Яруу найрагч Б.Баттулгын шинэ бүтээлүүд

By: Admin
2024-04-19
0
771

Оюуны соёлын түүчээ

Увс аймгийн Тэс суманд ажиллаж амьдардаг яруу найрагч Б.Баттулгын “ЗҮРХ МИНИЙ ХААН”, “ЦАГ ХУГАЦААНЫ САРЫН ТЭМДЭГ” яруу найргийн шинэ түүврүүд өнгөрөгч оны сүүлчээр хэвлэгдэн гарчээ. Б.Баттулгын энэхүү хоёр түүвэр нь авсаархан нимгэн хийгээд гол төлөв цөөн мөрт шүлгүүдээс бүрдсэн атал яруу найргийн чухам мөнхийн зоригдол руу, өөрөөр хэлбэл сонгодог түвшинд үлэмж дөхөлцсөн, шүлгийн үгүүлэмжүүд нь далайцтай, оюуны багтаамж ихтэй, гүн ухааны эрэл хайгуул, гаргалгаа руу тэмүүлсэн, утгыг сайтар хураангуйлан зангидаж, ур хийцийн тухайд илүү, дутууг сайтар цэгцэлсэн чамбай бүтээл болжээ гэж хувьдаа ажиглав.

Б.Баттулга нь МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэсэн бөгөөд Ховдын зохиолч уран бүтээлчидтэй уран бүтээлийн садан юм.        

                                                                                                                                                                     Г.Төрмөнх


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 6 =

Create Account



Log In Your Account