Олон улсын экспертүүд энх тайвныг хуульчлах тухай хэлэлцжээ

By: Admin
2024-12-23
0
388
  • 3 сарын 14-ний өдөр HWPL байгууллага нь Дайныг зогсоож энх тайвныг тогтоох тунхаглал (DPCW) тунхаглагдсаны 8 дахь жилийн ойг тэмдэглэв -

2023 онд л гэхэд Орос-Украины дайн, Израиль-ХАМАС-ын дайн түүнчлэн бусад олон улсуудын хоорондын маргаанаас үүдэлтэй дайн мөргөлдөөн нь 33,000 гаруй энгийн иргэний амь насыг эмгэнэлтэйгээр авч, олон сая хүнийг дүрвэхэд хүргэсэн билээ. Энэхүү аймшигт бодит үнэнтэй нүүр тулгарч, олон улсын энх тайвны HWPL ТББ нь 3-р сарын 14-ний өдөр БНСУ-ын Кёнги мужийн Гапёнд байрлах Энх тайвны харшид Дайныг зогсоож энх тайвныг тогтоох тунхаглал (DPCW) тунхаглагдсаны 8 дахь жилийн ойн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ "Энх тайвны ухамсрыг бүтээх нь: Соёл хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцлоор дамжуулан энх тайвныг хуульчлахыг дэмжих нь" гэсэн сэдэвтэй байв. DPCW тунхаглалын 8 дахь жилийн ойн арга хэмжээн дээр HWPL байгууллагын тэргүүн үг хэлэх үеэр

HWPL байгууллага нь 2016 оны 3-р сарын 14-ний өдөр DPCW тунхаглалыг тунхагласан бөгөөд үүнээс хойш жил бүр энх тайвныг хуульчлах хэрэгцээ шаардлагыг сурталчлах зорилгоор арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн. Энэ жил уг арга хэмжээнд улс төр, эрх зүй, шашин, боловсрол, хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд, залуучууд зэрэг салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 12,500 гаруй мэргэжилтэн онлайнаар болон биечлэн оролцсон бөгөөд HWPL байгууллагын 10,000 орчим гишүүдийн тусламжтайгаар арга хэмжээ эмх цэгцтэй, амжилттай зохион байгуулагджээ. 15 орны олон улсын хуулийн мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан DPCW тунхаглал нь 10 бүлэг, 38 зүйлээс бүрдэх бөгөөд энэхүү тунхаглалд мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэх, дэлхий дахинд энх тайван нийгмийг цогцлоон, тогтвортой энх тайванд хүрэхэд хувь хүн, олон нийт, улс үндэстний гүйцэтгэх үүрэг, баримтлах шаардлагатай зарчим, арга хэрэгслийг тодорхойлсон байдаг.

Буддасана, Шашин, Соёлын Яамны сайд Видура Викраманаяка хүндэтгэлийн үг хэлэхдээ: "Энх тайвныг тогтоон хэрэгжүүлэхэд үзүүлсэн үүрэг хариуцлагатай, чин үнэнч байдал нь үнэхээр сайшаалтай төдийгүй илүү эв нэгдэлтэй нийгмийг цогцлоох үндэс суурийг тавьж чадсан. Дайныг зогсоон, үндэстэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх нийтлэг зорилгын төлөө ажиллаж буй хувь хүн, байгууллагуудын уйгагүй хүчин чармайлт нь үнэхээр чухал бөгөөд урамшуулан дэмжмээр байна" 

e 1

Хүндэтгэлийн үг: БНСУ дахь Даегак буддизмын Жоги одонгийн ерөнхийлөгч Беопсан БНСУ дахь Даегак буддизмын Жоги одонгийн ерөнхийлөгч Беопсан нь шашинтнуудын дунд хийгддэг судрын хэлэлцүүлэгт есөн жилийн турш оролцож байгаа бөгөөд үр дүнд нь энх тайвныг бэхжүүлэх үйлсэд судрыг харьцуулан судлах шашны удирдагчдын оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр "Соёл хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг HWPL байгууллагын зохион байгуулдаг Судрын хэлэлцүүлгээс олж болно. Шашны үндэс нь нэг бөгөөд түүний утга учир нь үнэхээр эрхэм, үнэт зүйл юм" хэмээжээ.  

HWPL байгууллагын тэргүүн И Ман Хы хэдэхдээ HWPL байгууллагын тэргүүн И Ман Хы шашнаас үүдэлтэй зөрчил мөргөлдөөн нь дэлхийн энх тайванд заналхийлж буйг онцлон "Шашинтнууд хоорондоо нэгдэн, нэгнийхээ үнэ цэнийг ойлгон, судруудыг харьцуулан судлах замаар нэгдэх ёстой. Шашинтнууд судар дээр үндэслэн итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй бөгөөд тэгж гэмээн энэ дэлхий дээр хүн төрөлхтөн нэгдэж, зохицон амьдрах болно. Бид шашин шүтлэгийг үл харгалзан бие биетэйгээ харилцаж, хамтран ажилладаг, нэгэндээ тусалдаг дэлхий ертөнцийг цогцлоох ёстой” хэмээжээ. 

e2

Эцэст нь энх тайвны аяллыг харуулсан олон төрлийн үзүүлбэр үзүүлснээр ойн баярын ёслолын ажиллагаа өндөрлөв. Тоглолтын үеэр DPCW тунхаглалын 10 бүлэг, 38 зүйлийн агуулгыг урлагийн тоглолтоор дамжуулан тайлбарлаж, энх тайван тогтсон цэцэгсээр дүүрэн амар амгалангийн дүр төрхийг илэрхийлэн харуулсан байна.

Энх тайвны боловсролын хичээл: HWPL олон улсын энх тайвны байгууллага нь 2022 онд Монгол Улсад албан ёсны энх тайвны үйл ажиллагааг эхлүүлж, иргэний нийгмийн оролцоонд суурилсан энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэхээр хичээн ажиллаж байна. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан Монголын энх тайвны чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд асан Цэрэндашийн Оюунбаатар хэлэхдээ "Би HWPL байгууллагатай цаашид хамтран ажиллаж, ард иргэдийг хүний эрхийн болон DPCW тунхаглалын талаар шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангаж, энэхүү тунхаглалыг одоогийн болон хуучин засгийн газрын албан тушаалтнуудад хандан танилцуулах болно. Ингэснээр тэд Монгол улсад болон хилийн чанадад энх тайвны агуу өвийг үргэлжлүүлж чадах юм" хэмээн амласан байна.

Түүнчлэн Монгол Улсад амар амгаланг эрэлхийлдэг иргэд НҮБ-д Дайныг зогсоож энх тайвныг тогтоох (DPCW) тунхаглалыг өргөн барихын тулд 10 мянга гаруй энх тайвны захидал, 18 мянга гаруй хүн тунхаглалыг дэмжсэн гарын үсгийг цуглуулсан байна.

e3


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 6 =

Create Account



Log In Your Account