Мэтгэлцэх тэмдэглэл

By: Admin
2024-12-23
0
1695

Турк улс орчин үед Евроазид өөрийн нөлөөгөө тэлэхийн төлөө улайран зүтгэх болсны учир юу вэ? Энэ нь Том эгч нар хэмээх бүлэглэлийн хомхой дуршлын илрэл үү?

   Түлхүүр үг. Реджеп Эрдоган: “Өнөө цагийн Анкарагийн ашиг сонирхол нь Османий эзэнт улсын ашиг сонирхолтой давхцах болов. Одоо бол манайхны биеийн хил нь сэтгэлийн хилээс ялгаатай”.

Өнгөрсөн зуунуудын турш газрын хэвлий дэх цогшсон нурам адил амь төдий байсан Туркийн агуу гүрний тухай үзэл гэгчид анхаарал хандуулья.

“Агуу зуун” гэх нэртэй олон ангит киног бараг бүхэл жилийн турш Оросын телевизийн сувгуудаар үзүүлэв. Эл киноноос үзэгчдийн анхаарлыг татаж байгаа гол зүйл нь Туркийн Султаны ордоныхны хэрдхийлгэм, жихүүдэс төрүүлэм авир байдал юм. Жишээлэхэд залгамжлагчдын нэг нь ч амьд үлддэггүй нь аймшигтай. Бэлжиж чинээлэгжисэн Османы эзэнт улс хөрш зэргэлдээ орнууд руугаа тасралтгүй аян дайн хийхээр хонжоо бодож, Орос болон Крымд мөн тус бүс нутгийн бусад орнуудтай залгуухан дайтаж байсныг үгүүлнэ. Тэгээд XX зуунд Туркийн эзлэн түрэмгийлэх дуршил нь нам дарагджээ. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр (бүрэлдэхүүнд) оршин байсан улсуудын дунд төвөөс зугатах үзэгдэл бий болохтой зэрэгцээд, тийнхүү салан тусгаарласан түрэг хэлт улсуудыг өөртөө тогтносон түрэг хэлт улсууд гэж нэрийдэх болсон хийгээд Газрын дундат тэнгисээс Хятадын хана хүртэлх агуу Туркестаны дивиз гэх гадаад улс төрийн бүлэглэлд нэгтгэхэд чиглэгдсэн Туркийн түлхэлт, шахалт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тэрчлэн энэ бол “Их Тураан” эсвэл “Турааны бүс” гэгчийн үзэл санааг бий болгох үндсэн нөхцөл суурь нь болох ба Туркийн ивээл доор нэгтгэсэн Түрэгчүүдийн улс төр газар зүйн эвсэл гэхээс өөрөөр бодох боломжгүй юм. Ажиглаваас Анкара нь Төв Ази дахь  Оросын холбоонд буй бүгд найрамдах улсуудтэй зэрэгцүүлэн, Азербайжан, Крым, Молдавын Гагауз зэргийг оролцуулсан өөрийн (Туркийн) нөлөөн дэх буфер бүсийг үүсгэхээр оролдож байгаа хэрэг. Энэ нь нөгөөх түрэг хэлт улсуудын үзэл санааны нэгдлийг бий болгохоос гадна гадаадын дайснуудаас батлан хамгаалах хамгаалалтын бүс үүсгэх,  бас бус, өөр юунд ч юм хэрэг болох бололтой.

Өнөөдөр Турк улстай дайсагнах зорилго өвөрлөсөн ямар нэг улс байгаа гэж үү дээ? Харин дээрх улсуудын Оростой харилцах харилцаанд өөрийн нөлөөгөө бататгах нь л чухал байж болох. Турк улс сүүлийн жилүүдэд түрэг угсаат ард түмнүүдийн соёл болон  мэдээлэл харилцааны салбарт дипломат шахалт үзүүлэх нь мэдэгдэхүйц идэвхжих болсон. Энэ нь Түрэг ахан дүүсийн бүх талын тусламж, нягт хамтын ажиллагаа тогтоох эрмэлзлэлийг дэмжих бодлого зэргээс илэрхий харагдана. Тэрбээр энэ чиглэлийн үүргийг засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагуудын аль, аль нь зэрэгцэн гүйцэтгэх болсоны жишээ бол “Дэлхийн түрэг судлалын сан - /ФИТМ/”, Туркий. Ерөнхий сайдын аппаратын бүтцэд үйл ажиллагаа явуулдаг “Туркийн хамтын ажиллагаа хөгжлийн агентлаг - /TIKA/”, мөн “Ах дүүгийн найрамдлын сан ба Түрэг угсаат улсуудын хамтын ажиллагааны нэгдэл” /TUDEV/ зэрэг байгууллагууд юм. Туркийн сайд нарын зөвлөл гадаад улс төрийн  шугам хэмээн нэрийдсэн үйл ажиллагаагаа мэдэгдхүйц идэвхжүүлж, дэлхийн Туркүүдийн /Түрэг угсаатны/ интеграцчиллын /тогтолцооны харилцан нэгдэл, хамтрал/ үндсэн бүтцийг бий болгох, Туркийн эдийн засаг хийгээд нийтийн соёлын орон зайг загварчилах, хэлбэршүүлэх, туркийн эдийн засгийн бололцоот шинэ түрэлт, дайралтыг хэрэгжүүлэх суурийг тавих, эдгээрт тулгуурлан “өрсөлдөгч”-д цохилт болхуйц улс төр -газар зүйн бааз суурьтай болоход зорилгоо чиглүүлэх болов. Үүнтэй холбоотойгоор Анкара нь бүс нутаг дахь адил төстэй санаачилгуудаас, тухайлбал Оросын өөрийн нутаг дэвсгэрт үүсгэсэн “Кавказын Ислам шашинтны холбоо”, “Чечень, Дагестаны Исламийн холбоо”, “Кавказ, бүх Евроазийн зах зээл”, “Кавказийн гэр орон”, “Гүрж- Украйн-Узбекстан-Азербайжан-Молдавын бүсийн эдийн засгийн холбоо (ГУУАМ)”, “Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагаа (ЧЭС”), “Төв азийн холбоо (ПАС)” “Дундат Ази ба Казакстан” зэрэг хамтын нэгдлүүдээс гарах буюу салан тусгаарлахад чиглэгдсэн  үзэл хандлагыг дэлгэрүүлж болзошгүй юм.  

Турк улс энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах туркийн /түрэгийн/ олон улсын хуралдай  гэгчийг өрнүүлэх болсон хийгээд түүндээ Азербайжан, Казакстан, Киргиз, Узбекстан, Туркмен, Тажик, Монгол, Хойд Кипр, мөн Оросын холбооны улс дахь мусульман шашинт хүн ам оршин суудаг Татар, Чуваш, Тува, Саха-Якут, Алтай, Карачевийн Черкес, дорнод болон баруун Европ дахь түрэг угсаат улсууд, АНУ, Украйн, Молдав, Иран, Сири зэрэг улс орнуудын төлөөлөгчдийн оролцуулахаар санал тавьдаг байна. Турк улстай нэг бүсэд хамаарах мусульман шашинт улсуудын хувьд бол ойлгомжтой. Тэгтэл Тува, Алтай, Молдав, Якут, Хакассын төлөөлөгчид уг үйл хэрэгт хамтрахаа илэрхийлж, форумд оролцох нь ойлгомжгүй хэрэг. Тэдгээр улс нь мусульман шашинт улсууд биш шүү дээ. Зөөлнөөр хэлэхэд энэ нь зохимжгүй асуудал юм. Орчин цагийн олон улсын Турк хуралдай гэгч арга хэмжээ нь анх Туркийн үндэсний хөдөлгөөний намын (ПНД) – Партий националистического движение) тэргүүн А.Тюркешугийн санаачилгаар 1993 онд зохион байгуулагдсан. Туркийн Үндэсний хөдөлгөөний нам гэгч нь чухамдаа “Бозкурт” буюу “Саарал чоно” нэртэй хэт даврагч хөдөлгөөнийг бөөцийлөн дэмжигч хийгээд тэрхүү “Саарал чоно” хөдөлгөөн нь одоогоос 40 жилийн өмнө Туркид төрийн эргэлт хийхээр оролдож, Турк улс өөрөө үйл ажиллагааг нь хориглосон этгээдүүд юм. Улс төр судлаач, эрдэмтдийн судалснаар “Саарал чоно” хөдөлгөөнийхөн нь өнөөдөр Оросын эсрэг суртал ухуулгийг улаан цаймаар явуулах болсон, үндсэрхэг үзэл, бүүр дэлхийн хоёрдугаар дайны үед байсан нацизмыг дэлгэрүүлэхийг оролдогсод ажээ. Оросод энэхүү “балмад” хөдөлгөөний сурталд автан дагаж, салбагнах зарим нэг байдал гарч байгааг таслан зогсоож, улс орны оршин тогтнох нэгэн үндсэн хүчин зүйл болсон залуу, өсвөр үеийн оюун санаа, зан суртахууны ариун байдлыг тэр мэт явуургүй нөлөөлөлд өртөхөөс сэргийлэн хамгаалж буй нь мадаггүй.

Гэтэл үүгээр зогсохгүй туркийн хэт туйлширагч улс төр, шашны үзлийг дамжуулагч өөр ч хэд хэдэн байгууллага, бүлэглэлүүд гарч иржээ. Эдгээр нь гэвэл “Дэлхийн түрэг судлалын сан” (ФИТМ- Фонд исследование тюрксого мира)”, “Түрэг залуус олон улсын байгууллага” (МОТМ-Международная организация тюркской молодёжи)”, “Түргийн соёл” олон улсын байгууллага-(МОТК- Международная организация тюркской культуры) бөгөөд Сибир, Алс дорнодын хүн ам болон уугуул оршин суугчид руу шургалан, тэдэнд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах болсон. Дээр үгүүлсэн Туркийн Засгийн газрын сангуудаар зогсохгүй АНУ-ын төрийн департаментаас шинжлэх ухааны болон хүмүүнлэгийн ажилтан солилцооны шугамаар, Сибирийн болон Алс дорнодын бүс нутаг дахь нийгэм, улс төр, эдийн засгийн асуудал, үндэстэн, угсаатны  хоорондын харилцааны асуудлыг судлуулахаар гадаадын сайн дурынхан, судлаачдад тэтгэлэг олгож байв. Тэрбээр хүмүүнлэгийн үйлсээр далимдуулан Сибирийн ард түмний дунд “Түрэгийн нэгдэл”-ийн үзэл санааны хөдөлгөөнийг идэвхжүүлэх, “мөлхөө” ухуулгыг явуулах болсон.  Гэхдээ тэдний үйл ажиллагаа ямар ч саадгүй шулуун, чөлөөтэй байгаагүй л дээ. Оросын соёлын яамнаас ОХУ-ын хуулийг зөрчсөн дээрх “Түрэгийн” гэгдэх  байгууллагуудын салбар төлөөлөгчийн газрыг Хакасд нэвтрүүлэхийг хориглосон байсан. Тиймээс энэ сангийн зүгээс хөлсний этгээдүүдийг ашиглан судалгаа хийлгэсэн байдаг. Тэгэхэд нийгмийн сүлжээ ашиглан уг ажлыг гүйцэтгэж байсан эрхэм бол Ермек Нарымбай гэгч Казакстанд улсын эсрэг гэмт хэрэг өдүүлэн шийтгэгдсэн, тэрбээр оргон зугатаж, одоо Киевт нуугдаж байгаа бөгөөд тэндээс Хакасын уугуул иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах нэрээр суртал ухуулга /тархи угаалт/ хийдэг. Тэр өөрийн блог хуудсанд бичихдээ:  “Хакасын бүгд найрамдах улсад Хакас хүмүүст эрх чөлөө байхгүй. Жишээлэхэд нийслэл Абакан хотын захиргаанд Хакас хүн бараг ажилладаггүй. Абакан хотын дарга байсан хүн нь хотын захиргаанд Хакас хүн авахыг хориглодог байсан, улс төрийн энэ бодлого одоо ч үргэлжилсээр байгаа. Бүгд найрамдах Хакас улсын дээд зөвлөлийн депутатуудын зөвхөн таван хүн л Хакас хүн байдаг. Түрэг угсаатны улс болох Хакасд Оросын үндэсний харгис үзлийг нутагшуулан, эзэлж авсан. Одоо Хакасын бүгд найрамдах улсыг татан буулгах тухай асуудал тавигдаж байгаа /энэ бичвэрийн баримт нь зохиогчид хадгалагдаж байгаа/ гэжээ.

Хакасыг эзлэн түрэмгийлсэн болгох гэсэн энэ бичвэр нь бүхэлдээ утгагүй, дэмий балай үгс юм. Зөвлөлтийн инженерүүд, ажилчид Хакасын бүгд найрамдах улс даяар эдийн засгийн бат бэх суурийг тавьж өгсөнд Хакасчууд үнэнхүү талархадаг. Өнөөдөр Хакасын бүгд найрамдах улс Оросын экспортын зориулалтын тэрбум киловатт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, сая тонн ашигт малтмал олборлон экспортод гаргаж байна. Интернет дэх хар гүтгэлэг дарагдаж зогсох нь ойлгомжтой ч гэлээ, өөрийн эх орноосоо /Казакстан/ оргосон улс төрийн оргодол, цагаач нөхөр яагаад өөрөө тийм эрхгүй хэрнээ Хакасчуудыг хамгаалагч  мэтээр авирлаж байгаа нь сонин. Туркийн хүүхэлдэй болж буй түүнд Туркээс овоохон мөнгө төлсөн болох нь мэдээжийн хэрэг. Туркийн сангаас Сибирт явуулж буй сөрөг үйл ажиллагаануудын өөр бас нэг томоохон хэлбэр  гэвэл Оросын Алтайн хязгаарын уугуул оршин суугчдыг өөрийн нөлөөнд урвуулан, уруу татах гэсэн оролдлого юм. “Бозкурт”-ынхан /Саарал чоно бүлэглэл/ Алтайн бүгд найрамдах улс дахь “Ак дян” буюу “Цагаан итгэл” шашны урсгалын идэвхтнүүдтэй холбоо тогтоосон бөгөөд тэр нь Туркийн пантуркизмээс гаралтай исламийн шашны үзэл санааг хэрэгжүүлэх зорилготой гэдгийг илчилсэн нийтлэл урьд нь хэвлэлд нийтлэгдэж байсан. Хууль, шүүхээс “Бозкурт”-ын болон “Ак дян”-ы төлөөлөгчдийн хамтын ажиллагаа нэртэй тэрхүү хэрэг болон туркийн засгийн газрын бус сангуудаас явуулдаг бусад төрлийн ийм зорилго бүхий ажиллагаанууд,  мөн тэдгээрийн салаа мөчрөө үүсгэх, үр үндсээ тарих гэсэн оролдлогуудад цэг тавьсан.

Алтайн бүгд найрамдах улсад туркийн НКО-гоос Алтай бол үнэн хэрэгтээ Түрэг угсаатны эртний нутаг орон юм хэмээн нэг бус удаа дуугарах болсон хийгээд ерөнхий боловсролын сургууль, техник  мэргэжлийн сургууль төгсөгчдөөс Туркийн их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэн суралцуулах аяныг өргөн хэмжээгээр өрнүүлэх болсон. Тэгээд зогсохгүй гэр бүлийн байдлын хувьд элэг бүтэн биш хэрнээ чадварлаг хөвгүүд охидууд, нийгмийн нөхцөл байдал нь асуудалтай, эсвэл өнчин хүүхдүүд рүү голлох анхааралаа хандуулдаг. Тэдэнд Анкара, Измир, Станбул хотуудын нэр хүндтэй их сургуулиудыг санал болгож, халамж, ая тухыг амалдаг байна. Түүгээр ч барахгүй Х.Яссавийн нэрэмжит коллежийн салбарыг Алтайн Бүгд найрамдах улсад нээх, улмаар тэнд Туркээс багш нарыг авч ирж ажиллуулах санаархалаа илэрхийлсэн. Өөр нэг баримт дурьдахад ийм салбар коллежийг хөрш Монгол улсад хэдийнээ нээж ажиллуулсан. Орос Монгол хоёр улс нь хоорондоо визгүй зорчдог тул энэ байдлыг ашиглан Монголын Баян-Өлгий аймагт саадгүй очно, Мөн тэндээс Турк руу шууд зорчино. Нэг үгээр бол Туркийн төлөвлөгөө ёсоор цааш алхах алхам нь гэвэл Оросын их дээд сургуульд элсэх чадварлаг, авъяслаг хүүхэд, залуусыг урвуулан элсүүлэх явдал болж байна гэсэн үг.   Боловсрол, соёл шашны салбар дахь олон төслүүд нь туркийн элч нарын алсын зорилгыг нь хангаагүй бололтой. Сибирийн бүс нутгийг зөнд нь орхиж тэд ч тайвширцгаасан нь утгагүй санагдах. Гэвч урьд өмнө нь Оросод ажиллах сонирхлоо илэрхийлж байсанчилан Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг  “TIKA”, Туркийн техникийн шинжлэх ухааны судалгааны зөвлөл “TUBITAK”, Турк улсын мэдээллийн “Анадолу”агентлаг гэх зэрэг байгууллагууд бас нэмэгдэв. Тэд өөрсдийн идэвх нөлөөгөөр эрдэм шинжилгээ, сэтгүүл зүй, соёлын салбар, мөн залуучуудын хөдөлгөөний төлөөллийг сонгож авах болсон. Суразаковын нэрэмжит Алтайн Шинжлэх ухаан- судалгааны институтын судлаачдын дунд тодорхой сэдвүүдээр дессартаци хамгаалахад нь Туркийн сангаас тэтгэлэг олгох саналыг үргэлжлүүлэх болов. Алтайн институтын хамтын ажиллагааны санаачилга гэх бүлгийнхэн энэхүү өгөөшинд хошуугаа шургуулжээ. Тэр бүлэгт Н.Тыдыков, Н.Тадышев, М.Дедина нарын нөхөд багтаж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Туркийн Засаг захиргааны байгууллагын судлаачид шинжлэх ухааны байгууллагыг ашиглаж гүйцэлдүүлэхээр урьдаас тандан тооцоолсон захиалгат даалгаварыг гүйцэтгэж, тоног төхөөрмж болон мөнгөн тэтгэмж авах тохироотой аж. Нэг үгээр хэлэхэд шинжлэх ухааны салбарт улсын эрх ашигт хохиролтойгоор, захиалагч этгээдэд зэрэгцэн үйлчилэх үйл ажиллагаа өрнөж байна гэсэн үг. Төслийн баг тийн зүгээр нэг судалгааны ажил гүйцэтгээд л дээрээс шилжүүлсэн гэнэтийн бохир санхүүгээр тэжээгдэж байгаа юм. Үүнд “Том эгч нар” хэмээх евроазийн улсуудын хамтын ажиллагаа, хөгжлийн чиглэлээр ажилладаг гэх бүлэглэл нөлөөлсөн нь хараажаар илт бөгөөд чухамдаа Т.Эрдоганы хэлсэн “Манай түүхийг бүхэлд нь шинээр бичиж, улмаар тэр шинэ түүхийг сургуулиудад заах хэрэгтэй” гэснийгээ хэрэгжүүлэхээр ажиллаж буй хэрэг. Сибирийн болон Алс дорнодын өргөн уудам орон зайн дахь сургуулиудад энэхүү төлөвлөгөөг нэвтрүүлэх аюул нүүрлэснийг анзаарах хэрэгтэй. Туркийн толгойлогчын зүгээс  өдгөө ийм үзэл хандлага руугаа бусад түрэг гаралт улсуудыг хандуулах, үүний  тулд “нэгдсэн фронт” гэгч үйл ажиллагаагаар дамжуулан,  эхний ээлжинд Азарбейжан болон Казакстан улсын бүх салбарт пост зөвлөлтийн /зөвлөлтийн харуул/ орон зайнаас буюу Оросын эдийн засгаас хөндийрүүлэхэд чиглэгдсэн шахалт үзүүлэх болов.  

Анкарагийн зүгээс Казакстан, Узбек, Туркмен улсуудын диаспор /харьцуулан жишэхүйц/ төлөөлөгчдийг оролцуулсан төсөөллийн форум зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туркийн экспертүүд ажиглан нягтлах замаар бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг шийдэхэд үүрэг ролийг нь өсгөх, XXI зууны олон улсын харилцааны суурь загвар болгон өргөжүүлэх боломжийг судлаж, хэрэгжүүлэхийг чухалчилсан байна. Туркийн зүгээс сангийнхаа үйл ажиллагааг гэнэт хумих болсон нь төлөвлөж буй цаашдын алхамтай нь холбоотой бололтой. Түрэгчүүдийн гол штаб өнөөдөр Анкарад төвлөрч байршиж байгаа. Тэрбээр үндсэн гол ачааллыг Турк улс өөртэй авч, санхүүгийн асуудлыг хариуцан, зохион байгуулах ажлын толгойлогчоор Казакстаны Соёлын сайд асан Дюсеном Касейновыг тавьжээ. Өнөөдөр энэ хөдөлгөөнийг чухам хэн толгойлж байна вэ гэдэг танд сонирхолтой байгаа нь лавтай. Тэгвэл тэр хүний хэлсэн үгийг анзаарах нь чухал ! Тэр юу гэж хэлсэн гэхээр “Хэрвээ Орос түрэгийн бүсийнхэнтэй харилцах харилцаандаа тэдний хүсэл эрмэлзлэл, уугуул иргэдийн хандлагыг дэмжих зэрэг асуудлаар ойлголцолд хүрэхгүй бол, тэрчлэн бүс нутаг дахь түрэгийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын ажиллагааг хязгаарлах оролдлого хийвэл радикализм-ын /хэт туйлширсан/ хариу үйлдлийг хүлээх болно” гэсэн байна. Энэ үг яг юуг илэрхийлнэ вэ? Хэт туйлширсан радикализмаар далайлгаж байгаа нь  тероризмыг уриалж байгаа хэрэг биш үү !

Туркийн саналууд хэр бодитой вэ? Гол зүйл нь соёлын солилцооны нэгдмэл үйл ажиллагаа. Түрэг угсааны улс орнуудыг дамжин уран бүтээлийн хамтлагуудын соёлын жуулчлал, аялан тоглолт явуулах, Ардын язгуур хөгжмийн болон орчин үеийн хөгжмийн наадам, уран бүтээлийн хамтарсан уулзалт, хуралдаан болон түүнтэй төстэй ажлуудыг зохион байгуулна гэж байгаа. Бас түрэг угсааны  улсуудын хотуудаас жилд нэг хотыг дэлхийн түрэг соёлын нийслэлээр зарлана гэж байгаа, энэ хот хаана байх вэ? дараагийн хуралдаануудыг тогтмол нэг газар хийх үү, эсвэл гэдэг асуудал байна. Туркийн сангаас дахин маргааш нь, нөгөөдөр нь түүнтэй адил үйл ажиллагааг аль нэг бүс нутагт, аль нэг улсад, эсвэл Сибир, Алс дорнодод үргэлжлүүлэн хийх болвол энэ нь хамаарахгүй гэж байгаа. Цааш нь яривал түрэг үндэстэн, улс орнуудын хооронд соёлын холбоо, хөгжлийг бэхжүүлэх зорилготой гэж байгаа. Энэ маргаангүй. Гэвч Түрэгийн соёл урлагийн хөгжил, хамтын ажиллагаагаар халхавчилсан урхи занга байхыг үгүйсгэх аргагүй.   Жишээлэхэд “Түрэгийн зөвлөл”-ийн зарчмийн дагуу үүсгэн байгуулагдсан гэх “Британий хамтын ажиллагаа” гэгч нь мөнөөх “Том эгч нар”  нэрт бүлэглэл хийгээд түүний оролцогчдын урьдаас бэлтгэсэн, хуурмаг тоглолт болох нь хараажийн зүйл байдаг. Түрэгийн хамтын ажиллагаа гэх халхавч бүхий ийм зохиомжийг хэн бодож боловсруулж байгааг тааж ядах юмгүй. Түрэгийн ийм чиглэлийн сангууд, бүтцийг судлаж үзвэл ганц л газраас эхтэй байх бөгөөд энэ нь Түрэг угсааны бүгд найрамдах улсуудыг Оросын нөлөөнөөс салгаж, цаашилбал “соёлын фронт” гэгчид нэгтгэх бодлого явуулдаг “Том эгч нар” хэмээх бүлэглэл гэдэг нь илэрхий болсон билээ.

Хэвлэлд бэлтгэсэн Алёна РЫДКЕВИЧ /интернет дэх материалуудыг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ     

                                               


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 10 =

Create Account



Log In Your Account