Хүүхдийн нэмэгдэл хоолны махыг бэлтгэх

By: Admin
2024-12-23
0
1236

           Хүн махыг араа, шүдээр зажилдаг. Гэтэл 6 сартайгаас 2 хүртэлх настай хүүхдийн араа, шүд ургаагүй байдаг тул зажлах чадваргүй. Иймээс нялх хүүхдэд өгөх бантан, махны нухаш, котлет зэрэг хоолны махыг дараах 4 аргаар урьдчилан бэлтгэнэ. Үүнд:

  1. Гал тогооны комбайн (cook robot, blender, mixer) ашиглан, хүүхдийн хоолны махыг жижиглэн хэрчинэ. Махыг нухаш болгохын тулд 5х6 см орчим хэрчсэн өөхгүй, хальсгүй махыг комбайнд 1-5 минутын турш эргүүлэхэд ихэнх тохиолдолд жигд нухаш болдог. Мөн гэр бүлийн бэлэн хоолыг гал тогооны комбайнд хийгээд 5-10 минут орчим эргүүлэхэд бүх орц нь жигд нэг төрлийн зутан болно. Ийнхүү бэлтгэсэн гэр бүлийн хоолыг хүүхдэд өгч болно.
  2. Махны машинаар өөхгүй, хальсгүй махыг 3 удаа машиндаж, нэмэгдэл хоол бэлдэхэд ашиглана.
  3. Хөлдүү махыг үрүүрээр үрж, эсвэл төмрийн хөрөөгөөр хөрөөдөж, махны үртэсийг хоол бэлдэхэд хэрэглэнэ.
  4. Жижиг хэрчиж болгосон махыг торон шүүрэн дээр тавьж, нухаад, шүүлтүүрээс гарсан махны үртэсийг хоолонд хэрэглэнэ.

                                                                                                                                                       Ховд БОЭТ –ийн эх баригч Б.Тунгалаг    

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 9 =

Create Account



Log In Your Account