“Цагаан эрэг”-ийн асуудал шүүхээр шийдэгдсэн ч хохирлыг арилгах явдал хүлээгдэж байна

By: Admin
2024-12-23
0
1097

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Цагаан эргийн гянтболд /вольфром/-ын орд газар нь 2000 оны үеэс иргэдийн хууль бус олборлолтын улмаас хөндөгдөж, байгалийн унаган төрх нь ихээхэн алдагдсан байсан. 2014-2015 онд “Тод хангал” ХХК-ны гүйцэтгэсэн экологи, эдийн засгийн судалгаагаар нийт хохирлын хэмжээ нь 1014876,323 мянган төгрөг, хууль бус олборлолтод өртсөн талбай 11.75 га гэж тогтоогдсон байдаг.

Үүний улмаас хөндөгдөж эвдэрсэн тухайн газарт нөхөн сэргээлт хийх, нэмж сүйтгүүлэхгүй байх арга замыг эрж хайж, 2017 онд аймгийн ИТХ-аас хоёр ч удаа журам (2015 оны 07 сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 60-р тогтоолоор батлагдсан, мөн “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих  журам”) баталсан боловч, тэдгээр нь Монгол улсын олон хуулийн заалтуудад нийцээгүй, хууль бус зүйл болсон бөгөөд журмын дагуу гэрээ байгуулж, нөхөн сэргээлт хийсэн компани, аж ахуйн нэгжүүд нь тухайн газарт нөхөн сэргээлт хийхээс илүү хууль бусаар ашиг олборлолт  явуулж, олох ажиллагаа явуулж байсан зэргээс олон жилээр сунжирсан зөрчил маргаан үүссэн.

Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллага, мөн нутгийн удирдлагын байгууллага, иргэдийн зүгээс асуудлыг удаа дараа хөндөн гаргаж ирсний улмаас аймгийн ИТХ дээрх хууль бус журмуудаа 2018 оны 8 сарын 01-ний өдрийн 39 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Улмаар мэргэжлийн болон хяналт шалгалтын байгууллагуудын удаа дараагийн шалгалтаар Цагаан эрэгт явагдсан зөрчилтэй үйл ажиллагаанууд гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож, хэргийг хууль шүүхийн байгууллагад шилжүүлсэн ч, хянан хэлэлцэж шийдэгдэхгүй олон жилээр сунжирч, 2021 оны дөрөвдүгээр сараас эхлээд товлогдсон шүүх хуралдаан олон удаа хойшилсны  эцэст нийт 32 хариуцагч (хэрэгт холбогдсон хүмүүс) бүхий уг хэргийн шүүх хурал  энэ 2021 оны 11 сарын 15-аас эхлэн явагдаж, хэргийг таслан шийдвэрлэсэн /албан бус/ мэдээлэлтэй байна.  

Цагаан эргийн орд газарт явагдаж байсан хууль бус олборлолтын түүх, үүссэн нөхцөл байдал, байгаль экологид учирсан хохирол, мөнхүү хөндөгдөж эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг арилгах зорилгоор гаргасан шийдэл, түүнтэй холбоотой зөрчил будилааны талаар “Ховдын толь” сонин болон Монголгараг цахим сайт, мөн Ховдньюс зэрэг цахим сайтуудаар хэд, хэдэн удаа дэлгэрэнгүй мэдээлэл гарч, асуудлыг сурвалжилан хүргэж байсан. Tsagaan ereg shaardlaga 1     Ts E

Аймгийн ИТХ-ын хууль бус тогтоолыг түшиглэн, 2015-2018 онд нэр бүхий компаниуд нөхөн сэргээлт нэрийн дор явуулж байсан үйл ажиллагааны /далд олборлолт/ улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 дахь заалт, мөн Усны тухай хуулийн 3 дугаар бүлэг 22.2.1-д “Онцгой хамгаалалтын бүсэд газар хагалах, ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно”, мөн хуулийн 22.8-д “Гол мөрний байгалийн үндсэн гольдролыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18.1-т “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс хайрга чулуу авах, мод зэгс шагшуурга бэлтгэх хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 12.6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах ыг хориглоно” Хог хаягдлын тухай хуулийн 10.2.4 /хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх/, 10.3.5 /хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаях/- гэсэн заалтууд байнга зөрчигдөж байсан.

Мөнхүү байгалийн унаган төрх алдагдаж, хөрсний хэв шинж өөрчлөгдөж, хөрс болон усыг хог хаягдал, шатах тослох материалаар бохирдуулсан, голын гольдролыг хууль бусаар, дур мэдэн өөрчилж, бохир усаа гол руу нийлүүлж, байгаль орчныг бохирдуулсан зэрэг ноцтой зөрчлүүд үүссэн тул мэргэжлийн улсын байцаагчид шалгаж, дүгнэлт гарган, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11, 12 дахь заалт; Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар батлагдсан  “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, хохирол учруулсан аж ахуйн нэгж байгууллагаар төлүүлэх, цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай хэмээн акт үйлдэж, шаардлага хүргүүлсэн байдгаас гадна бидний зүгээс ч энэ асуудлыг удаа дараа хөндөж, мэдээлсээр ирсэн билээ.

Байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх, арилгуулах, нөхөн сэргээх, мэдээлэх талаар холбогдох хуулиудад хэрхэн заасан байдгийг түүвэрлэн хүргэвэл

Байгаль орчныг хамгаалах тухай хууль:

2.7.4. Аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ олгоно.

36дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан

1.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

1/байгаль орчинд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухай мэдээлэл;

2/байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, ногдуулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ;

3/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлсөн, хохирлыг арилгасан тухай тайлан.

49 дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.

3.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.

4.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:

1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

4/усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

5/газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр.

5.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:

1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

6.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна.

7.Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно.

8.Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.

   11.Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль орчин, уур амьсгалын сангаас санхүүжүүлнэ.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана.

3.Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

Дархан цаазат болон байгалийн цогцолбор газрын асуудал

хариуцсан төрийн байгууллагын чиг үүргийн тухай

Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна:

 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах;

 9/ тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдол, хамгаалалтын горим, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, он дарааллын бичиг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх;

 10/ зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох.

  1. Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 1/ энэ хууль болон байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх” гэж заасан байна.

Eruugiin tsagdaa

Yamnaas

Хүлээгдэж буй асуудал 

Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Цагаан эргийн хохирлыг  арилгах стратегийн өмгөөлөл”-ийн төслийн хүрээнд “Ховдын толь сонин” ТББ, Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажиллаж, Цагаан эрэгт явагдсан гэмт хэргийн үйлдэл бүхий, хууль бус ажиллагааны улмаас учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг хийлгэх, хохирлыг барагдуулах, нөхөн сэргээлтийг зохион байгуулах асуудлыг хуулийг дагуу зохион байгуулж, шийдэл, шийдвэр гаргахыг санал болгон, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газар мөн Үнэлгээ аудитын хэлтэст тус, тусын байгууллагын албан тоотоор, 2021 оны 10 сарын эхний хагаст бичиг хүргүүлсэн боловч одоо хүртэл хариу өгөөгүй байна.

Иймээс тухайн асуудалтай холбоотой 32 хариуцагч буюу холбогдогч бүхий уг хэргийг шүүн хэлэлцэж, таслан шийдвэрлэсэн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд тодорхой мэдээлэл хүсэж, мөн албан хүсэлт илгээгээд байна. Цагаан эрэгт учруулсан экологи, эдийн засгийн хохирлыг дээр бичигдсэн хуулийн дагуу тухайн цагт нь даруй шийдвэрлэх эрх зүйн боломж байсаар атал, хэрэг нь хууль шүүхээр хянагдаж, шийдвэрлэгдэж байгаа гэсэн нэрийн дор олон жилээр сунжирч, ацмаг хүлээлт үүссэн гэдгийг мөн дээр үгүүлсэн.

Төслийн хүрээнд явуулсан ажиглалт судалгааны үр дүнд бид, хаа газарт байгаа үүнтэй төстэй нөхцөл байдлын тухайд, Цагаан эргийн орд газрыг тойрсон асуудлыг давтахгүй  тулд:

  • Юуны өмнө тэдгээртэй холбоотой захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд заагдсан сонсох ажиллагааг заавал явуулж хэвших
  • Ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сайтар сэргийлэх
  • Гаргахыг завдаж буй шийдвэр, захиргааны акт нь холбогдох хууль журам зөрчиж буй эсэхийн хянан нягтлах
  • Мэргэжлийн байгууллагууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллах
  • Хохирлыг үнэлэх, арилгах арга хэмжээ авах, нөхөн сэргээх тухайд хуулийн заалтуудын хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллага, газрууд хоорондоо уялдаатай ажиллаж, асуудлыг цалгардуулж мартагдуулахаас сэрэмжлэхийн зэрэгцээ, эрх зүйн хувьд бүрхэг, тарамдуулсан нөхцөл шалтгаанууд байгааг анхааран, хууль эрх зүйг цаашид улам боловсронгуй болгох шаардлага байгааг хаа, хаанаа анхаарахыг сануулан, зөвлөмжилж байгаа юм.

            Хамгийн гол нь учирч болох эрсдэл, сөрөг үр дагаварыг урьдаас заавал тооцоолж байх нь нэн чухал гэдгийг үүнээс харж болно.

“Цагаан эргийн хохирол арилгах стратегийн өмгөөлөл” төслийн баг

 Bayangol shuuxUgalzat


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 2 =

Create Account



Log In Your Account