Ховд аймгийн төвд буй цорын ганц номын дагнасан дэлгүүр “Ном Хөлцийт” нь бүх төрөл чиглэлийн номуудыг Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдтэй адилхан үнээр худалдаалдаг. Уншигчид та бүхэн энэ дэлгүүрээр зочилж, шинжлэх ухаан, уран зохиол, түүх, нийгэм, төрөл бүрийн мэргэжлийн номууд болон сурах бичгүүдийг нийслэл хотынхтой ялгаагүй үнээр худалдан авч, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийгээрэй.
“Ном Хөлцийт” дэлгүүрийн байршил Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэр дэх төв дөрвөн замын уулзварын зүүн гар тал, замынхаа ард талд, аймгийн нутгийн удирдлагын орндоос баруун урагш 50 метрт, 60 айлын орон сууцны урд.
Энэхүү номын дэлгүүрт нийслэл хотын зарим дэлгүүрүүдэд (“Аз хур”, Интер ном”) шинээр худалдаанд гарсан номууд 7 хоногийн дотор тогтмол ирдэгээрээ давуу талтай.