Хөөмийн урлагийн олон улсын YI наадам Ховд аймагт

By: Admin
2025-08-08
0
76

Хөөмийлөх урлагийн уралдаант шалгаруулалт, нэгдсэн тоглолт

Монгол Хөөмийн урлагийн өв хийгээд урын санг илрүүлэх, баяжуулах, хадгалан хамгаалах, билэг авьяастныг тодруулж алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлж олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Ховд аймаг зохион байгуулагдсан "Олон улсын хөөмийн VI наадам" 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр эхлэн, 4-ны өдрийг өнгөртөл явагдав. Хөтөлбөр ёсоор энэ наадмын хүрээнд нээлтийн үйл ажиллагаа “Монгол хөөмийн урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурал, мөн хөөмийчдийн дунд хөөмийлөх урлагийн үзүүлбэрээр уралдаант шалгаруулалт, нэгдсэн тоглолтууд өрнөсөн юм.

Эрдэм шинжилгээний хурлын тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг энэ дугаарт толилуулж байгааг дурьдах дашрамд хөөмийн наадам буюу хөөмийчдийн хөөмийлөх урлагийн үзүүлбэр, уралдаант шалгаруулалтын тухай товч мэдээлье. 

Уралдаант шалгаруулалт нь гоцлол төрөл, хамтлагийн төрөл, хүүхдийн гоцлол төрөл, орчин үеийн хэв шинжит үзүүлбэр гэсэн дөрвөн төрлөөр явагдсан бөгөөд гадаад улсуудаас 42, Монгол улсаас 31, нийт 73 оролцогч оролцож өрсөлдөв. Үүнээс гоцлол төрөлд 32 хөөмийч, хамтлаг төрөлд зургаан хамтлаг, хүүхдийн гоцлол төрөлд 13 өсвөрийн хөөмийч,  орчин үеийн хэв шинжит үзүүлбэрийн төрөлд 18 хөөмийч оролцож, шилдгүүдийг тодруулсан юм. Уралдааны үр дүнг танилцуулбал: 

Gran 1

Гоцлол төрлийн “Гранпри” буюу тэргүүн дээд шагналыг Монгол улс, Ховд аймгийн ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг,  тэргүүн дэд байрын шагналыг Монгол улс, Үндэсний урлагийн их театрын хөөмийч Ц.Хаш-Эрдэнэ, дэд байрын шагналыг Монгол улс, Ховд аймгийн ХДТ-ын ардын хөгжимчин, хөөмийч Ч.Баатарсүрэн, гутгаар байрын шагналыг  Монгол улс, Үндэсний урлагийн их театрын хөөмийч М.Мөнхбат, тусгай байрын шагналыг Монгол Улс, Улаанбаатар хотын харъяат хөөмийч Д.Буянтөлх нар тус тус хүртэв.

Хамтлаг төрлөөр тэргүүн байранд Монгол Улс Ховд аймгийн  ХДТ-ын дэргэдэх “Жангар” хамтлаг,  дэд байранд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын “Акышкылар” хамтлаг, гутгаар байранд ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах Улсын “Алтай Кай” хамтлаг, тусгай байранд Тува улсын “Эре-Чуй” хамтлагууд шалгарч шагнагдав. Орчин үеийн хэв шинжит хөөмийн урлагийн төрлөөр тэргүүн байранд Монгол улс, Үндэсний урлагийн их театрын хөөмийч Ц.Хаш-Эрдэнэ,  дэд байранд Монгол улс, Үндэсний урлагийн их театрын хөөмийч Д.Золзаяа,  гутгаар байранд Монгол Улс Увс аймгийн ХДТ-ын хөөмийч Д.Басан тусгай байранд Монгол Улс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөөмийч З.Отгонхүү нар шалгарч шагналын эзэд болов. Харин хүүхдийн төрөлд 13 өсвөрийн хөөмийч оролцсоноос тэргүүн байрыг Монгол Улс, Ховд аймгийн өсвөрийн хөөмийч Б.Отгончимэг, дэд байрыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртэй засах улсын хөөмийч Халин, гутгаар байрыг Монгол улс Ховд аймгийн өсвөрийн хөөмийч Ч.Түвшинбаяр, тусгай байрыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртэй засах улсын өсвөрийн хөөмийч Жавхаа, мөн тус улсын өсвөрийн хөөмийч Сүлдээ нар эзэлж шагнал гардлаа. 

Xa

Шүүгчдийн нэрэмжит шагналаар бүх төрлүүдээс нэжгээд хөөмийчдийг шагнаж урамшуулав. Хөөмийн наадмын оролцогч ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улс, Тувагийн Бүгд найрамдах улс, БНХАУ-ын Өвөр Монголын нэр бүхий хөөмийчид, өсвөрийн хөөмийчдөд Монгол Улсын соёлын яамны дэргэдэх Соёл урлагийг дэмжих сангийн болон Ховд аймгийн шагналуудыг гардуулав.  

Шилдгүүд болон онцлох төрлүүдээс оролцуулсан "ГАЛА ТОГЛОЛТ"-ыг Ховд аймгийн ард иргэдэд толилуулсан нь олны талархлыг зүй ёсоор хүлээсэн юм.  

X 1X 2 

X 3

N 5


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 3 =

Create Account



Log In Your Account