Ойр хөршүүдийн хоорон дахь “Орос хэл судлал”-ын хамтын ажиллагаа

By: Admin
2024-12-25
0
235

Монголын аймаг, орон нутгуудад орос хэл сурах асуудалд ихэд анхаарч эхэлсэн нь 20 жилийн өмнөхөөс харьцангуй өөр хандлагыг бий болгож байна. Юуны өмнө энэ нь  Монгол Улсын үндэсний эдийн засгийн цогцолборын хэрэгцээнд зориулж өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд Оросын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажилах шаардлага үүсч байгаатай  холбоотой юм. Учир нь ОХУ-аас жил бүр Монголын элсэгчдэд дээд болон дунд мэргэжлийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх мянга орчим квот олгодог. Орос хэлний мэдлэгтэй болвоос шинжлэх ухааны үндсийг сурахад дөхөмтэй.

ОХУ-тай хил залгаа нутаг дэвсгэрийн залуучуудын дунд орос хэлийг сурталчлах зорилгоор хилийн аймгуудын удирдлагуудын хүсэлтийн дагуу өнөөдөр Горно-Алтайн Улсын Их Сургууль, ОХУ-ын Холбооны Алтайн бүсийн салбар зөвлөл идэвхтэй хамтран ажиллаж байна. ОХУ-ын сэтгүүлчид, Орос-Монголын “Найрамдал-Дружба” нийгэмлэг хамтран, зуны хэл шинжлэлийн платформын сүлжээг хөгжүүлж, ОХУ-ын их, дээд сургуулийн хүмүүнлэгийн ухааны факультетийн сайн дурын оюутнуудын тусламжтайгаар Монголын сургуулийн сурагчдад хичээл заах болон Орос хэлний сургалтын асуудлын талаарх  бусад ажлуудыг өрнүүлж буй юм. 

GA 1

  Саяхан Оросын өдрийг угтан Горно-Алтайск хотод "Хил орчмын бүс нутагт орос хэлний сургалтыг дэмжих өнөөгийн асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн II бага хурлыг зохион байгуулав. Уг арга хэмжээнд: Алтайн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Эжер Ялбаков, Парламентын хорооны дарга Наталья Екеева, Боловсролын сайд Ольга Саврасова болон Горный Алтайн Улсын их сургуулийн захирал Наталья Гусельникова, Алтайн Бүгд Найрамдах Улсын Үндэсний бодлого, олон нийттэй харилцах хорооны дарга Людмила Варванец, Сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексей Ивашкин, Горный-Алтайн Улсын Их Сургуулийн тэргүүлэх судлаач, арга зүйч, Монголын Баян-Өлгий аймгийн Өлгий  хотын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн дэд захирал Мара Шанаасаар ахлуулсан тус аймгийн орос хэлний багш нар,  МУИС-ын Ховд аймаг дахь баруун бүсийн салбар сургуулийн багш, Хэл бичгийн шинжлэх ухааны докторант Норовын Цагаанчулуун, мөн хоёр улсын бусад төлөөллүүд, сонирхогчид  оролцсон юм.

 Алтайн Бүгд Найрамдах Улсын Төрийн ордонд болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МУБИС-ийн Ховд аймаг дахь Баруун бүсийн салбарын захирал Баяржаргал, Монгол Улсын Баян-Өлгий аймгийн боловсролын газрын дарга Сэкей Хонаев, “Русский мир” сангийн гүйцэтгэх захирал Владимир Кочин нар цахимаар холбогож, мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрчлэн хоёр цагийн дотор тухайн сэдвээр зургаан илтгэл сонсож, олон улсын түншлэлийн сүлжээ, тэр дундаа түнш их, дээд сургуулиудыг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн тогтоол батлав. Уг тогтоолд орос хэлний төвүүд, орос хэл заах үндсэн сургуулиуд орос хэлний кабинет хийгээд энэ чиглэлийн олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, Монгол Улсын хил орчмын аймгуудад орос хэлийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд нь Горно-Алтайн Улсын Их Сургуульд дэмжлэг үзүүлэхийг Алтайн Бүгд Найрамдах Улсын Засгийн газарт зөвлөмж болгосон заалт тусгагджээ. Мөн энэ үеэр соёл, боловсролын хөтөлбөрийг сурталчлах зорилгоор Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн үндэсний театруудтай солилцооны аялан тоглолт хийх талаар Алтайн Бүгд Найрамдах Улсын удирдлагууд, Монголын эдгээр аймгуудын удирдах хүмүүстэй гэрээ байгуулахаар тогтов.

GA 2

Эжер Ялбаков  ОХУ-тай хил залгаа Монгол Улсын Баян-Өлгий аймагт орос хэлийг сурталчлахад ихээхэн хүчин зүтгэл гаргасан Мара Шанаасад Алтайн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын талархал бичгийг гардуулав. Хойд Осетийн Ардын яруу найрагч Казбек Торуновыг "Алтайн Бүгд Найрамдах Улсын гавьяат зохиолч" цол тэмдгээр , Иван Белековыг Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын шагналаар тус тус шагнажээ. Мөн чуулганыг сайн зохион байгуулсан Үндэсний бодлого, олон нийттэй харилцах хорооны хамт олонд батламж, талархлын бичиг гардууллаа.

Салбар хуралдаанууд Горно-Алтайн Улсын Их Сургуулийн хурлын танхимд үргэлжилж, Төв Азийн бүс нутаг, Монгол, Африкийн оюутнууд оролцов. “Монгол Улсын аймгуудын гадаад хэлний сургалтын үнэлгээний асуудал”, “Гадаад хэлний багш нарын дадлагажилт”, “Орос хэлний сургалтаар зуны хэл шинжлэлийн дадлага явуулах тухай”, “ЕБС-ийн Орос хэлний олимпиадад бэлтгэх”, “Сайн дурын ажилтнуудын орос хэл заах арга зүй” гэсэн сэдвээрүүдээр илтгэлүүд сонсож, хэлэлцэв.

Мөн Оросын өдрийн хүрээнд Монголын төлөөлөгчид Горно-Алтайскийн соёл, амралтын хүрээлэнд болсон баяр ёслолын арга хэмжээнд оролцсон юм.

Ийм эрдэм шинжилгээ, практикийн бага хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын орос хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг Монголын улс төр судлаачид тэмдэглэв. Мөн 2024 оны эцэс гэхэд хил орчмын бүс нутагт орос хэлийг сурталчлах зорилгоор хэл шинжлэл, соёл, боловсролын хамтарсан 30 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.Төрмөнх

GA 3


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 3 =

Create Account



Log In Your Account