“Жангар-Цайны зам”-Ховдод Үйлдвэрлэв үзэсгэлэн яармаг болон уралдаан

By: Admin
2024-12-23
0
498

“Жангар-Цайны зам” аялал жуулчлал-Өв соёлын наадмын хүрээнд орон нутаг дахь өөрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэлгэж, сурталчилах, худалдаалах арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үүнд гар үйлдвэрлэгчид, гар урчууд, тариаланчид өөр өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн. Наадам зохион байгуулах ажлын хэсгээс уг наадмын хүрээнд явагдсан бусад төрлийн уралдаан тэмцээний адилаар үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээс шилдэгийг шалгаруулан шагнасан юм.

Үүнд: шилдэг оёмол бүтээгдэхүүнээр Ням-Осорын Туяагийн хийсэн Монгол гутал,  шалгарч өргөмжлөл 300.0 мянган төгрөг, шилдэг модон эдлэлээр Дуут сумын мужаан, гар урлалч Батхүүгийн Бямбадоржийн хийсэн модон эдлэлүүд, шилдэг сүүн бүтээгдэхүүнээр Манхан сумын Бадрахын Баасанцэрэнгийн боловсруулсан цагаан идээ, шилдэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээр Алтай сумын Пагвын Бадамцэцэг, Мөст сумын Шагдарын Мөнгөнтуяа нарын эсгий болон гар урлалын бүтээгдэхүүн, шилдэг хүнсний ногоо, боловсруулсан бүтээгдэхүүнээр Жаргалант сумын “Арван улиас” ХХК-ны бүтээгдэхүүн, шилдэг махан бүтээгдэхүүнээр мөн Жаргалант сумын “Хишиг эрдэнэ баяжих” ХХК-ны бүтээгдэхүүн, шилдэг гурилан бүтээгдэхүүнээр Зэрэг сумын иргэн Хүрэлбаатарын Алтанчулууны боловсруулсан гурилан бүтээгдэхүүн тус тус шалгарч, өргөмжлөл 300.0 мянган төгрөгөөр шагнагдав.  

YX2

YX1


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 3 =

Create Account



Log In Your Account