"Жангар-Цайны зам" туулийн наадам

By: Admin
2024-12-25
0
451

Монгол тууль, цуур хөгжмийн уламжлалт урлаг нь 2009 онд Юнескогийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд бүртгэгдсэн байна. Тиймээс эдгээр соёлын биет бус өвийг залуу хойч үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх, өв тээгчдийг алдаршуулах зорилгоор тус наадмыг 2015 онд анх зохион байгуулж байсан бол энэхүү “Жангар-Цайны зам-IҮ” наадмын хүрээнд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн туулийн наадамд оролцогчид Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Булган, Жаргалант сум, Увс аймгийн Наранбулаг, Ховд сум болон Улаанбаатар хот, Оросын холбооны улсын АБНУ-аас зорин ирсэн бөгөөд гоцлол төрөлд 20 хүн, хамтлагийн төрөлд зургаан хамтлагийн 33 туульч, нийтдээ 53 туульч оролцов. Хоёр өдөр үргэлжилсэн туулийн наадмын дүн гарахад гоцлол төрлөөр гутгаар байранд туульч Э.Галбадрах шалгарч, өргөмжлөл 1.0 сая төгрөгөөр, дэд байранд Увс аймгийн туульч Сүрэнхорлоо шалгарч, өргөмжлөл 2.0 сая төгрөгөөр, тэргүүн байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын туульч Ц.Цэндсүрэн шалгарч, өргөмжлөл 3.0 сая төгрөгөөр тус тус шагнагдсан бол хамтлагийн төрөлд гутгаар байранд Ховд аймгийн Дуут сумын “Дуут нуур-I” хамтлаг шалгарч, өргөмжлөл 3.0 сая төгрөгөөр, дэд байранд Ховд аймгийн Булган сумын “Алтан хэлхээ” хамтлаг шалгарч, өргөмжлөл 4.0 сая төгрөгөөр, тэргүүн байранд Ховд аймгийн ХДТ-ын Жангар хамтлаг шалгарч, өргөмжлөл 5.0 сая төгрөгөөр тус тус шагнагдав.      

Наадмын Ерөнхий шүүгчээр Монгол төрийн туульч, Жилкэрийн удмын 9 дэх удмын туульч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж, Хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Өрнөхдэлгэр, Төрийн туульч, соёлын гавьяат зүтгэлтэн, МУСГЗ, Испаны хун тайжийн “Дэлхийн хөгжмийн маэстро” шагналт, соёл судлалын ухааны доктор профессор Э.Баатаржав нар ажиллав.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 4 =

Create Account



Log In Your Account