Эрүүл мэндийн зөвлөгөө
- Босоод ямар нэгэн зүйл хий: Босоод хэсэг алх,ном унш,өөрийнхөө санаа бодлыг сарниулах сонирхолтой зүйл хий...хэсэг хугацааны дараа унтахаар оролдоорой.Энэ арга үр дүнтэй гэдэгт та эргэлзэх хэрэггүй.
- Оронд орохоосоо өмнө элдэв дэлгэц бүү хар: TB, Ухаалаг утас, тавлет гээд л гэрэлтдэг дэлгэц болгон үүнд хамаарна.
- Орой тогтсон цагт орондоо орж бай: Тогтсон цагт орондоо орох нь таныг дотоод цагийн хуваарьтай байлгадаг.Хатуу хуваарь мэт санагдах боловч таны нойронд ач тустай гэдгийг бүү мартаарай.
- Унтах нөхцөлөө солиорой: Тухгүй байхад хэн ч унтаж чадахгүй.Иймд,шаардлагтай гэж үзвэл ор,дэр,цагаан хэрэглэлээ солиорой.
- Орыг зориулалтаар нь л ашиглаарай: Орондоо нойртой холбоогүй аливаа зүйл хийх нь нойргүйдэлд хүргэж унтахаас улам холдуулна.
- Melatonin нэмэлт хүнс хэрэглээрэй: Бидэнд байгалийн дотоод цаг гэж байдаг бөгөөд Melatonin ялгарч бидний тархинд мэдээлэл хүргэдэг,тархинд мэдээлэл очоогүйн улмаас бид унтаж чаддаггүй.Аз болж байгалийн гаралтай Melatonin-ыг худалдан авч байгалийн дотоод цагаа хэвийн ажиллуулж болох юм.Гэхдээ урьдчилж эмчээс зөвлөгөө авахаа мартаж болохгүй шүү.
- Стрессийг түрэн шахъя: Хэлэхэд амархан ч орондоо орохоосоо өмнө элдэв зөрчил,асуудлаа шийдвэрлээд ороорой.
- Гүнзгий амьсгаа ав: Ингэж амьсгалахад та тайвширна.Унтахдаа амьсгалах дасгалыг хийхэд үр дүнгээ маш сайн өгдөг.
- Хөлийнхөө эрхий хурууг хөдөлгөж 1000-аас урвуу тоолоорой: Орондоо ороод, нүдээ аньж хөлийнхөө эрхий хурууг аажмаар хөдөлгөөд 1000-аас эхлээд урвуу тоолно.Гэрлээ унтраасан байх ёстой шүү.
- Нойрны судалгаанд оролцох: Нойрны судалгааны талаар эмчтэйгээ зөвлөлдөөрөй.
БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн сувилагч: М.Алтанай Н.Номин
