“Ковид”-ээр илчлэгдсэн Засаглалын хямрал -II

By: Admin
2024-12-23
0
1092

/Цуврал 2/

III.Хуурамч PCR оншлуурын паян

“Өмнөх ярианд PCR шинжилгээний оношлуур нь баталгаагүй” гэж дурьдагдсанчилан,   бидний нүдэн дээр өрнөж буй “ковид” тахлыг тойрсон Засаглалын гамшигт үзэгдлүүдийн нэг нь коронавирусыг оношлож буй үйл явц. Оношлож буй үйл явц, түүнд хэрэглэж буй төхөөрөмж нь өөрөө анагаах ухааны онол зүйд нийцэхгүй гажууд зүйлүүд байна гэдэг талаар Германы корона хорооны хуралдаан, мөн Нюренбергийн шүүх хуралдаанд оролцож үг хэлсэн нэлээн олон эмч  мэргэжилтнүүдийн үгэнд, мөн өөрсдийн яриаг ведио бичлэгээр түгээсэн мэргэжилтнүүд болон эрдэмтэдийн ярианд дурьдагдсан байгаа. Тэгтэл 2021 оны гуравдугаар улирлаас хойш Монголд үүнийг батлах ноцтой баримтууд задарч эхлэв.

Тухайлбал “Монголын Эрүүл  мэндийн яам Хятадын Жойнстар үйлдвэрийн 200 мянган оношлуурыг шалгахгүйгээр 1.5 тэрбум төгрөгөөр худалдаад авчихсан. Халдварын улмаас сэхээнд байгаа 10 хүнийг уг оношлуураар шинжилж үзэхэд 8 нь сөрөг, хоёр нь сул эерэг гэсэн хариу гаргасан нь уг оношлуур хуурамч, худал хариу гаргадаг болохыг бүрнээ илчилсэн. Оношлуур худалдан авах гэрээгээ ч хийгээгүй бөгөөд худалдаж авахаасаа 20 хоногийн өмнө Чайна констракшн банк руу, дахиад төрийн сан руу мөнгө шилжүүлэх зэргээр давхар гүйлгээнүүд хийж санхүүгийн будилаан хутгасан. Энэхүү худал хариу гаргадаг оношлуураа эмнэлгүүдэд нийлүүлж, магад 200 хүн шинжилгээ өгч амжсан. Тэрчлэн үнэлгээгээр тэнцээгүй БНЭУ-ын оношлуурыг "Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн оношлуурын жагсаалт"-д оруулсан бөгөөд нийт 3.1 тэрбум төгрөгийн 207 мянган ширхэг ийм оношлуурыг борлуулсан тухай” Tsahiur.mn сайтад сэтгүүлч Ц.Анхзул гаргаж тавив https://www.facebook.com/Tsahiur.mn/videos/638949460439700

ko 5

Мөн PCR-ийн оношлуур буруу оношилж байсан,  Монгол эрдэмтэд коронавирусийн халдвар оношлох оношлуур бүтээсэн бөгөөд уг оношлуураа хятадын саншюр, БНСУ-ын CGN гэх мэтийн оношлууруудтай тулгаж, баталгаажуулах явцад нь энэ нь илэрхий болсон тухай доктор, профессор Б.Болдбаатар, доктор. Д.Ганзориг, Доктор, дэд профессор Д.Нямбаяр нар “Shape Mongolia” цахим хуудсаар ярьжээ. Тэдний яриаг сийрүлбэл:

Доктор Д.Ганзориг: PCR-аар өвчтэй гэж оношилсон хүмүүсийн тал нь эрүүл байсан 7 дугаар сарын 28-29-нд доктор Б.Болдбаатар коронавирусын халдварын улмаас ХӨСҮТ-ийн 7 дугаар тасагт  эмчлүүлж байсан  12 хүнээс сорьц авч, өөрсдийн бүтээсэн оношлуураар шинжилгээ хийсэн аж. Тэднийг сорьц авч, шинжлэхээс өмнө уг өвчтнүүдийн тал нь PCR-ийн оношлуураар өвчтэй /халдвартай/ гэдэг нь батлагдсан. Цөөн хэд нь эргэлзээтэй гэдэг оноштой байсан. Уг нь лабораторид “эргэлзээтэй” гэдэг онош байж болохгүй. Нэг бол “байгаа”, үгүй бол “байхгүй” гэх ёстой. Ингээд эргэлзээтэй гэсэн оноштой зургаан хүнийг бид монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуураар оношлоход гурав нь эерэг, гурав нь cөpөг гарсан. Харин эерэг/халдвартай/ гэсэн долоон хүний дөрөв нь эерэг/халдвартай/ гэж батлагдаж, гурав цоо эрүүл байсан. Тиймээс би 07-р сарын 31-нд Эрүүл мэндийн сайдад хандаж, “энэ маш ноцтой асуудал болж байна, эрүүл хүнийг ХӨСҮТ-ийн өвчтэй/халдвартай/ хүмүүстэй тасагт оруулсан болж таарч байна гэдгийг” хэлсэн. Харамсалтай нь Эрүүл мэндийн сайд хүлээж аваагүй.

Уг нь би Коронавирусийн оношлуур бүтээх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга нь юм. Гэтэл сайд надад: “Ганзориг оо чи төрийн албан хаагч мөн юм бол зүгээр амаа хамхиад, дуугүй яв. Чамд анхаарууллаа шүү” гэсэн. Үүнийг нь би гайхсан. Онц нoцтoй нөхцөл байдлыг нуугаад өнгөрөх нь төрийн алба хаагчийн vvpэг юм уу? Гэхдээ би хэсэг дуугүй байсан.

Доктор Б.Болдбаатар: Бидний оношлуурыг баталгаажуулах гэж 08-р сарын 02-нд ҮАБЗ-өөс хүмүүс ирсэн. Ингээд ХӨСҮТ дээр очсон. Гэтэл өвчтөнүүдээс онош авахыг зөвшөөрөөгүй. Учир нь өмнөх мэдээлэл дотооддоо тapcaн бололтой. Тиймээс бид хадгалагдаж байсан сорьцуудаас 66-г сонгуулж байгаад өөрсдийн бүтээсэн оношлуурыг Солонгосын CGN-ийн оношлууртай харьцуулж шинэжилсэн. Ингэхэд 100 хувь таарсан.

Доктор Д.Ганзориг: Биднийг лабораториос онош авах эpxийг хаасан Гэтэл бидний cөpөг гэж оношилсон хүмүүсийг аль хэдийн гаргаад, сувилал руу явуулчихсан байсан. Мөн бидний лабораториос сорьц авах эрхийг шууд хаасан байсан. Д.Нямхүү доктор уг нь манай ажлын хэсгийн нэг хүн атал “Сайдаас зөвшөөрөл авсан тохиолдолд л сорьц шинжлэх эpx олгоно” гэдэг болсон. Ингээд 11-р сарын 25 хүртэл сайдаас зөвшөөрөл олгоогүй.

Доктор, дэд профессор Д.Нямбаяр: ХӨСҮТ-ийн гүн хөлдөөгчинд байсан сорьцуудаа гэсгээсэн Мөн 08-р сарын 02-нд ХӨСҮТ-ийн 2-р лабораторид байсан сорьцонд баталгаажуулалт хийсний дараагаар 1-р сорьцонд баталгаажуулалт хийх гэсэн боловч санамсаргүй, үгүйг нь хэлж мэдэхгүй, тог тасарсан. Үүнээс үүдэн 1-р сорьцны гүн хөлдөөгчинд байсан сорьцнууд гэсээд шинжилгээг хийх боломжгүй болсон. Ингээд Монголд шинжилгээгээ зөв оношлоод байна уу, бypyy оношлоод байна уу гэдгийг тогтоож чадахгүй болсон гэсэн үг. Үүний дараа мөн Д.Ганзориг доктор сайдад мэдэгдсэн.

Доктор Д.Ганзориг: Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга надад “дуугүй байвал хүссэн албан тушаал, алдар нэрийг чинь өгнө гэсэн. Би лабораторийн оношлуур хийх зөвшөөрөл хүсэж сайд дээр орсон. Тэгтэл сайд “Үүнээс хойш надтай оношлуур ярихгүй. Заавал ажлын хэсгийн даргаараа дамжуулж ярь” гэсэн. Зөвхөн төрийн нарийн бичгийн дарга буюу ажлын хэсгийн дарга Я.Амаржаргалаар дамжуулах шаардлагатай гэсэн. Гэхдээ ажлын хэсгийн дарга маань /ТНБД/ нэг ч хурал хийгээгүй. Харин манай Д.Нямбаяр доктор Германаас өндөр үнэтэй оношлуур авах гэж байгааг нь нийтэд зарласнаас болж надад сахилгын шийтгэл ногдуулна гэсэн.

Гэхдээ би үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, эcэpгvvцcэний xvчинд азаар надад сахилгын шийтгэл нoгдуулаагүй. Харин манай ажлын хэсгийн ахлагч, /ТНБД/ Я.Амаржаргал намайг нэг сар хагасын хугацаанд дуугүй байхыг хүссэн. Д.Нямбаяр, Б.Болдбаатар нартаа ч юм хэлэх хэрэггүй.  Харин түүнийхээ дараа чамд сорьц авах эpx, чөлөөтэй ажиллах боломж, хүссэн нэр алдар, албан тушаалыг чинь өгнө гэсэн. Би ямар ашиг сонирхол байгааг нь асуусан. Бас Монгол докторуудын бүтээсэн оношлуураа л баталгаажуулах чухал байгааг ч хэлсэн. Харин сайд намайг шууд халах vvpэг өгсөн” https://harizm.com/news/5166?fbclid=IwAR07rfKt5pLrUFAdtTD3rS-QJwX_vWHh6VUC5ts-SR0jGW6wubwhjBlfjFU гэсэн байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний ноцтой асуудал гэдгийг уншигчид эрхбиш мэднэ байх.

 IY. Дархлаажуулахаас илүү дархлаанд дайсагнах бодлого явагдав уу? 

Анхандаа дархлаажуулалт буюу вакцинжуулалт нь ковидын эсрэг тэмцэх цорын ганц гарц гэж үзэцгээж, ДЭМБ мэтээс тийн зөвлөмж өгснийг дагацгааж асан ч, Монголд 2021 оны 2 дугаар сараас вакцинжуулалт явагдаж, БНХАУ-д үйлдвэрлэсэн “вероцел” вакцинаар хомроголон тарьснаас хойш, вакцинжуулалтын цар хэмжээ ихсэх тусам үр дүн нь эерэг гэхээсээ сөргөөр гарч буй нь ажиглагдах болов. Н.Зоригтбаатар гэдэг хүний нийтийн цахим сүлжээнд тоймлон бичсэнчилэн “2020-2021 он руу шилжих үеэр болон он гарсны дараа халдвар авагсад  өдөрт 5, 6-аар нэмэгдэж байх үед, “цагаан сараар халдвар ихсэж магадгүй энэ бол эцсийн хөл хорио” гэж Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд хатуу хөл хорьсон. Иргэд гэрээсээ хамраа ч цухуйлгаагүй. Нийт 14 хоногийн хатуу хөл хорионы турш өрх бүрээс корона хайж, шинжилгээ авахад 170 орчим халдвар илэрсэн. Халдварын эрсдэл маш бага байсан тул хатуу хөл хориог сулруулсан. 2 сарын 23-нд вакцинжуулалт эхэлсэн. Вакцинжуулалтаас хойш халдварын тоо өдөрт 100, 200, 400, 800 гэх мэтээр геометрийн прогрессоор өссөн. Вакцинаас өмнө халдвар авсан иргэд нас барах тохиолдол огт байсангүй. Гэтэл вакцинаас хойш халдвар авсан иргэд халдвар аваад 2-10 ч хонолгүй нас барах тохиолдлууд маш эрчимтэй нэмэгдсэн. Вакцинаас хойш эрчимтэй халдвар нас баралт ихэссэн тул энэ бол эцсийн хөл хорио, ковидгүй зун гэх уриа гаргаад ахиад л хөл хорьсон ч халдвар нь өдөрт 1000-с буухгүй болсон !

Монголд вакцинжуулалт эхлэхээс өмнө Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хомроголон вакцинжуулах тухай ярьж уриалж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлэн, туршигдаж дуусаагүй вакцин гэгчийг нийтийг хамруулан тарих нь ковидтой тэмцэх оновчтой арга биш гэдгийг нэлээн сайн үндэслэл, тайлбартайгаар анхааруулан ярьсаар байсан хүн бол дээр дурьдагдсанчилан Монголд буй вакцины талаар мэддэг, арвин туршлага бүхий цөөн мэргэжилтний нэг,  Биокомфинатын ерөнхий технологичоор 14 жил ажиллаж, вакцин судлал, үйлдвэрлэл, технологи дамжуулалт болон бусад чиглэлээр сайтар мэргэшсэн, мөнхүү Монголын Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, ХААИС-ын дэд захирал зэрэг өндөр хариуцлагатай алба хашиж байсан, вирус, вакцин, судлаач, биотехнологич, Монгол улсын гавъяат малын эмч Ц.Өлзийтогтох юм. Тэр хэлэхдээ “төгс төгөлдөр вакцин гэж энэ ертөнцөд байхгүй бөгөөд найдвартай сайн вакцин гэдгийг эцсийн байдлаар тогтооход стандарт горим ёсоор 10-12 жилийн судалгаа, туршилт шаардагддаг. Зөвхөн тунгийн хэмжээг тогтооход л хэдэн жилийг зарцуулдаг. Амьд вакцин гэдэг нь тухайн вакциныг ашиглан сэргийлэх гэж буй уг өвчнөөр нь хөнгөвтөр өвчлүүлээд эдгээж буй хэлбэр. Харин идэвхгүйжүүлсэн вакцин гэдэг нь тухайн халдварт өвчнийг үүсгэгч вирусын биеийнх нь сэг зэмийг вакциндуулагчийн бие рүү оруулж буй хэлбэр. Үнэндээ бол эрүүл хүн, амьтныг вакцинжуулна гэх юм бол тэдгээрийн бие организмыг халдварт өвчин үүсгэгч вирус болон бичил биетнээр бузарлаж, тэдгээр халдвар үүсгэгчийг хүн, амьтны биед оршуулж буй хэрэг учраас вакцинжуулах нь бүүр аргагүй тохиолдолд л хэрэглэх зүйл. Тийм ариун сайхан явдал биш юм”  гэсэн байдаг.

Тэрбээр “Хөх толбо” сонинд болон зарим цахим сайтад түүний бичиж нийтлүүлсэн “Вакцин хэмээх цөмийн бөмбөгөөс болгоомжлуулах нь буюу Ковид 19-ын эсрэг гэх вакцинжуулалтад Монголчуудыг бүү ойртуулаасай” гэсэн гарчигтай нийтлэлд үгүүлэхдээ: “Бүх халдварт өвчний эсрэг вакцин бий болгох боломжгүй. Учир нь халдварт өвчний үүсгэгч болон түүний эсрэг үүсэх дархлааны хариу урвалын тогтвортой байдлыг мэдэж байж, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Энэ нь судлаж тогтооход нэн ярвигтайн дээр хариу урвал тогтвортой байх нь санаснаар тохиолддог зүйл биш юм. Эс зуучлалын дархлааны хариу урвал хангалттай өдөөгдөх, эсрэг бие зуучлалын дархлааны хариу урвал нь халдвараас хамгаалах бүрэн чадвар үүсгэж чадахыг бүрэн хэмжээгээр нотлосон, түүнчилэн вакцинжуулалтын эрсдэл нь тухайн халдварт өвчний улмаас үүсдэг эрсдлийн хэмжээнд хүрэхээргүй, хавьгүй бага байгаа нөхцөлд л сая тухайн вакциныг хүлээн зөвшөөрөх боломжтой болдог. Түүнээс гадна вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө дараах асуултуудын хариу хангалттай нотлогдсон байх ёстой. Үүнд:

  1. Хүмүүсийн нас вакцинжуулалтанд нөлөөлөх эсэх?
  2. Амьд вакцин уу?, идэвхгүйжүүлсэн вакцин уу?, вакциныг дагалдаж гарах гаж нөлөө, хариу урвалууд нь ямар хэлбэрээр илрэх, түүнийг ямар арга замаар илааршуулах?
  3. Тухайн вакциныг амаар, амьсгалын замаар, арьсан дор тарих, арьсан дотор тарих, булчинд тарих гэсэн аргуудын алинаар нь олгох?
  4. Вакцины тунд агуулагдах хорууг нь сулруулсан вирус болон эсрэг төрүүлэгчийн (PD50) дундаж хэмжээг хэрхэн тогтоосон хийгээд, тунд ямар хэмжээгээр агуулагдах?  
  5. Хэрэв амьд вакцин бол хоруу сулруулалтын үзүүлэлтийг хэрхэн тогтоосон?
  6. Өвчин үүсгэгч вирусын мутаци буюу ондоошилтын үзүүлэлтийг  хэрхэн тогтоох, тооцох, түүнийг вакцины сонголттой яаж уялдуулах? /Одоо Монголд оруулж ирж тарьж буй вакцинуудын хувьд дээрх асуултуудын алинд нь ч тодорхой хариулт өгсөн нь байхгүй, өөрөөр хэлбэл баталгаа нотолгоо байхгүй байна гэж тэр үгүүлсэн/

Ковид вирусаар нэгэнт өвчлөөд, халдварлаад эдгэрсэн бодьгал ямар ч вакцинаас хавьгүй илүүгээр хамгаалах дархлаатай болдог гэдгийг ухаарах шаардлагатай” гэсэн байна. http://www.mongolgarag.mn/read/post/6135388

Ko 6

Бас Хүний их эмч Мэндсайхан ярихдаа: /Монгол дархлаа хөдөлгөөний дэмжигч/ “Улаан бурхан, цагаан цэцэг өвчинд вакцин үйлдвэрлэх боломжтой байсан бол ковидод боломжгүй 1950-аад оноос эхлээд адена бүлгийн сарс, мерс вирусуудад зориулсан вакцин үйлдвэрлэх оролдлогууд бүгд бүтэлгүйтэж ирсэн. Энэ нь вирусын гадаргуугийн геномтой холбоотой, тэр нь хүний биед ормогц тромбоцид буюу эстэй агрегацид орж компелменот үүсгэдэг. Комполменот гэдэг нь вирус тромбоцид эстэй нэгдэн, нийлсэн нэг тийм баарцагласан зүйл бий болж, энэ нь задрахгүйгээр хүний бие дотор цусаар дамжиж бүх эрхтэнд очдог. Харин дархлааны эсүүд үүнийг танидаггүй. Яагаад гэвэл өөрийн эстэй холилдсон учраас. Уг комлеменот нь судсаар тархахдаа судасны хананд буюу аль нэг эрхтэнүүд, зүрхний хавхлагууд дээр очиж наалдац үүсгэнэ. Ингэсэн нөхцөлд макропа гэх эсүүд очиж устгадаг ч наалдсан зүйлийг устгахдаа хүхрийн хүчил шиг үйлчилгээтэй зүйлээр эсийг түлж устгадаг. Ийнхүү түлэхдээ судасныхаа ханыг гэмтээж сорвижолт үүсгэнэ. Энэ үүсгэсэн сорвижолт нь холестроны болон ангены гаралтай хорууд цугларах зэргээр судасны хананы бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, бөглөрөл үүсгэх, олдмол проб, зүрхний гажиг, хүндэрлүүд үүсгэх явдал аажимдаа олон жилийн дараа ч /2,3-10 жил/ гарч ирнэ. Гэхдээ тэр үед хүний биенд шинжилгээ хийхэд эдгээр өвчний суурин дээр вакцины ул мөр үлдэхгүй учир эмч нар үүнийг мэдэхгүй. “Вакцинаас болоогүй, та холестрин ихтэй, өөх иддэгээс болсон” гэх ч юм уу таамаг онош, тайлбар хэлнэ. Яагаад вакцины ул мөр үлддэггүй гэхээр макрофак эс нь вакцины ул мөрийг устгачихсан байдаг. Вакцин хийлгээгүй хүн халдвар аваад өвдсөн тохиолдолд цусны бүлэгнэлт үүслээ гэхэд энэ нь хүний биеийн дархлааны эсийн халдвараас хамгаалах үйл ажиллагааны үр дүнд рефлексийн замаар үүсч буй бүлэгнэл учир, хүний биеэр тархахгүй, Тиймээс аюул бага. Харин вакциныг хүний булчинд тарчихаж байгаа учраас эстэй агрегацид орсон комполименатүүд нь хүний бүх л эрхтнэээр тардаг. Бүлэгнэлтийн үр урхаг өвчний суурь бүх эрхтэнд бий болох аюултай. Үүний улмаас тархины судасны нарийсал, зүрхний булчингийн үрэвсэл, бөөрний болон элэгний өвчин, ууц нурууны болон үе мөчний өвчнүүдийг ч үүсгэнэ. Эдгээр өвчнийг манай эмнэлгүүд оношлохдоо вакцинтай хамаагүй гэж тайлбарладаг. Шалтгаан нь дээр хэлсэнчилэн макрофак эс нь вакцины ул мөрийг алга болгочихсон байдаг болохоор тэр.

Жирийн хүмүүс ойлгохдоо вакцин зүгээр л биенд ороод шимэгдээд арилчихна гэж боддог ч тийм биш байдаг. Олон улсад яагаад вакцин хийхийг сурталчилаад байна гэхээр ковид тахлын эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй байна гэж хүмүүс Засгийн газрын болон эрүүл мэндийнхнийг шүүмжилж, буруутгана гэдгээс айсан айдсаасаа болоод хүмүүсийн энэ шүүмжлэлээс ямар нэг аргаар мултрахын тулд л вакциныг ашиглаж байна гэж би бодож байна. Түүнээс вакцин нь ковид тахлын эсрэг тэмцэх тийм сайн үр өгөөжтэй зүйл биш юм” хэмээжээ.  https://www.facebook.com/100019149100452/videos/257775792943095

Япон улсад ажиллаж амьдардаг судлаач Нацагдоржийн Батчулуун нийтийн сүлжээнд энэ талаар мэдээлэл оруулсныг сонирхвол: “Вирусийн халдвараас хамгаалах зорилготой хүний биеийн эсрэг бие нь халдварыг дэмжиж, эсрэгээр дархлааны эсүүдэд халдварыг тараан, дархлааны эсээ устган өвчлүүлэх үйл явцыг ADE (Antibody-dependent enhancement) буюу эсрэг биеийн оролцоотой халдвар тараах үзэгдэл гэж анагаахын шинжлэх ухаанд нэрлэдэг. 2003 оны амьсгалын замын цочмог халтай хам шинжит Корона вирус (SARS Cov), 2012 оны амьсгалын замын хам шинжит Корона вирус (MERS Cov)-ын халдварын үед анх коронагийн вакциныг амьтан дээр туршиж байсан ба вакцин тариулсан өмхий хүрэн, бусад сүүн тэжээлт амьтанд дээрх ADE үзэгдэл илэрч туршилт үр дүнгүй болж байв. Мөн мууран дээр явуулсан туршилт дээр вакцинаар эсрэг бие тогтсон ч дахин халдвар авах үед энэхүү үзэгдэл явагдаж муурнууд үхсэн байна. Ийм ч учраас SARS, MERS вакцинд ДЭМБ зөвшөөрөл өгч байгаагүй ...

Шинэ төрлийн Корона вирус (ковид-19) -ын вакцинуудын (Веросел, Файзер, Модерна, дийлэнх нь Корона вирусын тодорхой хэсэг өргөст уургийг (spike protein) ашиглаж бүтээгдсэн ба энэхүү уураг нь хүний биед орохоор эсрэг биеттэй нэгдэж, дархлааны эсээ халдварлуулж, халдварын тархалтыг нэмэгдүүлж буйг Японы Осакагийн их сургуулийн Ковид-19 ийн судалгааны баг саяхан нотолсон” гэсэн байна.

Тэгвэл одоо Япон улсын Нийгатагийн их сургуулийн хүндэт профессор, анагаах ухааны доктор Окада Масахико юу гэснийг сонирхоё: Тэр 2020 оны сүүлчээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Өнөөдрийн байдлаар Японд орж ирсэн вакциныг пайзер, модерна ба астразенека, жонсон, энд жонсон гэсэн 2 төрөлд ангилж болно. Аль, аль нь корона вирусын гадарга дээр байдаг өргөст уураг (spike protein) агуулсан вакцинууд. астразенека, жонсон, энд жонсон үйлдвэрийн аргаар гаргаж авсан вакцин нь коронавирусын ДНХ-г ашигласан ба зөөвөрлөгч вирус (вирус вектор)-ын туламжтайгаар хүний биеийн эсэд нэвтэрдэг. Энэ төрлийн вирусын хамгийн гол аюул нь вакцин дахь вирусын ДНХ хүний биеийн эсийн генийн яг аль хэсэгтэй холбогдохыг таамаглах боломжгүй. Магадгүй бидний биеийн ген дэх хавдрыг дэмжигч,  эсвэл хавдрыг дарангуйлагч эстэй холбогдвол түүнээс үүдэлтэй хавдрын өвчлөл үүсгэх магадлалтай. Мөн энэ генийн мэдээллээр дамжиж та бидний үр удамд хавдрын өвчин удамших аюултай. Файзер, модерна төрлийн вакцинд агуулагдах мРНХ нь хүний биед нийлэгжилгүй үлддэг болохыг судлаачид нотолсон. Өрөөр хэлбэл хүний биед вирусын эсрэг, эсрэг биетийг үүсгэхийн тулд дархлааны систем байнгын ажиллагаатай болох буюу хүний биеийн дархлааны систем өөрийгөө дарангуйлаад эхлэнэ гэсэн үг. Үүнийг анагаахын шинжлэх ухаанд Аутоиммуны өвчин гэж нэрэлдэг. Ийм байдлаар үүссэн эсрэг бие нь цусан дахь ялтас эс (тромбоцит)-ыг устгаж, цус тогтдоггүй thrombocytopenia өвчин болон бусад олон хам шинжийг бий болгодог” гэжээ.https://www.facebook.com/photo?fbid=4212080635518625&set=pcb.4211984792194876

2021 оны 2 сарын 19-ны НҮБ-ын Монгол дахь газрын сайтад  тавигдсан мэдээлэлд Дэлхийн эрүүл  мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Каса хэрхэн үгүүлснийг сонирхвол:Бид Ковид-19-ийн шинэ, аюулгүй, үр дүнтэй вакцины хөгжүүлэлтийн талаар өөдрөгөөр харж байгаа ч хүмүүс вакцин болон дархлаажуулалтын талаар олон асуулт тавьж байна. Эдгээр асуултад хялбар хариулт өгөх боломжгүй байна. Улс орны засгийн газар, ДЭМБ болон түншлэгч талууд хамтран Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудад эхний ээлжийн вакциныг аль болох хурдан хугацаанд оруулж ирэхээр шаргуу ажилласаар байна. Гэхдээ вакцин дангаараа цар тахлыг таслан зогсоож чадахгүй. Вакцинжуулалтыг бидний өнөөгийн байнга хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй хавсруулан авч хэрэгжүүлснээр цар тахлын хариу арга хэмжээг бэхжүүлэх нэмэлт чухал хэрэгсэл болох юм. Одоо мэдэгдэж байгаагаар Ковид-19-ийн эсрэг вакцинууд нь өвдөхөөс сэргийлэх боловч халдвар авахаас сэргийлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь та вакцин хийлгэснээр өөрөө өвдөхөөс сэргийлэх боловч вирусийг бусдад тарааж болзошгүй гэсэн үг юм. Мөн ямар ч вакцин 100 хувь үр дүнтэй байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс вакцин хийлгэсэн ч одоогийн бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэсэн аж.

Мөнхүү “Молекул биологич, дархлаа судлаач Профессор Долорес Кахил, Белгийн анагаах ухааны эмч Хилд Смит нар “Ковид 19-ийг Д витамин, цайр болон аюулгүйн эмнүүдээр амжилттэй эмчилж болдог болохыг бид мэддэг болсон. Вакцин тариулах ямар ч шаардлагагүй. мPHX төрлийн вакцин нь хэзээ ч албан ёсоор зөвшөөрөгдөж байгаагүй бөгөөд сүүлийн 20 жилийн турш энэ талаар маш олон судалгааг амьтад дээр хийсэн ч, тэдгээр амьтдад огт сайн үр дүн үзүүлээгүйгээр барахгүй, үр дүн нь ноцтой гаж нөлөө үзүүлж, амь насыг нь хөнөөж байсан юм. Одоо үйлдвэрлэж байгаа ковидын эсрэг гэх вакциныг амьтад дээр турших шатыг алгассан байна. 

Недарлендийн анагаах ухааны эмч Элк Клерк: “Би вакцины талаар сайтар судалсны үндсэн дээр сөрөг үр дагаварын тухайд гурван гол зүйлийг анхааруулж хэлэхгүй бол болохгүй. Нэгд: энэ вакцин нь охид бүсгүйчүүдийг үргүй болгох эрсдэлтэй. Хоёрт: дархлааны системийн гэмтээж, цитокины шуурга гэдэг аминд аюултай урвал үүсгэх эрсдэлтэй. Энэ урвал нь өөр коронавирусын вакцины туршилтанд хүн болон амьтанд ажиглагдаж байжээ. Гуравдугаарт: энэ вакцин нь таны генийн код буюу ДНХ-г үүрд өөрчилж чадна”.

Норвегийн АУ-ны эмч Нильс: “Ковидын вакцин аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдаагүй. Энэ бол шинэ технологи бөгөөд хэдхэн сарын дотор хэдхэн хүнд л туршиж үзсэн.

Английн Эрүүл мэндийн эрх чөлөөний холбоог үндэслэгч, их эмч Элизабет Эванс: Ковидын гэх вакцинаас үүсч болох гаж нөлөөнүүдийн талаар огт судлаагүй, вирусын тархацыг зогсоох нотолгоо ч байхгүй”.

Шведийн зүү тавих заслын эмч Борис Драгин: “Хүмүүсийг дарамталж ашиг олдог, гэмт хэрэгтэн компаний үйлдвэрлэсэн вакциныг мэдрэл муутай хүн л тариулна. Ийм вакцин дээр даатгал өгөх зүрхтэй даатгалын компаниуд дэлхий дээр байгаа гэж бодож байна уу? Манай удирдагчид, бусад хор хутгагчид тариулмаар байвал тариулна биз”.

Английн Эрүүл мэндийн эрх чөлөөний холбооны төлөөлөгч, эмч Анна Форбэс: “Манай холбоо нь эмч, судлаач хуульчдаас бүрддэг. Тоо баримтыг буруу танилцуулж, PCR-ыг зохисгүй хэрэглэснээс болж, САРС-КОВ гэсэн 2 вирусыг хэтрүүлэн үнэлсэн гэж бид үзэж байна. Зөв мэдлэгт тулгуурласан эмчилгээний зарчим, хүмүүсийн эрүүл мэндээ хараат бусаар хамгаалах эрх чөлөөг эрхэмлэхийг бид уриалж байна. Ялангуя эмч нарыг үүнийг сайн ойлгох ёстой !”    

Каралинскийн их сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслийн тасгийн профессор, их эмч Ралф Сандберг: “Миний бодлоор PCR шинжилгээ аппарат нь маш олон худал хариу өгдөг, найдваргүй. Ийм найдваргүй аппаратаар шинжлэн, худал хариу зарлаж биднийг айлгаж байгаад вакцин тарих гэсэн арга гэж бодож байна”.

Эндрю Кауфман /анагаах ухааны болон сэтгэцийн эмч/ “Цэвэршүүлж нотолсон ямарч вирус гаргаж аваагүй тул, вакцин үйлдвэрлэхэд зориулсан вирус байх боломжгүйг мэдэж байна. Ерөнхийд нь ажиглахад ковид гээд байгаа нь тийм онц аюултай өвчин ч биш. Вакцины бол ямар ч хэрэггүй”. АНУ-ын эмч Кэри Мадэ: “Өвчин оношлох зориулалтын бус PCR гэгч төхөөрөмжийг хэрэглэж байгаа нь буруу. Түүнчилэн эмч нар өвчтөнөө ковид вирустэй гэж оношлох бүртээ санхүүгийн урамшуулал авч байна. Дэлхийн олон улсад лабораторийн алдаанд тулгуурласан маш олон эерэг хариу гараад байна. Би өөрөө болон өвчтөнүүддээ хэзээ ч ковид 19-ын вакцин тариулахгүй гэдгээ хэлье” гэжээ. https://www.facebook.com/100048403418790/videos/247825836840862.

Олон улсад вирус нян судлал, анагаахын чиглэлийн мэргэжилтнүүд ийн байр суурь илэрхийлж байхтай зэрэгцэн, Файзер вакциныг үйлдвэрлэгч, “Файзер” эмийн компаний судлаачдыг ахалж ажилладаг Майкл Иедон "Ямар ч тахал өвчнийг вакцинаар арилгах гэж оролдох шаардлагагүй. Дээр үед ийм утгагүй сэргийлэлт байгаагүй. Ямар ч өвчлөх эрсдэлгүй жирийн иргэдийг вакцинжуулж болохгүй. Бас сайтар туршигдаагүй вакциныг зүв зүгээр байсан хүмүүст тарьж болохгүй. Файзер вакцин нь хүнийг үргүй болгож байна. Ялангуяа жирэмсэн эмэгтэйд огт хийж болохгүй" гэж мэдэгдээд ажлаа хаяад алга болсон байна гэдэг мэдээлэл цацагдав. https://www.facebook.com/HaluunTsustMunGolchuud/videos/810882079548711/ 

2021 оны гуравдугаар улиралд гарсан Английн Эрүүл  мэндийн байгууллагын нэгэн судалгаагаар “Ковидоор ( делта хувилбараар) 113 хүн нас барсан. Үүнийг задлаад үзвэл 1 тунтай 19 хүн, 2 тунгаа хийлгээд 21 хоносон 50 хүн, вакциндуулсан 69 хүн, вакциндуулаагүй 44 хүн гэсэн тоо байсан бол ! Израйл улсад Файзер вакцины хамгаалах чадвар 95 хувь гэх боловч бодит байдал дээрээ 64 хувьтай байна, файзер вакцин нь дельта хувилбараас хамгаалах чадамж муу байгаагаас гадна вакциндуулсан хүмүүс дельта хувилбараар халдварлавал хүндээр тусч байна гэсэн мэдээлэл бас гарч байв. /Зоригтбаатарын нүүр ном/

Дэлхийн бараг улс орон болгонд Ковид дэглэмийг эсэргүүцсэн, хүн амыг баталгаагүй вакцины туршилтанд оруулахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөөр байсан хийгээд энэ үйл явц одоо ч үргэлжилсээр буй. https://www.facebook.com/100056506874726/videos/pcb.276603420899885/340869204273137 (Австали, Аргентин, Франц, Грек, Ирланд, Украйнд болсон жагсаал)

Энэ бүхий л мэдээллүүдийг тунгаан үзэж, Засгийн газар, УОК, ЭМЯ- наас хэрэгжүүлж байсан вакцинжуулах арга  хэмжээний тухайд эргэлзээ төрсний учир 2021 оны тавдугаар сард МСНЭ-ээс орон нутгийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй онлайн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахад ковид цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулах арга хэмжээний тухай мэдээлэл таниулга хийсэн тус яамны газрын дарга Энхсайханаас “туршигдах горимоороо туршигдаагүй, баталгаагүй вакциныг оруулж ирж иргэдэд албаар тарьж байгааг нь болохгүй зүйл гэж энэ чиглэлээр сайтар мэргэшсэн зарим хүмүүсийн яриад байгааг танай яам яагаад ойшоохгүй байна вэ? Хоёрт  одоо тариад байгаа хятадын вероссел гэх вакцин чинь Монгол улсад хэрэглэж болно гэж бүртгэж авсан вакцинуудаас өөр, албан ёсоор бүртгэж аваагүй вакцин байгаа нь ямар учиртай вэ? гэж асуухад албаны дарга хэсэг түгдэрсэнээ “тарьж буй вакциныг ДЭМБ-аас яаралтай журамаар зөвшөөрч бүртгэн Монгол улсад хэрэглэхийг зөвлөсөн учраас бид ДЭМБ-гын зааврыг дагаж байгаа” гэсэн юм.

            Хиргис Г.ТӨРМӨНХ.                          Ховд хот. 2021 оны 10 сарын 15-аас 12 сарын  25

                  Үргэлжлэл бий      

ko 7

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 9 =

Create Account



Log In Your Account