ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын гавъяат сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Алексей Сергеевич Ивашкин Дэлхийн II дайны түүхийг бүрэн цогцоор нь тоймлож авч үзсэн хийгээд зарим ховор, чухаг, үл анзаарагдам баримтуудыг судлан сурвалжилж бүтээсэн, үүн дотроо тухайн үеийн ЗХУ болон БНМАУ-ын харилцаа хамтын ажиллагааг онцгойлон товойлгосон цуврал бүтээлийнхээ зургаа дахь хэсгийг хэвлүүлэн олны хүртээл болгожээ. "Под жарким солнцем Монголий"-"Монгол нутгийн илчит наран дор" гэсэн нэртэй энэхүү цуврал бүтээлийн энэ удаагийнх нь "Дружба не знает границ"-"Хил зааггүй найрамдал" хэмээх нэртэй хэвлэгдсэн бөгөөд дэлхийн II дайны үүтэл шалтгаан, үйл явц, хамарсан хүрээ, түүн дотроо Ази, Номхон далайн бүсэд болсон түүхэн үйл явдал, Халхын голын дайны тухай түүхэн сурвалжууд, Монгол болон Оросын ард түмний, тэр дундаа баруун Монгол хийгээд Оросын Алтайн хязгаарынхны эрт болон өнөөгийн харилцааны тухай сэдвүүдийг багтаажээ. Зохиогч энэхүү 6 дахь цуврал номоо эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан гаргасныг онцлох нь зүй.