Дэлхий дахины өнөөдрийн нөхцөл байдал

By: Admin
2024-12-23
0
923

“Мэх мэхэндээ”

Европ ковидын эдийн засгийн алдагдлаас хараахан сэргэж амжаагүй байгаа бөгөөд одоо хориг арга хэмжээ авч байна. Үүнийгээ Европын улс  төрчид Оросын эдийн засагт сүйрлийн цохилт болно гэж бодсон ч харин эсрэгээрээ өөрийн улс, иргэдийг сүйрүүлэх цохилт болж байна. АНУ-д автомашины түлш шатахууны үнэ ханш хэдхэн өдрийн дотор урьд үзэгдээгүйгээр, хоёр дахин нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай байгаад иргэд нь бухимдан дургүйцэцгээж байна. Нийтийн цахим сүлжээнд Америкчууд өрнөж буй шалтгаан нөхцлийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ “Өнөөдөр манайд бензиний үнэ галлон нь 7,55 доллар болоод байгааг харж байна уу, Ноён Путин бид танд тооцоо хүргүүлье!” гэх мэтээр ведио лайв хийж байна. Тэд асуудлыг нэг  талаас нь харж бухимдацгаана. Дэлхийн хоёрдугаар дайны дараах жилүүдэд АНУ-ын засаг захиргаа бензиний үнийг доод түвшинд барих гэж хичээж байсан. Америкууд бүхнийг автомашинаар амжуулж, илүү чинээлэг аятай ажил амьдралын төлөөх хэт шуналынхаа улмаас  энэ бүтээгдэхүүнийг нийгэмд чухал ач холбогдолтой гэж тооцон, бас илүү хөдөлгөөтэй байлгахыг хичээсэн. Тиймээс бухимдлаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд бус өөрийн улсын Ерөнхийлөгч Жо Байденд илэрхийлэх нь зохимжтой л доо. Чухамдаа бол цагаан ордны эзэд л сагсуурч, Оросын шатах тослох материал болон хийнээс татгалзаа биз дээ. Түүгээр ч зогсохгүй Вашингтон бүүр “хар алтны” нийлүүлэлтийн талаарх Карксасын гэрээнээс буцаж, түүнийг хэрэглэхгүй хэмээн адарч, Венесуэлыг хоригт хамруулсан. Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмиратаас авах түүхий эдийн нийлүүлэлтийг өсгөх гэж тэдэнд хандахыг хичээсэн ч тухайн улсууд хүлээж авсангүй. АНУ-ын Засаг захиргааны үйл ажиллагаа уналтанд оров. Вашингтон өөрийнхөө гараар дэлхийн тогтвортой амьдралыг ганхуулаад зогссонгүй, өөрийгөө ч бас хорлов. Энэ бүхний  төлөөсийг Москва  төлөх ёсгүй. Түлшний үнэ тонн нь 1000 евро болсны улмаас Грекийн зарим тээврийн компаниуд гатлага онгоцны тээврийн хуваарьт үйл ажиллагаагаа цуцалж байгаагаа ч мэдэгдэв. Тусгал нь Испанид хүртэл нөлөөлж, тэнд томоохон ажил хаялт болохын зэрэгцээ томоохон нэгдлүүдийн 85 хувь нь жижиг дунд бизнес руу хөрвөх санаачилга гаргав. Харин ингэснээр бараа таваарууд хүрэх ёстой газраа товолсны дагуу хүрэх боломж хязгаарлагдаж байгаа хэрэг. Үндсэндээ үйлдвэрлэлийн хямралд хүрч байна. Европ хэрвээ Оросоос татдаг эрчим хүчний тээвэрлэлтийг тасалсан нөхцөлд Герман болон Европд хэдхэн долоон хоногийн дараа цахилгаан ч, дулаан ч үгүй болно гэдгийг Германы гадаад хэргийн сайд хүлээн зөвшөөрөв. Европд эрчим хүчнийхээ боломжийг нэмэгдүүлэх /үйлдвэрлэх/ зарим боломж байгаагийн нэг нь бресселийн тээврийн зангилааны хүлээлгийн өрөөнд дасгалын дугуй суурилуулсан явдал. Энэ нь суурилуулсан генератортой. Та дөрөө эргүүлж утсаа цэнэглэнэ. Ойр орчимд нь өөр залгуур байхгүй.

x

Зэвсгээ тавиад Мариуполоос гарах үндсэрхэг үзэлтнүүдийг оросын дайчид амьд үлдээнэ.

“Энэ ажиллагаа бол хотыг болон энгийн иргэдийн амьдралыг бусниулахаас хамгаалж буй аврах ажиллагаа” хэмээн Оросын Батлан хамгаалах яамны сайд  мэдэгдсэн. Оросын талаас тавьсан шаардлагыг Киевийн эрх баригчид хүлээж авахгүй гэсэн хариу барьсан. Оросын хэвлэл  мэдээллийн мэдээлснийг үзвэл Мариуполийн бүслэгдсэн нацистуудад тусламж үзүүлэх, үүний тулд 200 мянга гаруй энгийн оршин суугчдыг амьд бамбай болгон ашиглахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг нь Киевийн эрх бахигчдад ойлгомжтой зүйл. Украйны Засгийн газарт Мариуполынхны тарчлан зовох хамаагүй, гагцхүү Мариуполыг өөрийн мэдэлдээ байлгах нь л чухал бөгөөд үүний тулд украйн дайчдыг та нар баатарлаг тэмцлийн үлгэр жишээ болох ёстой гэж итгүүлэн золиосонд хаяхаар шийджээ. “Нацистуудын амьд бамбай болгон ашиглаж буй 200 мянган энгийн оршин суугчдыг аврах хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд заавал яриа хэлэлцээр хийх ёстой. Энэ  талаар Украйны Засгийн газартай ерөнхий байр сууриа тохиролцсон гэдгийг хэлэх хэрэгтэй бөгөөд энэ нь хэд хэдэн удаагийн радио дамжуулалтаас авсан тодорхой эшлэл юм” гэж ОХУ-ын Үндэсний батлан хамгаалахын хяналтын төвийн дарга, хурандаа генерал Михиал Мизенцев мэдэгдсэн.

ОХУ-ын Батлан хамгаалах яам Украйны энгийн ард иргэдийг нацистууд хүчирхийлж, дарамталж байгаа маш олон баримтыг баталгаажуулсан. Чернигов дахь нацист батльоны цэргүүд энгийн ард иргэд хийгээд хүмүүнлэгийн тусламжийн шугамаар тэнд байгаа хүмүүст бие махбодийн хүчирхийлэл үзүүлж, сүүлчийн зүсэм талх, уух усыг нь булааж авч дарамталж байгаа. Запорожед үндсэрхэг эрх баригчид хотын оршин суугчдад “Молотовын коктейл”-ийг хүчээр албадан тарааж, түүнийг Оросын цэргүүдийн өмнөөс шид хэмээн тулгаж, түүнээс нь зайлсхийсэн, тойрч дөлсөн хүмүүсийг эрээ цээргүйгээр үхэл рүү түлхэж байна. Харьковд нацистууд хүмүүнлэгийн тусламж түгээх газар руу буудсан бол Северодонецк хотод үндсэрхэг хүчнийхэн, гадаадын хөлсний этгээдүүдтэй болон нутаг дэвсгэрийн хамгаалалтын нөөцийн ажилтнуудтай хамжин энгийн оршин суугчдыг өөрсдийн эзлэж авсан орон сууцны хороолол руу хүчээр шилжүүлж байрлуулав. Татгалзсан, эсэргүүцсэн  иргэдийг шууд хүчээр чирч гулдран гудамжинд гаргаж буудсан байна. Бас хүмүүсийг өөрийн дураар гарах орох, ойр зуур зорчихыг нь хатуу хоригложээ. Нутгийн оршин суугчдыг гэр орноос нь хөөж гарган, бохир заваан, харанхуй подвалд, үйлдвэрийн газрын зоорины хонгилд хөөж оруулан, хоол хүнсгүй, гэрэл цахилгаангүй туйлын хатуу нөхцөлд байлгаж байгаагаа украйны эрх баригчид оросын цэргийн агаарын цохилтоос хамгаалж, хүмүүнлэгийн хонгил гэгчид оруулж байгаа юм шигээр ойлгуулах гэж мэрийж байна.   “Украйнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр зохион байгуулагдсан ОХУ-ын хэлтэс хоорондын штабаас юуны өмнө НҮБ, Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын Улаан загалмай нийгмэлэгүүдэд урьдчилан анхааруулахад  жирийн иргэдийг жигшүүрт дээрэмчдийн золиос болгож буй зориудын зохион байгуулалттай гэмт хэргээ Оросын зэвсэгт хүчний цохилтоос хамгаалж буй хамгаалалт болгон ойлгуулахыг хичээж байна гэдгийг харсаар байж тэднээс юу хүлээж буй хэрэг вэ” хэмээн генерал Мизинцев нэмж үгүүлсэн байна.  

r

Гитлерийн мөрөөр: Зеленский нобелийн шагналд нэр дэвшсэн нь.

Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский Нобелийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад орохоор болжээ. Ийнхүү нэр дэвшигч Европын улс төрчдийн халааг Украйны лидер үргэлжлүүлэх болов. Уг өргөдөл нийтдээ 36 гарын үсэгтэй бөгөөд тэдний саналаар бол Украйны ард түмэн Зеленскийн удирдлага дор өөрийн захиргааг болон ардчиллыг хадгалан үлдэхийн төлөө тэмцсэний тул ийнхүү нэр дэвшүүлж буй хэрэг гэнэ. Европ  ийм маягаар Украйнчуудын хүсэл эрмэлзлэлийг дэмжихийг хүссэн гэнэ. “Украйны ард түмэн бүхлээрээ авторитор дэглэмийг хүчтэй эсэргүүцэж байна. Одоо Украйнчууд өөрийг цаг үеийг үзнэ, тэд энхийн талд байгаа гэж бид итгэж байна” хэмээн тэр мэдэгдэлд дурьджээ. Гэтэл Зеленскийн  төлөө хөдөлгөөнийхөнд саад тулгарч, нэр дэвшигчийн материалыг хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын эцсээр тасалбар болсон байжээ.  Тэгээд нэр дэвшүүлэхийг санаачилагчид нь Нобелийн хороонд хандаж, материал хүлээн авах хугацааг сэргээж, гуравдугаар сарын 31 хүртэл сунгаж өгөхийг хүсэв.  Гэвч энэ нь ёс бус үйл явдал гэдгийг бид ойлгож байна л даа. Үнэндээ энэ бол урьд хожид үзэгдээгүй шудрага бус хийгээд ёс бус зүйл болж байна. Улс төрчид ийм л маягаар Украйны ард түмэнд өөрсдийн дэмжлэгийг үзүүлэх нь л дээ !

Чухам үүнтэй төстэй зүйл 1939 онд болж байсан юм. Үүнээс хоёр жилийн өмнө хүртэл Немцийн иргэдийг нэр дэвшүүлэхийг Гитлер хориглож байсан атлаа фашистын эсрэг тэмцэгч Карл фон Осецкид Нобелийн шагнал олгосон болохоор ийнхүү Гитлерийг нэр дэвшүүлсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн энэ хэрэг явдал бол дэлхийн түүхэнд Нобелийн шагналд фашист үзэл бодолтой хүнийг нэр дэвшүүлсэн бас нэг тохиолдол болж байгаа хэрэг. Өөрийнх нь түүхэнд болж өнгөрсөн энэ хэргийг Европчууд маш муу мэддэг. Энэ явдлаас хойш зургаан жил өнгөрөхөд Зөвлөлт Засаг хүчирхэгжиж, Европууд өөрсдийн нэрээ фашистуудаас салгаж цэвэрлэсэн болохоор онхи  мартагдсан байх. Харин одоо дахиад энэ түүхийг давтахгүй байхыг Мариупол хотын энгийн иргэдийн суурьшил дунд нуугдаж буй нацистуудад Оросын цэргүүд уриалж байна. Зэвсгээ хураалгаж, бууж өгсөн хэний ч амь нас сүйдэхгүй байх баталгаатай гэдгийг ухуулсаар байна.

r1

Украйн дахь “шулмын ан”

Өнөөдөр Украйнд өөрийн улсын иргэн бүрийг ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны алба, Тагнуулын төв газар, Дотоод хэргийн яамны төлөөлөгч, мэдээлэгч байж болзошгүй гэж үздэг /харддаг/ тул  минут тутамд сонор сэрэмжтэй байж, тиймэрхүү сэжиг бүхий дайсан этгээдийг тодорхойлохыг басхүү иргэддээ уриалж байгаа. Украйны дотоод хэргийн яамны орлогч сайд Евгений Енин бүүр дайсан этгээд байж болзошгүй хүмүүсийн онцгой шинж тэмдгийн жагсаалтыг хүртэл гаргаж иргэдэд өгсөн бөгөөд эх орон нэгтнүүдээ “анхааралтай, болгоомжтой” байхыг сануулсан байна. Тэр бас хорлон сүйтгэгч, өөрийгөө золиослогчдын шинж байдлыг зовж шаналж буй омгийнхонд нарийвчлан тайлбарлав. Тайлбарласанчилан “тэд бол нутаг орныг муу мэддэг чиг баримжаа муутай, биедээ зэвсэгтэй (одоо бол Украйнд тийм зэвсгийг хүссэн болгонд тарааж өгч байгаа биз дээ!) бохирын цооног, эсвэл байр байшингийн хонгилоос гарч, ийш тийш ажиглаж байгаад зугатахыг оролддог” гэсэн байна. Тэгээд төгсгөлд нь хэлэхдээ  “хэрвээ та тийм шинж байдал бүхий этгээдийг харвал нэн даруй цагдаа руу утасдаарай!” хэмээн анхааруулсан. Бидний харснаар Дотоод хэргийн дэд сайдын захиас ч үр нөлөөгөө гаргаж буй бололтой. Тухайлбал Киевд төмөр замын аюулгүйн албаны ажилтнууд хоёр залууг Оросын тусгай албаны төлөөлөгч гэж гүтгэн баривчилжээ. Мөн тэрхүү аюулгүйн албаныхан маань тээврийн дэд бүтцийн байгууламжыг ажилгүй болгох даалгавартай байжээ.

Сонирхолтой нь тэр хоёр хүнийг саатуулах болсон гол шалтгаан гэвэл нэг нь Броварад харин нөгөө нь Луганскд амьдардаг байсны учир юм байна. Энэ хоёр нутгийг ОХУ-ын холбоотнууд болон Данбассын бүгд найрамдах улс хянадаг. Юу ч хэлэх билээ дээ. Улс орон бүр янз бүрээр аашилдаг. Украйнд байдал ийм л байна.    

Украйны Засгийн газар зэвсэглэсэн нацистуудад хяналт тавьж чадахгүй байна

Гэмт хэрэг нэгэнт хяналтаа алдав. Украйны Засгийн газар өөрөө хотын оршин суугчдыг нягтлан шинжлэлгүйгээр зэвсэглэснээрээ гэмт хэргийн тэсрэлтийг өдөөн дэвэргэгч болов. Зэвсэглэгдсэн нөхдүүд дотор хэт туйлшрагч зан авиртнууд, орон нутгийн шоронгоос яаралтай суллагдсан гэмт хэрэгтнүүд, толгойлогчдийг тоочишгүй. Үүнээс гадна Киевийн төв Засгийн газар бүс нутгийн захиргааг удирдах чадвараа бараг алдсан. Украйны ихэнх хотуудад одоо нутаг дэвсгэрийн батлан хамгаалаагчид гэж нэрлэгдсэн ухаангүй авирлагч нацист батльонууд хяналтаас гарчээ. Тэдгээрийн бүрэлдэхүүн гэвэл нацистууд болон тэдэнтэй нэгдэгч хөлснийхөн, терористууд, дээрэмчид, түүнчлэн гадаад гарал үүсэлтнүүд байгаа юм. Украйны нацистууд ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтандаа аваад байгаа Сумы хотын оршин суугчдыг хордуулахын тулд аммиак, хлорын агуулахуудыг минжүүлсэн байсан тухай Оросын БХЯ мэдэгдэв. Үүнээс гадна, хурандаа генерал Мизинцевийн хэлснээр, Николаев мужийн Котлярово тосгонд ч мөн адил халдлага үйлдэхээр бэлтгэж байна. Тэнд үндсэрхэг үзэлтнүүд орон нутгийн бага сургуулийн байранд химийн хорт бодис агуулсан чингэлэг авчирчээ. Одоогийн байдлаар нацистууд Киев, Харьков, Чернигов, Сумы болон бүслэгдсэн бусад томоохон суурин газруудад 4,5 сая гаруй украинчууд, мөн 19 муж улсын 6,8 мянган гадаадын иргэн, гадаадын 70 хөлөг онгоцыг хааж боож, саатуулсаар байна.  Киевийн Засгийн газар болон армийн командлал неонацистуудын залхаан цээрлүүлэх ажиллагааг сайшаан дэмжигчийн дүрд тоглохоос аргагүй байгаагийн учир нь гэвэл эсрэг тохиолдолд тэд /неонацист бүлэглэлүүд/ Зеленский болон түүний команд руу зэвсгээ онилоход бэлэн байгаа юм. Нөхцөл байдал яг ийм болсон байгаа гэдгийг Украйны Зэвсэгт хүчний эгнээнд байлдаж буй гадаадын хөлсний цэргүүд батлаж байгаа. Тухайлбал Норвегээс очсон хөлсний цэрэг Д.Магру “Украйны зэвсэгт хүчний командлал байлдаж буй хүчиндээ сайтар нөлөөлж чадахгүй болж, эцэстээ тэд хяналтаа нэгэнт алдаж байна” хэмээн зарлан мэдэгдсэн билээ.  

Хэвлэлийн мэдээллүүдээр тоймлон бэлтгэв   

r2

                                                


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 8 =

Create Account



Log In Your Account