Ховд аймгийн Онцгой комиссоос ээлжит шийдвэрүүд гаргажээ

By: Admin
2024-11-16
0
1981

         2021 оны 01.18-нд аймгийн Онцгой комисс хуралдаж, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан малчдад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгох болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ. Хуралдаанаар Эрдэнэбүрэн сумын хяналтын постыг Хонгио руу нүүлгэн шилжүүлэх, Мянгад сумын хяналтын постын орчныг сайжруулах, Дарви сумын хяналтын постын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр тогтсоноос гадна,   БНХАУ-аас оруулж ирэх чацаргана, "Вестэрн Холдинг" ХХК-аас нийлүүлж буй "Ховд Эко" цементийн үйлдвэрийн багаж техник бусад материалыг т Ховд аймаг руу тээвэрлэн оруулахтай холботой асуудлуудыг хэлэлцэж Улсын онцгой комисст уламжлахаар болсон байна. Үүнээс гадна Улаанбаатар хотод байгаа Ховд аймгийн иргэдийг татан авах ажлыг зохион байгуулахаар болжээ. Оноос өмнө Улаанбаатар хотоос 4000 гаруй иргэдийг татаж авсан бол мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллээр он гарснаас хойш өдөр бүр Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж буй иргэдийг зохих журмын дагуу нэвтрүүлж байгаа. Гэвч зарим иргэд шинжилгээ өгөхгүйгээр, журам зөрчиж хулгайн замаар ирэх асуудал нэг биш удаа гарч, мэргэжлийн байгууллагуудын ажилд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа аж. Сар шинэ дөхөж буйтай холбоотойгоор хотоос орон нутгийг зорих иргэдийн хөл, хөдөлгөөн нэмэгдэж, эрсдэл дагуулж болзошгүй байгаа учраас аймгаа “ЭРҮҮЛ БҮС” байлгах асуудалд онцгой анхаарч хяналтаа улам сайжруулж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болсгосон байна. 
         Монголд Улсад Ковид-19 цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш Ховд аймгийн Онцгой комисс нийтдээ 47 удаа хуралдсан байна. Хоёр удаагийн ажлын хэсэг гарган, дээрх хурлуудаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж үзэхэд хэрэгжилт 98 хувьтай гэж үнэлэгджээ. Харин хоёр асуудал огт хэрэгжээгүй, үүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр болсон хэмээн албаныхан мэдээлэв.  


 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 4 =

Create Account



Log In Your Account