“ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” ДЭХ НОЦТОЙ АСУУДЛУУДЫН ТУХАЙ ЗАРИМ МЭДЭЭЛЭЛ - II

By: Admin
2024-12-23
0
173

ХАЛЗАН БҮРЭГТЭЙ УУЛАНД ХИЙСЭН ГАММА

ЦАЦРАГИЙН  ХЭМЖИЛТИЙН ХАРЬЦУУЛСАН ҮР ДҮН

“:::Энэхүү байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд хийсэн гадаад шарлагын гамма цацрагын эквивалент тунгийн чадлын хэмжилтүүд нь 2014 он Ховд их сургуулийн физикийн тэнхимийн багш нар,  2022 оны 11-р сарын 13-ны өдрийн Цөмийн энергийн комиссын ажлын хэсгийн хийсэн хэмжилтийн үр дүнгээс ихээхэн хол зөрүүтэй байна. Цөмийн энергийн комиссын ажлын хэсгийн хийсэн хэмжилтийн үр дүнгээс хол зөрүүтэй байгаа нь энэхүү тайланд тусгасан үр дүн зөвхөн компанийн эрх ашигт нийцүүлэн хийсэн нь харагдаж байна....” гэжээ

2023 оны 5 дугаар сард хийгдсэн шинжилгээний үр дүнд “Халзан бүрэгтэй" ГХЭ-ийн ордын төслийн талбайд АТОМТЕХ төрлийн дозиметрийн багажаар хэмжсэн гадаад шарлагын экивалент тунгийн чадал 0.1-1.15 мкЗв/цаг, дунджаар 0.41 мкЗв/цаг байгаа учир гамма цацрагийн гадаад шарлагаар энд амьдрах хүн амын жилд авах эффектив эквивалент тунгийн дундаж: D (мк3в)-0.41 мкЗв/цаг х 8760 (цаг/жил)-3,6 м3в болно. Энэ нь хүн амын жилд авах цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хязгаар 5м3в-аас бага байна гэжээ.

Энэхүү байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд хийсэн гадаад шарлагын гамма цацрагын эквивалент тунгийн чадлын хэмжилтүүд нь 2014 он Ховд их сургуулийн физикийн тэнхимийн багш нар,  2022 оны 11-р сарын 13-ны өдрийн Цөмийн энергийн комиссын ажлын хэсгийн хийсэн хэмжилтийн үр дүнгээс ихээхэн хол зөрүүтэй байна. Цөмийн энергийн комиссын ажлын хэсгийн хийсэн хэмжилтийн үр дүнгээс хол зөрүүтэй байгаа нь энэхүү тайланд тусгасан үр дүн зөвхөн компанийн эрх ашигт нийцүүлэн хийсэн нь харагдаж байна.

Нөгөө талаас гамма цацрагийн гадаад шарлагаар энд амьдрах хүн амын жилд авах эффектив эквивалент тунгийн дундажийг бодохдоо “Халзан бүрэгтэй" ГХЭ-ийн ордын төслийн талбайд хамааралгүй орчны цэгүүдийн үр дүнг оруулж тооцсон байна.

Бид ажлын хэсэгтэй хамт Халзан бүрэгтэй ууланд очиж 2022 оны 11-р сарын 13-ны өдөр газар дээр хэмжилт хийхдээ уг компани зөвшөөрөгдөх талбай дээр УБ хотоос ирсэн 2 багаж, компани  1 багаж, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 2 багажаар хэмжилт хийхэд багажийн зөрүү гараагүй болохыг тэмдэглье. Ер нь цацрагийг хэмждэг багажийг Монгол улсын Цөмийн энергийн комиссын лаборитори жилд 1 удаа баталгаажуулж уг багажаар хэмжилт хийх тусгай зөвшөөрлийг олгодог.

Ховд аймгийн төв Ард Аюушын талбайн хэмжилт 0.10µSv/h байсан. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль (Ховд их сургууль)-д сургалтын зориултаар хэрэглэгдэж байгаа Pu-Be үүсгүүр тусгай зөвшөөрлийн дагуу байрлаж байдаг. Манай үүсгүүрийн хамгаалтыг хэмжихэд үүсгүүрийн дотор 0.11µSv/h, гадна талд 0.13µSv/h заалтыг манай багаж болон УБ хотоос ирсэн ажлын хэсгийн багаж адилхан зааж байсан. Иймд Ховд аймгийн төвд цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнд байна.

 

Уртраг

Өргөрөг

Өндөр

Хэмжилт 1 µSv/h

Хэмжилт 2 µSv/h

Хэмжилт 3 µSv/h

Дундаж

µSv/h

1

91.54.05

48.22.48

1476

0.118

0.11

0.16

0.13

2

91.55.16

48.23.58

1604

0.10

0.11

0.12

0.11

3

91.55.56

48.24.15

1634

0.22

0.21

0.37

0.27

4

91.56.59

48.24.37

1789

0.77

0.76

078

0.77

5

91.57.12

48.24.23

1890

0.52

0.53

0.54

0.53

6

91.57.11

48.24.20

1920

0.25

0.26

0.26

0.26

7

91.57.08

48.24.19

1917

1.369

1.70

1.46

1.51

8

91.57.02

48.24.20

1927

1.36

1.27

1.33

1.32

9

91.57.04

48.24.19

1931

1.14

0.98

0.94

1.02

10

91.57.04

48.24.20

1931

1.25

1.32

1.30

1.29

11

91.56.57

48.24.23

1940

0.99

1.01

1.16

1.05

12

91.56.49

48.24.15

1895

1.49

1.49

1.52

1.50

13

91.56.40

48.24.27

1758

0.847

0.86

0.84

0.85

Дундаж утга

0.802

0.82

6.77

0.82

 Тайлбар: 4-13 дахь хэмжилтүүд тус компанийн хайгуулийн талбайд хийсэн хэмжилтийн үр дүн болно.

Хэмжилт хийхэд явцад ойролцоо газар хийсэн (яг нэг цэг дээр хэмжээгүй) тул тухайн цэгийн хувьд бага зэргийн зөрөөтэй зааж байсан.  Хэмжилтийн багаж нь тори 232, калий 40, ради226  зэрэг цацраг идэвхит үүсгүүр байгааг бүртгэсэн.

Бид зам гаргасан газраар явж хэмжилт хийхийн хажуугаар замын хажуу талын шинээр эргэ үүссэн газар хэмжихэд арай өндөр зааж байсан. Энэ нь хөрс хуулалт хийхэд цацрагийн хэмжээ нэмэгдэх магадлал маш өндөр байгааг илтгэж байна. Ховд аймгийн хэмжээтэй харьцуулахад  7-15  дахин их байгааг дээрхи хүснэгтээс харагдаж байна.  

Дээрх дүнгээс харахад гамма цацрагийн гадаад шарлагаар энд амьдрах хүн амын жилд авах эффектив эквивалент тунгийн дундаж: D (мк3в)-0.82 мкЗв/цаг х 8760 (цаг/жил)-7,15 м3в болно. Энэ нь хүн амын жилд авах цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хязгаар 5м3в-аас их байгаа юм.

МУИС-ын Баруун бүсийн сургуулийн зарим судлаачид

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 10 =

Create Account



Log In Your Account