Аугаа их ялалтын 80 жилийн ой, Алтайн туульч Алексей Калкины мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Олон улсын түүхчдийн Курултайн (уулзалт) хүрээнд Алтайн Бүгд Найрамдах Улсын Үндэсний бодлого, олон нийттэй харилцах хороо, нийслэлийн Ахмадын зөвлөл, Оросын тэтгэвэр авагчдын намын бүсийн салбарын ивээл дор Алтайн Бүгд Найрамдах Улсад (Казахстан, Хятад, Монголтой хиллэдэг Оросын хилийн бүс) хоёр чухал соёлын арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь Кош-Агач дүүргийн төвд болсон “гурвал шатар” хэмээх шинэ төрлийн олон улсын тэмцээн зохион юм. Энэ тэмцээнд Оросын хилийн бүс нутаг болон Монголын янз бүрийн үеийн төлөөлөгчид оролцов. Тэрчлэн Монгол Улсын Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Горно-Алтайск (Алтайн Бүгд Найрамдах Улсын нийслэл)-ийн хотод айлчлан тоглолт хийв. Эдгээр үйл явдлын зорилго нь ялгаатай ч аль аль нь хөрш улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд чухал зүйл байлаа. Цаашилбал, залуу үеийнхэнд эх оронч, оюун санаа, ёс суртахууны боловсрол олгоход нөлөөтэй нь мэдээж.
Увс аймгаас ирсэн зочид зөвхөн монгол ардын бүжгийг чадварлаг үзүүлээд зогсохгүй орос ардын дууг орос хэл дээр дуулж үзүүлэв. Олон улсын туульч, үлгэрчдийн их хурлын дараа Оросын хил орчмын бүс нутаг, Монгол, Казахстаны засгийн газрын албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, соёлын ажилтнууд, сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хурал болов. Хурлын үеэр ийм олон улсын арга хэмжээ нь нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцол, үндэсний хэл, соёлыг сурталчлан таниулахад ихээхэн нөлөөтэйг онцлож байсан юм. Хурлын үеэр Орос, Монгол, Казахстан улсууд үлгэрч, туульчдын их хурлыг цаашид хамтран явуулах, мөнхүү 2026 онд Алтайн ард түмэн Оросын эзэнт гүрэнд сайн дураараа элссэний 270 жилийн ойг тэмдэглэх, Манжерокд болсон Зөвлөлт-Монголын залуучууд, оюутны анхдугаар наадмын 60 жилийн ой (1966) тэмдэглэх тухай санамж бичигт гарын үсэг зурав. Монгол, Казахстаны уран бүтээлчид, тамирчид, сэтгүүлчид хөршүүдийнхээ зохион байгуулдаг ийм чухал арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Рашит Атажанов