Төрсний дараах сэтгэл гутралын шалтгаан

By: Admin
2024-12-23
0
408

Эрүүл мэндийн зөвлөгөө 

Хүүхэд төрүүлсэн арван эх тутмын тавд нь хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал юм уу сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагддаг.

Төрсний дараах зонхилон тохиолдох сэтгэл гутралын шалтгаанууд

  • Дааврын өөрчлөлт
  • Шинэ хүүхдийг хэрхэн арчлах тухай айдас түгшүүр
  • Жирэмсэн үед болон төрөх үед хүндрэл тохиолдох
  • Төрөлтөөс үүссэн ядаргаа арилахгүй байх, нойргүйдэл үүсэх
  • Амьдралын орчин нөхцөлдөө сэтгэл дундуур байх
  • Төрсний дараах эхний үед хоногт тусламж хангалтгүй байх
  • Хүүхэд төрөхтэй холбоотой үүссэн сөрөг сэтгэл хөдлөл
  • Урьдын сэтгэц мэдрэлийн эмгэг болон сэтгэл гутрал зэрэг болно.

Хэрэв төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдэгүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Гэр бүлийн халамж, анхаарал нэн чухал шаардлагатай гэдгийг санаарай. Манай төрөх мэргэжлийн сэтгэл зүйчтэй тул та холбогдож зөвлөгөө аваарай.

                                          Төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдэгүүд

  • Сэтгэл гутрал хүчтэй мэдрэгдэх уур уцаартай болох шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэх, өөрийгөө юм уу хэн нэгнийг буруутгах
  • Өөрийгөө болон хүүхдээ халамжлах чдваргүй болох
  • Хоолны дуршил өөрчлөгдөх
  • Түгшүүртэй, орчны сонирхолгүй болох
  • Ямар нэгэн зүйлд юм уу хүүхдэдээ сэтгэл зовох
  • Хүүхэддээ сонирхол буурах эсвэл бүр хайхрахгүй болох
  • Амиа хорлохоор оролдох шинжүүд орно.   

                                                БОЭТ-ийн  Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн

                                                        төрөх тасгийн эх баригч Б.Ариунцэцэг

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 3 =

Create Account



Log In Your Account