Ховд аймагт олон нийтийн санаачлага, оролцоо идэвхжинэ

By: Admin
2025-03-14
0
34

Ховдын толь сонин НҮТББ Ховд аймгийн Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлийн салбарынхан, нийгмийн идэвхтнүүдийн дунд Засаглалын хариуцлага, ард нийтийн хууль ёсны эрх хэрхэн хангагдаж байгаа, тэрчлэн эрдэс баялаг уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдал, тулгамдсан асуудал  сэдвээр уулзалт хийж мэдээлэл өгчээ. 

Uulz 1

Нэн ялангуяа эрдэс баялаг уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдал, тулгамдсан асуудал  сэдвээр судалгааны үр дүнд боловсруулсан цогц мэдээллийг танилцуулж санал солилцсон бөгөөд энэ талын ил тод байдал, хариуцлага орон нутагт нэн сул, уг салбарт олон ноцтой асуудлууд байгаа атал удирдлага, захиргааныхан нь ойлголтгүй, ойлголт өгөхөөр санал тавихад хойрго ханддаг асуудлууд байгааг хөндөн ярьж, цаашид олон нийт, хэвлэл мэдээлэл, нийгмийн идэвхтнүүтэй хамтран ажиллахаар болсон юм.

Ийнхүү олон нийтийг бодит үнэн мэдээллээр хангах, оролцоог идэвхжүүлэх, хамтран ажиллах сэлтийг дэс дараатай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

Uulz 5

Uulz 4Uulz 3

Uulz 2


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 4 =

Create Account



Log In Your Account