Монгол улс ОХУ-тай диполмат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд

By: Admin
2024-12-26
0
2087

Ирэх мягмар болон лхагва гаригуудад Баян-Өлгий аймагт болох ОХУ-ын АБНУ-ын зарим чухал албаны хүмүүсийн айлчлалтай холбогдуулан Монголын баруун бүс нутаг түүний дотор Баян-Өлгий аймгийн хамтран ажиллагч байгууллага, хүмүүсээс гаргасан мэдээллийг танилцуулж байна.  

Монгол улсын хувьд 2021 он дотоод болон гадаад бодлогын хувьд маш үр дүнтэй он байлаа. Энд онд болсон чухал үйл явдлуудын нэг нь Оросын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн явдал. Тухайлбал өнгөрсөн хугацаанд манай улсын Баян-Өлгий аймагтай холбоотой үйл явдлуудаас зарим нэг эерэг үр дүнтэйг нь тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газрын санаачилгаар тус Бүгд Найрамдах Улсын Боловсролын яамны төлөөлөгчидтэй боловсролын салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн.

Оросын талаас Баян-Өлгий аймагт амьдарч буй тува иргэдэд зориулан тува болон орос хэл дээр хэвлэгдсэн 400 гаруй уран зохиолын болон шинжлэх ухааны ном зохиолуудыг хүлээлгэн өгсөн.

Хэлэлцээрийн хүрээнд мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын дунд сургуульд тува болон орос хэлний анги нээх санаачилга гарсан байна. Мөн манай улсын 100 орчим иргэн Тувад суралцаж байгаагийн дийлэнх нь ОХУ-ын их дээд сургуулиудад дээд боловсрол эзэмшиж байгааг онцлон хэлэх нь зүйтэй.

Манай хоёр ах дүү ард түмний интеграцчлал, тэр дундаа хэлийг сурталчлах явдал нь манай хоёр орны улс төрийн болон хүмүүнлэгийн гэх мэт салбаруудын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлж байгааг сэхээтнүүдийн төлөөлөгчид тэмдэглэн хэлж байгаа юм гэжээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 8 =

Create Account



Log In Your Account