Шатрын спортын хил дамнасан нөхөрлөл

By: Admin
2024-12-22
0
131

Хил дамнасан хамтын ажиллагаа

" ОХУ-ын тэтгэвэр авагчдын холбооны"  бүс нутгийн салбар болох Алтайн Бүгд найрамдах улс болон Горно-Алтайск хотын ахмад дайчдын (тэтгэвэр авагчдын) олон нийтийн байгууллага, Зэвсэгт хүчний хөдөлмөр, хууль сахиулах байгууллагуудын хооронд урьд нь тохиролцсон хэлэлцээрт үндэслэн хил орчмын хөрш улсуудтай хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Ховд хотын "Баруун Алтайн Гараа" шатрын холбоо болон Алтайн Бүгд найрамдах улсын дээрх хоёр байгууллага гэсэн гурван байгууллага ахмадуудын ширээний тоглоомоор тоглолт зохион байгуулах тухай гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Дэлхийн 2-р дайны ялалтын 80 жилийн ойд зориулагдсан энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хил орчмын нутаг дэвсгэр дэх залуу хойч үе, оюутан, сурагчид, залуу ажиллагсдад эх оронч үзэл төлөвшүүлэх үйлийг харилцан дэмжих, тэрчлэн залуусын Орос хэлний боловсролыг сайжруулахад мөн хамтрах зорилго агуулж байна.

Хэлэлцээрт Монголын талаас Ховд аймгийн Шатрын холбооны тэргүүн Эрдэнэбаатарын Ганболд болон Баатарын Балдорж, Анхбарын Баяраа нарын шатарчид, Оросын талаас Алексей Ивашкин, Константин Иванов нар оролцов.

Монголын зочид Горный Алтайн ахмадуудын “эрүүл амьдрах идэвхтэй клуб”-ын шинэ байрыг үзэж сонирхон, нийслэлийн ахмадын зөвлөлийн сарын ажлын төлөвлөгөөтэй танилцаж, соёлын томоохон хөтөлбөрт оролцсон юм.

Энэхүү протоколын агуулга нь олон улсын шатрын тэмцээн уралдаанаар зогсохгүй Горно-Алтайск, Ховд хотуудын хөдөлмөрч, дайчин замналын түүхийг харилцан судлах, ахмадууд, боловсролын байгууллагын сайн дурын ажилтнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын сургуулийн сурагчид, оюутнуудыг халамжлан дэмжихэд хамтран ажиллахад чиглэгдэнэ. Тэрчлэн гурвалсан шатрын тэмцээнүүд зохоих шинэлэг арга барилуудын талаар ч ярилцсан юм.

Дмитрий СОКОЛОВ, (Гэрэл зургийг зохиогч)

Шахматы – игра международная

Приграничное сотрудничество

Согласно ранее достигнутым договоренностям между местной общественной организацией ветеранов (пенсионеров) войны, труда вооруженных сил и правоохранительных органов Горно-Алтайска, регионального отделения  общероссийской  общественной организации  «Союз пенсионеров  России по Республике Алтай» и  шахматной ассоциацией  города Ховда  «Баарун Алтайн гараа» Республики Монголия,   было подписано трехстороннее соглашение  об обмене делегациями по вопросам  организации матчевых  встреч по  настольным играм  среди команд старшего поколения в республиканской столице и аймачном центре в честь предстоящего 80-летия   победы во Второй мировой войне.  Мероприятия направлены в сферу патриотического воспитания подрастающего поколения, учащейся и работающей молодежи в области изучения русского языка на приграничной территории.

Монгольскую делегацию представляли: председатель шахматной ассоциации города Ховда Эрдэнебаатар Ганболд, шахматисты: Болдорж Баатыр, Анхбар Баярая.  От российской стороны в подписании протокола участвовали Алексей Ивашкин и Константин Иванов.

Гости осмотрели новое помещение клуба активного долголетия, ознакомились с планом работы городского совета ветеранов в период месячника пожилого человека, приняли участие в большой культурной программе.

Протоколом намерений предусматривается не только участие в международных шахматных баталиях, командном первенстве, но и   ознакомление с местами боевой и трудовой славы городов Горно-Алтайска и Ховда, совместно с волонтерами из учебных заведений посещение ветеранов труда, оказание им помощи, поздравление их с праздниками и погружение монгольских школьников и студентов в языковую среду.  В качестве инновационного подхода обговорены матчи по так называемым трехсторонним шахматам.

Дмитрий СОКОЛОВ, фото автора.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 2 =

Create Account



Log In Your Account