р сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоолоор 2025 оны 4-р сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн дагаж цалин хөлс нэмэгдсэн
  3. ОХУ-ын дайны шалтгааны улмаас шатахууны хомсдол үүсэж дизель шатахууны үнэ нэмэгдсэн, цаашид 2026 онд шатахууны үнэ хурдацтайгаар нэмэгдэх чиг хандлагатай байгаа
  4. Өргөн хэрэглээний буюу бараа материал, сэлбэгийн үнийн өсөлт зэрэг шалтгаанаар санхүүгийн алдагдалтайгаар ажиллаж байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад хүндрэл учируулж байгаа тул санхүүгийн алдагдалыг арилгахын тулд 2026 оноос дулааны эрчим хүчний үнийн тарифыг өөрчлөх, нэмэгдүүлэх шаардлага гарч байгааг хэрэглэгчдэд урьдчилан мэдээлж байна.

“Бүрэн стандарт” ХХК


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 1 =

Create Account



Log In Your Account