Захиргааны шийдвэр – Та бид- Олон нийт - I

By: Admin
2025-12-01
0
53

BOME 1

Цахим хөгжил инноваци, харилцаа холбооны яам, “Пипл ин нийд” олон улсын байгууллага, “Фаро паундэшн” НҮТББ хамтран үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор “Цахим шилжилт”-ийг хэрэгжүүлэх нь” төслийн нэг хэсэг болгон  “Ховдын толь сонин” НҮТББ Ховд аймгийн түвшинд “Бодлого-Оролцоо-Мэдэх эрх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн төлөвлөгдсөн ажлын дагуу орон нутаг дахь Захиргааны шийдвэр гаргаж буй үйл явцуудад ажиглалт хийж, төлөв байдлыг тоймлох, тодорхой захиргааны шийдвэрүүдийг сонгон авч анализ хийх, мөнхүү хөгжлийн бодлого, хөтөлбөрийг тухайлбал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж, хяналт тавих, үр дүнг тооцож буй зарчим арга барилыг судлаж, судалгааны үр дүнд илэрсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэвэл зохих тухайд санал, зөвлөмжийг тоймлон гаргах ажлууд явагдаж байна.

Тухайн ажлын талаар уншигчдад дэлгэрэнгүй таниулах зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэв.

Захиргааны шийдвэр гаргахдаа сахин биелүүлэх нийтлэг зарчмууд

BOME 2 

Монгол Улсын Үндсэн хууль:

Нэгдүгээр зүйл:

2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Гуравдугаар зүйл.

1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.

Долдугаар зүйл.

1.Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.

Аравдугаар зүйл.

2.Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.

4.Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.

Арван зургадугаар зүйл.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

Тэрчлэн Арван зургадугаар зүйлийн 3-аас 18 дахь заалтууд:

Жаран хоёрдугаар зүйл.

1.Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

2.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.

 BOME 3

Захиргааны Ерөнхий хууль

4 дүгээр зүйл.Захиргааны үйл ажиллагааны зарчим

4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.

4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:

4.2.1.хуульд үндэслэх;

4.2.2.шуурхай, тасралтгүй байх;

4.2.3.хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;

4.2.4.үр нөлөөтэй байх;

4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;

4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;

4.2.7.ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах;

Захиргааны шийдвэр гаргахад мөрдвөл зохих иргэний оролцоо, нийтийн эрх, ил тод байдлын тухай хуулийн чухал зохицуулалтууд:

Захиргааны Ерөнхий хууль:

Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа

  • дүгээр зүйл.Захиргааны үйл ажиллагааны хэлбэр

11.1.Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:

11.1.1.захиргааны акт;

11.1.2.захиргааны гэрээ;

11.1.3.захиргааны хэм хэмжээний акт.

11.2.Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ.

11.3.Хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд захиргааны байгууллага энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааны хэлбэрээс сонгон хэрэглэнэ.

11.4.Хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 11.1-д заасан хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны өөр бусад хэлбэрийг өөрөө тогтооно.

  • дугаар зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа

12.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгоно.

  • дугаар зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч

13.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.

13.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно.

13.3.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.

13.4.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцох тохиолдолд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан хэлмэрчийн тусламжтайгаар оролцоно.

15 дугаар зүйл.Оролцогчийн эрх

15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах;

15.1.2.тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах;

15.1.3.өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон эх хувийг буцаан авах;

15.1.4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;

15.1.5.хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах;

15.1.6.хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагын бүртгэл, архивын баримттай танилцах;

15.1.7.захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах;

15.1.8.хуульд заасан бусад эрх.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан мэдээлэл авах эрх төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан мэдээллээр хязгаарлагдана.

16 дугаар зүйл. Хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах

16.1.Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно.

26 дугаар зүйл.Оролцогчийг сонсох

26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ

27 дугаар зүйл.Сонсох ажиллагааг явуулах

27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.

27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:

27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;

27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.

27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.

47 дугаар зүйл.Захиргааны акт илт хууль бус болох

47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:

47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;

47.1.2.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;

47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;

47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;

47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.

47.2.Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.

47.3.Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.

47.4.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.

48 дугаар зүйл.Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох

48.1.Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй  болгож болно.

48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;

48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;

48.2.3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;

48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;

48.2.5.нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан.

49 дүгээр зүйл.Эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах

49.1.Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно.

49.2.Энэ хуулийн 49.1-д заасан захиргааны актыг ижил агуулгаар дахин батлах шаардлагатай, эсхүл хууль зүйн үндэслэлгүй бол цуцлахгүй.

49.3.Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно:

49.3.1.цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол;

49.3.2.захиргааны актад нэмэлт зохицуулалт заасан бөгөөд түүнийг тухайн этгээд хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй бол;

49.3.3.шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол;

49.3.5.нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд.

Зарим Захиргааны шийдвэрүүдэд ажиглалт анализ хийж байгаа тухай: 

  1. Буянт голын лагер гаргахтай холбоотой шийдвэр (Жаргалант сум);
  2. ХМТХДХ-ийн шүүхийн асуудал, эс үйлдэхүй (аймгийн Засаг дарга);
  3. Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг актлах тогтоол (ИТХ);
  4. Халуун ус, сауны барилгыг цэцэрлэг болгохоор гэрээ хийсэн шийдвэр (аймгийн Засаг дарга);
  5. Хөшөөтийн гэрээний ажлын хэсэг томилсон шийдвэр (аймгийн Засаг дарга);
  6. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн байдал:
  7. Төсвийн хуулийн хэрэгжилтийн байдал:  

                    Энэхүү мэдээллийг "Бодлого, оролцоо, мэдэх эрх" төслийн үр дүнд тулгуурлан бэлтгэв. 

БОДЛОГО ОРОЛЦОО МЭДЭХ ЭРХ ТӨСЛИЙН БАГ  

BOME 5


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 3 =

Create Account



Log In Your Account